АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Адал явдалд дурлагч бүсгүй Монголд иржээ

Швейцарийн иргэн Сара Маркюс (Sarah Marquis) хэмээх энэ бүсгүй бага байхын л аялах, байгаль дэлхийтэй ойр байхыг, найзуудтайгаа хамт тоглохоос илүүд үзэж өсчээ. Томрох тусам хот дотроо аялах нь ихэсч, 8 настайдаа бүр нохойгоо дагуулаад ой модонд хоёулахнаа хоносон байна. Харин тэрээр 3 жилийн өмнө дэлхийг ганцаараа тойрон аялахаар зориг шулуудаж, энэхүү аяллаа Сибирээс эхэлжээ.

Адал явдалд дурлагч бүсгүй Монголд иржээ Хадгалах

Одуудын хийсэн хамгийн жигшмээр үйлдлүүд

Олны танил байна гэдэг нэг талаар тухайн хүнээс асар их үүрэг хариуцлагыг шаардаж байдаг. Тэдний хэлсэн үг, үйлдэл бүр олны мэлмий, сонорт ил байдаг учраас ямагт өөрийн биеийг цэнэж, зохисгүй үйлдэл гаргах эрхгүй байдаг гэхэд болно. Энэ нь наанадаж тухайн хүний нэр хүнд, цаашлаад улс орны нүүр царай болж байдаг билээ. Ингээд та бүхэндээ байж боломгүй үйлдэл гаргасан олны танил хүмүүсийг танилцуулъя.

Одуудын хийсэн хамгийн жигшмээр үйлдлүүд Хадгалах

Селин Дионы гэрээр зочлоё

Канадын алдарт дуучин Селин Дион бол хүчирхэг хоолой, даруу төлөв зангаараа олон хүний хайрыг хүлээсэн бүсгүй билээ. Тэрээр Флорида мужийн “Jupiter Island” хэмээх аралд 45 сая долларын үнэ бүхий тансаг орд харштай юм.

Селин Дионы гэрээр зочлоё Хадгалах

Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй одууд

Та бүхэндээ Ази төдийгүй, дэлхий дахинд нэрээ цуурайтуулсан, үзэсгэлэнтэй жүжигчдийг танилцуулъя. Тэд бүгд хийсэн бүтээсэн зүйлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, залуу уран бүтээлчдийн төлөөлөл юм.

Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй одууд Хадгалах

Ким Кардашьян эмэгтэйчүүдийн баярт зориулан бүрэн нүцгэлжээ

Реалити шоуны од, өнөө цагийн хамгийн алдартай хүмүүсийн нэг Ким Кардашьян (Kim Kardashian) саяхан бас нэгэн шуугиан тарьж, олны нүдийг бүлтийлгээд амжлаа. Тэрээр өчигдөр болж өнгөрсөн "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр"-ыг тохиолдуулан, өөрийн нүцгэн зургаа фэйсбүүктээ нийтэлсэн байна. 

Ким Кардашьян эмэгтэйчүүдийн баярт зориулан бүрэн нүцгэлжээ Хадгалах

Доналд Трампын охины хувийн амьдрал

Эцгээсээ дутахгүй ухаалаг хэрсүү, үзэсгэлэнтэй бүсгүй Иванка Трамп (Ivanka Trump)-ийг танилцуулж байна. Ихэнх баян айлын өв залгамжлагчид бүхнийг хялбарчлан, эцэг эхийн хөрөнгийг дураараа үрэн таран хийж амьдардаг бол, Доналд Трампын хүүхдүүд, тэр дундаа түүний охин Иванка бүхнийг өөрийн хүчээр хийж, өдгөө гэр бүлийн хамтаар аз жаргалтай амьдарч байна.

Доналд Трампын охины хувийн амьдрал Хадгалах

Царайлаг Солонгос бүсгүй цахим ертөнцийг байлдан дагуулж байна

А Ёнь гэх Солонгос бүсгүй цахим ертөнцөд өөрийн бөмбөрийн үзүүлбэрээр ковер хийсэн бичлэгээ байршуулан, хөөрхөн царай, тачаангуй бие болон гайхалтай чадвараараа залуусыг соронзон мэт татаад байна. 

Царайлаг Солонгос бүсгүй цахим ертөнцийг байлдан дагуулж байна Хадгалах

Мөнхийн залуу Жессика Альбагийн нууц

Эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн хэцүү асуудал бол жингээ барих юм. Турах гэж хичнээн хичээсэн ч чаддагггүй хүмүүс байдаг. Харин холливуудын одуудын төгс галбиртай байдгийн нууц юу вэ? Үүнийг хөрөнгө мөнгө, гоо сайхны чанартай бүтээгдэхүүнтэй холбож ойлгож байгаа бол эндүүрч гэдгийг гайхалтай үзэсгэлэнтэй, мөнхийн залуу жүжигчин Жeссика Альба (Jessica Alba)-ийн энэхүү ярилцлагаар батлан харуулж байна. 

Мөнхийн залуу Жессика Альбагийн нууц Хадгалах

Оскарын түүхэн дэх хамгийн тэнэг хувцаслалтууд

Америкийн кино академийн дээд шагнал болох "Оскар"-ын шагнал гардуулах ёслол хамгийн анх 1929 оны 5-р сарын 16-нд болж байсан түүхтэй. Түүнээс хойш өнөөг хүртэл нийт 88 удаагийн Академийн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн билээ. Энэхүү том арга хэмжээнд уригдсан одууд, зочид хамгийн доод талдаа 1 сарын хугацаанд өмсөх хувцсаа бэлддэг. Тиймээс ч тэдний үдшийн гоёл олон хүний анхаарлыг татсаар байдаг. Харин одоо та бүхэндээ шүүмжлэгчдээс маш муу үнэлгээ авсан хувцаснуудыг танилцуулж байна.

Оскарын түүхэн дэх хамгийн тэнэг хувцаслалтууд Хадгалах

Монгол залуу АНУ-д цахиур хагалж байна

Та бүхэндээ танилцуулж буй энэ хүүг Баяраагийн Алтангэрэл гэдэг. Тэрээр 2004 онд аав, ээжийгээ даган 14 настайдаа, АНУ-г зорьжээ. Улмаар Америкийн “College Park High school” дунд сургуулийг төгсөн, “Diablo Valley College”-д суралцахын зэрэгцээ Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско хотуудаар өөрийн хүсэл сонирхлын дагуу Мутай, Кикбокс зэрэг тулааны төрлүүдээр хичээллэн, бүс орон нутгийн чанартай тэмцээнүүдэд удаа дараа түрүүлээд байгаа билээ.

Монгол залуу АНУ-д цахиур хагалж байна Хадгалах

Оддын хамгийн солиотой шүтэн бишрэгчид

Олны танил байна гэдэг нэг талаараа сайхан хэдий ч, нөгөө талаараа үнэхээр аюултай байдаг ажээ. Учир нь зарим шүтэн бишрэгчид өөрийг нь харахын төлөө наанадаж цонхыг нь хагалан, цаашлаад амь насанд нь хүртэл заналхийлсэн тохиолдлууд олон байдаг байна. Зарим эх сурвалжаас харахад Битлз хамтлагийн дуучин Жонн Ленноны үхлийг ч мөн түүний шүтэн бишрэгчтэй холбон тайлбарладаг байна. Ингээд та бүхэндээ оддын солиотой шүтэн бишрэгчидийг танилцуулъя.

Оддын хамгийн солиотой шүтэн бишрэгчид Хадгалах

Хятадын цайны газрын “гүнж”

"Хятадын "Жиан Си" их сургуулийн цайны газраар байнга үйлчлүүлдэг хөвгүүд залуусын харцыг булааж, сайхан аашаараа соронзон мэт татаад байгаа" хэмээн хятадын сошиал сайтуудын шуугианы эзэн болох нэгэн охинтой танилцуулж байна. Хүн бүрийн гоо сайхныг харах өнцөг өөр байдаг байх. Надад лав хүн амьтан унаж тусаад байхаар бүсгүй шиг харагдсангүй.

Хятадын цайны газрын “гүнж” Хадгалах