Одуудын хийсэн хамгийн жигшмээр үйлдлүүд

Олны танил байна гэдэг нэг талаар тухайн хүнээс асар их үүрэг хариуцлагыг шаардаж байдаг. Тэдний хэлсэн үг, үйлдэл бүр олны мэлмий, сонорт ил байдаг учраас ямагт өөрийн биеийг цэнэж, зохисгүй үйлдэл гаргах эрхгүй байдаг гэхэд болно. Энэ нь наанадаж тухайн хүний нэр хүнд, цаашлаад улс орны нүүр царай болж байдаг билээ. Ингээд та бүхэндээ байж боломгүй үйлдэл гаргасан олны танил хүмүүсийг танилцуулъя.

Одуудын хийсэн хамгийн жигшмээр үйлдлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жастин Бибер (Justin Bieber)

Канадын Онториа мужид төрсөн залуу дуучин Жастин Бибер анх “Youtube” сайтад ковер бичлэгүүдээ хүргэсээр амжилтанд хүрсэн түүхтэй. Залуу халуун насандаа бардсан уу, түүнийг тойрсон хэл ам шуугианууд тасардаггүй. Хурд хэтрүүлсэн, зурагчин руу халдсан, зохисгүй үйлдлүүд гаргасан хэмээн цахим хуудсаар дамжуулан олны чихийг халууцуулдаг. Тэгвэл дуучин залуу маань нэгэн рестораны хогийн сав руу бие засаж байгаа бичлэгээ цахим хуудаснаа нийтэлсэн. Юу бодож тийм бүдүүлэг үйлдэл гаргасныг бурхан л мэдэх байх. Түүнчлэн тэрээр 2014 онд гэрийн үдэшлэг хийж байгаад хөршийнхөө байшинг айхтар сүйтгэж, ихээхэн хохироогоод амжсан. Шоу цэнгээн алгасдаггүй дуучин залуугийн хувьд энэ тийм ч том асуудал биш бололтой. Мөн тэрээр найзынхаа хамтаар тэдний зургийг авах гэсэн зурагчнаас зугтаж яваад, тэрхүү залууг машинаараа мөргөж, амь насыг нь хороосон хэрэг ч гарсан байдаг.

Жастин Бибер (Justin Bieber)

2 Ариана Гранде (Ariana Grande)

Хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн үзэсгэлэнтэй залуу дуучин Ариана Гранд харьцангүй даруу оддын тоонд бичигддэг. Харин тэрээр Калифорни мужийн “Wolfee Donuts” хэмээх нарийн боовны газраар үйлчлүүлж байхдаа үнэхээр зохисгүй бүдүүлэг үйлдлийг гаргасан байна. Учир юу вэ гэхээр дуучин бүсгүй хүмүүсийн нүдийг хариулж байгаад тавиур дээр байсан цагирган боовуудыг долоож, тэр нь камерт үлдсэн аж. Мэдээж хэн ч түүний долоосон, шүлстэй амттанг идэхийг хүсэхгүй шүү дээ. Эсвэл олны танил гэхээрээ л ийнхүү зохимжгүй аашилж болно хэмээн эндүүрсэн үү, ямартай ч түүний энэ үйлдэл олон хүмүүсийн дургүйцэл зэвүүцлийг зэрэг хүргээд амжсан. Үнэхээр л идмээр байсан бол мөнгөөрөө худалдаад авахгүй дээ...

Ариана Гранде (Ariana Grande)

3 Канье Вэст (Kanye West)

Алдартай реппер, реалити шоуны од Ким Кардашьяны нөхөр Канье Вест, "Video Music Awards" шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Тайлор Свифт (Taylor Swift)-ийн хамтаар тайзнаа гардаг. Гэвч реппер залуу бүсгүйчүүдийг хүндлэх тал дээр асуудалтай бололтой. Тайзан дээр дуучин бүсгүйн микрофоныг булаан авч, жишим ч үгүй яриагаа үргэлжлүүдэг. Ядаж олны нүдэн дээр жаахан хүндэтгэлтэй баймаарсан даа. Түүний энэхүү үйлдэл маш олон хүмүүсийн уур бухимдлыг хүргээд амжсан юм.

Канье Вэст (Kanye West)

4 DMX

90-ээд оны залуусыг байлдан дагуулаад байсан реппер DMX, Кеннидигийн нисэх онгоцны буудлын хаалгыг машинтайгаа мөргөн осолд орсон. Цагдаа нар түүний машинаас асар их хэмжээний кокейнийг олсон бөгөөд реппер залуу ч мөн мансуурлын байдалтай байсан гэдэг. Үүнээс хойш түүний нэр хүнд огцом унасан гэхэд болно. 

DMX

5 Крис Браун (Chris Brown)

Дуучин Крис Браун, Рианна нарын ярвигтай дурлалын харилцаа өдгөө хүртэл яригдсаар байна. Хосууд 2009 онд салсан юм. Тэдний салах болсон шалтгаан нь дуучин залуугийн дээрэнгүй зан хэрээс хэтэрч, дуучин бүсгүйг маш харгисаар зодсонд оршино. Хожим дуучин бүсгүй харилцааныхаа талаар, “Болох ёстой зүйл л болдгоороо болсон байх. Нэгэнт бидний харилцаа өндөрлөх ёстой байсан юм байлгүй. Би түүнийг уучилсан” хэмээн уужим зан гаргасан байдаг. Гэсэн ч дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид өдгөөг хүртэл түүний экс амрагийн үзэн ядсаар байгаа билээ.

Крис Браун (Chris Brown)

6 Dr. Dre

Алдартай реппер, продьюсер Dr. Dre, реппер Ди Барнс (Dee Barnes)-ийн шинэ цомгийн үдэшлэг дээр түүнрүү халдаж зохисгүй үйлдэл гаргасан байдаг. Магадгүй реппер бүсгүй түүний олонд мэдэгдэхийг хүсээгүй зүйлийг хэлсэн нь ийнхүү бухимдуулсан байх. Гэсэн хэдий ч түүний бүсгүй хүнтэй ийнхүү харгис, бүдүүлэг харьцсан нь, шүтэн бишрэгчдийнх нь хувьд хэсэгтээ л нэр хүндийг нь унагаад амжсан юм.

Dr. Dre

7 Сеело Грин (Ceelo Green)

Реппер Сеело Грин нэгэн бүсгүйг мансууруулан, улмаар хүчиндсэн болохоо Твиттер цахим сайтаар дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэлжээ. Түүнийг юу бодож ингэснийг мэдэхгүй ч залуу өөрийн үйлдэлдээ бантаж, тус сайтын бүртгэлээ устгасан гэдэг. Түүнтэй хамт хоносон бүсгүй урьд шөнийн явдлаа огтхон ч санахгүй байсан гэдэг. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Тухайн үедээ мансуурч, биеэ хянах чадваргүй болсон учраас тэр л дээ.

Сеело Грин (Ceelo Green)

8 Рик Жеймс (Rick James)

1990-ээд оны үед кокейн, хар тамхины худалдаа, эрэлт хэрэгцээ дээд цэгтээ тулаад байсан гэхэд болно. Тухайн үед алдартай хөгжимчин Рик Жеймс хар тамхинд ухаангүй донтож, улмаар эхнэрийн хамт 24 настай Францис Алли (Frances Alley) хэмээх бүсгүйг 6 өдрийн турш гэртээ хорьж, хүч хэрэглэн тамлаж байсан нь илэрсэн ажээ. Тэд энэхүү харгис балмад үйлдлээ хар тамхинаас болсон хэмээн хэлж, гэмшиж буйгаа хэлсэн байна. Үүнээс хойш түүний нэр хүнд унасан гэхэд болно. Тэрээр 2004 онд Лос Анжелес хотноо харамсалтайгаар таалал төгссөн юм.

Рик Жеймс (Rick James)

9 Тим Лабесис (Tim Labesis)

Алдартай рок хөгжимчин өөрийн эхнэрийн амийг бүрэлгүүлэхээр алуурчин хөлслөн, улмаар түүнийгээ цагдаагийн офицерээс  нуун дарагдуулсан хэргээр буруутгагдаж, 20 мянган доллараар торгуулан, 6 жилийн ял авсан билээ. Үүнээс болж “Pyrithion” хамтлагийн залуусын аялан тоглолт хойшлогдсон түүхтэй.

Тим Лабесис (Tim Labesis)

10 Иан Уоткинс (Ian Watkins)

“Lostprophets” рок хамтлагийн гоцлол дуучин Иан Уоткинс, насанд хүрээгүй балчир хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр шалгагдаж, улмаар 2013 онд тус хамтлагийн нэр хүнд унасан юм. Түүний компьютерээс насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан баримтууд төдийгүй, амьтантай секс хийсэн бичлэгүүд олдсон билээ. Хамгийн аймшигтай нь тэрхүү насанд хүрээгүй хүүхэд дөнгөж 1 настай бяцхан жаал байсан нь илэрчээ. Хүний санаанд оромгүй аймшигт үйлдэл хийснийх нь төлөө түүнд шүүхээс 29 жилийн хорих ялыг өгсөн байна.

Иан Уоткинс (Ian Watkins)

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй 

~  Оддын хамгийн шившигтэй бүтэлгүйтлүүд ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()