АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Одууд ямар мэргэжилтэй вэ?

Хүн хэрэв аливаа мэргэжлийг нэгэнт сонгосон бол насан туршдаа түүгээрээ л хоногийн хоолтойгоо залгах нь олонтаа. Харин та алдартай, баян одуудыг бидэнтэй адил гэж бодож байна уу? Гаднаас нь хараад таахад бэрх ч, тэдний зарим нь хүний санаанд буухааргүй мэргэжил эзэмшсэн байх аж. Тэд үүгээрээ зүрх сэтгэл, авьяас чадвараараа амьдралаа чиглүүлэх юм бол хэцүү бэрхийг үл ажран, амжилтын оргилд хүрч чадна гэдгийг олон хүнд харуулсан юм.  

Одууд ямар мэргэжилтэй вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн ядуу удирдагчид

Ерөнхийлөгч бол улс орноо удирдан залж, хөгжлийн замд оруулах, ард түмний амьдралыг тайван амгалан, тансаг цатгалан байлгахад чадах чинээгээрээ гар бие оролцох үүрэгтэй хүн. Харин бүхэл бүтэн улсыг толгойлож буй тэдний өөрсдийнх нь цалин хэд байдаг бол? Төрийн тэргүүн гэхээрээ л бүгд маш өндөр цалин авч, баян тансаг амьдардаг гэсэн ойлголтыг үгүй хийхүйц мэдээлэл бидэнд байна. Жич: Доорхи цалингийн хэмжээ нь хангамжаасаа гаднах мөнгө болно. 

Дэлхийн хамгийн ядуу удирдагчид Хадгалах

Амьд явах хувьтай охин

Хлое Томсон (Chloe Thompson) хэмээх энэ охин 11 настай байхдаа аймшигт авто осолд орж, гавлын яс нь бяцарсан, хоёр хөл нь хугарсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмч нар түүнийг тархины хагалгаанд яаралтай оруулж, гавлын ясыг нь эвлүүлсэн байна. Тэрээр нэг жилээс ч урт хугацаанд тэргэнцэр дээр сууж, өвчин зовлон дүүрэн бага, өсвөр насыг туулжээ.

Амьд явах хувьтай охин Хадгалах

Одуудын инстаграм дээрх задгай зургууд

Бидний цахим ертөнцөөс "сурч" байгаа ганц зүйл гэвэл одуудын хувийн амьдралаас авахуулаад тэдний нүүр царай, бие галбирын онцлогийг хүртэл маш сайн мэддэг болсон. Олны танил үзэсгэлэнт бүсгүйчүүд ч гэсэн өөрсдийн нууц зургуудыг ичиж зоволгүйгээр олон нийтэд дэлгэдэг билээ. Тэдгээр ил задгай, тэр бүрчлэн харж байгаагүй зургуудийг та бүхэнд сонирхуулж байна. 

Одуудын инстаграм дээрх задгай зургууд Хадгалах

Дэвид Бекхам өвөө болох уу?

Хөлбөмбөгийн од, алдарт Дэвид Бекхам (David Beckham) болон түүний гэр бүлийг мэдэхгүй хүн гэж үгүй. Дэвид болон Викториа Бекхам нарын хамгийн том хүү Брүүклин Бекхам (Brooklyn Beckham) өдгөө 17 настай, түүний дүү нар болох Ромео Жеймс 13 настай, Круз Дэвид 11 настай, отгон охин Харпер Севен 4 настай юм. Харин саяхан папарациудын дуранд Бекхамын том хүү Брүүклин өөрийн найз охинтой ихэд дотно явж харагдсан байна.

Дэвид Бекхам өвөө болох уу? Хадгалах

Жинхэнэ хайр гэж ийм л байдаг

UFC буюу холимог тулааны 2013 оны дэлхийн аварга, Ирландаас дэлхийн аваргад хүч үзсэн хоёр дахь тамирчин Конор Макгрегор (Conor McGregor) бүх зүйлийг “тэг”-ээс эхэлж, эхнэртэйгээ хямд байр түрээслэн амьдарч байсан тухай сэтгэл хөдлөм сайхан түүхийг та бүхэн уншиж байсан биз ээ. Одоо тэрээр UFC-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой тамирчнаар шалгарч, спортын түүхэнд нэрээ бичүүлэх бүрэн эрхтэй болсон юм.

Жинхэнэ хайр гэж ийм л байдаг Хадгалах

Оффисын ажилтнаас порно жүжигчин болох замыг сонгосон бүсгүй

Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хэзээд хорьж болшгүй зүйл билээ. Бид бүгд л элэг бүтэн сайхан амьдрал, үр хүүхэд, өндөр амжилт, ажлын карьер зэргийг эцэс төгсгөлгүй хүсэж мөдөөдсөөр байдаг. Нээрэн л мөрөөдөхөд мөнгө төлөх биш, хүний юу бодож хүсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэсэн ч энэ хорвоо дээр амьдралын шаардлагаар бус өөрийн хүсэл мөрөөдлөөр порно жүжигчин болох замыг сонгосон хүмүүс цөөнгүй болов уу. Ингээд та бүхэндээ амар хялбар аргаар мөнгө олохын тулд порно жүжигчин болох замыг сонгосон Америк бүсгүйг танилцуулъя.

Оффисын ажилтнаас порно жүжигчин болох замыг сонгосон бүсгүй Хадгалах

Ким Кардашьяаны дуулиан тарьсан зургууд

Реалити шоунаас эхлэн өдгөө дэлхий дахинаа нэр алдраа түгээж чадсан Ким Кардашьяан цахим ертөнцтэй нягт холбоотой билээ. Тэр ч утгаараа тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан олонд үргэлж л сонин содон, шуугиан тарихуйц хагас нүцгэн, заримдаа бүр чармай нүцгэн зургаа ч ичиж зоволгүйгээр нийтэлдэг. Тэгвэл та бүхэндээ Ким Кардашьяаны хамгийн шуугиан тарьсан гэрэл зургуудыг хүргэж байна.

Ким Кардашьяаны дуулиан тарьсан зургууд Хадгалах

Энэ бүсгүй юу хийдэг вэ?

Өхөөрдөм хөөрхөн царайтай энэ Солонгос бүсгүйг Жи Ен Ву гэдэг. Тэр 31 настай юм. Харин түүний зургийг харсан хүмүүс гайхаж цочирдон, “Арай үгүй байлгүй...” хэмээн уулга алддаг гэнэ шүү. Яагаад гээч?

Энэ бүсгүй юу хийдэг вэ? Хадгалах

Кэти Перригийн нууцлаг хувийн амьдрал

Поп хөгжим сонсдоггүй байлаа ч Кэти Перриг танихгүй хүн гэж үгүй. Түүний олон сайхан дуу бидний сонорт хэдийн хүрч, гайхалтай хүчирхэг хоолой, үзэсгэлэнт царайгаараа дэлхий нийтийг бишрүүлсэн билээ. Гэвч та түүний талаар хэр их мэдэх вэ? Арай хэдэн дуунаас нь өөр зүйл мэдэхгүй юм биш биз? Тэгвэл танд доорх мэдээллийг зориулж байна.

Кэти Перригийн нууцлаг хувийн амьдрал Хадгалах

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүдийн нээлтүүд

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн байгуулсан суу гавъяаг бишрэхгүй байхын аргагүй билээ. Аугаа тэдний ачаар л манай нийгэм илүү энэрэнгүй, ухаалаг түвшинд очсон. Бид үргэлж л эрчүүдийн хийсэн бүтээснийг магтаж, үнэлж биширдэг. Гэтэл бүсгүйчүүд ч гэсэн өнөөдөр хийдгээ хийчихсэн, их амжилтын эзэд шүү дээ. Ингээд та бүхэндээ өөрсдийн бүтээлээр дэлхийг өөрчилсэн түүхэн бүсгүйчүүдийг танилцуулъя.

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүдийн нээлтүүд Хадгалах

Адам Левинтэй болзож байсан бүсгүйчүүд

Маш олон охид, бүсгүйчүүд “Maroon 5” хамтлагийн ахлагч, гоцлол дуучин, хөгжимчин Адам Левиний сайхан төрхөнд дурлаж, түүнтэй нэг удаа ч болсон уулзахыг хүсдэг нь нууц биш. Тэрээр 2013 оны хамгийн халуухан залуугаар ч нэрлэгдэж байсан удаатай. Ингээд та бүхэндээ царайлаг, авьяаслаг дуучин залуутай нэр холбогдож байсан, болзож байсан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг танилцуулъя.

Адам Левинтэй болзож байсан бүсгүйчүүд Хадгалах