Жинхэнэ хайр гэж ийм л байдаг

UFC буюу холимог тулааны 2013 оны дэлхийн аварга, Ирландаас дэлхийн аваргад хүч үзсэн хоёр дахь тамирчин Конор Макгрегор (Conor McGregor) бүх зүйлийг “тэг”-ээс эхэлж, эхнэртэйгээ хямд байр түрээслэн амьдарч байсан тухай сэтгэл хөдлөм сайхан түүхийг та бүхэн уншиж байсан биз ээ. Одоо тэрээр UFC-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой тамирчнаар шалгарч, спортын түүхэнд нэрээ бичүүлэх бүрэн эрхтэй болсон юм.

Жинхэнэ хайр гэж ийм л байдаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бид түүний намтар, амьдралын түүх, спортын карьерийг нуршин бичиж уншигч таныг чилээх гэсэнгүй. Харин түүний амжилтын дөрөө болсон эхнэрийнх нь тухай, нэг үгээр хэлбэл дэлхийн аварга Конор болон түүний чин үнэнч хайрт гэргий Ди Девлиний нарын хайрын тухай өгүүлэх гэж байгаа юм.

Алдартай, амжилтанд хүрсэн эр хүн бүхний цаана эхнэр нь байдаг гэсэн үг бий. Энэ тухай Конор өөрөө ч дурссан байдаг. Тэд анх Ирландын нэгэн шөнийн клубт танилцжээ. Конор эхнэрээ анх хараад л дурлаж, хошин зангаараа өөртөө татсан гэдэг.

Тэд 8 жилийн турш хамтдаа аз жаргалтай, эв найртай амьдарч байгаа аж. Анх Дублин хотоос 30 километрийн зайд байрлах нэгэн хямд түрээсийн орон сууцанд тэд байр хөлслөн амьдарч байжээ. Тухайн үед Конор дөнгөж л спортод хөл тавин, тогтсон орлого ч үгүй, гэртээ байхаасаа байхгүй нь их байв. Өөр эмэгтэй байсан бол аль хэдийн амьдралаа бодон, хаяад явах байсан биз. Гэтэл Девлин цаг ямагт нөхрийнхөө ар талд бат зогсож, гаргасан жижиг амжилт бүрийг нь дэлхийн хэмжээнд мэт бодож, түүнийг яг л жаахан хүүхэд мэт халамжилдаг байжээ.

Хүнийг “хүн” болгодог цор ганц зүйл бол хайр дурлал, сэтгэл зүрх билээ. Девлин нөхрийгөө цаг ямагт урмаар тэтгэж, “Чи минь чадна аа. Би чамайг чадна гэдгийг мэддэг” хэмээн хэлдэг байв.

Харин удалгүй Конор дэлхийн аваргын тэмцээнд ялж, алтан бүсийн эзэн болов. Хөрөнгө мөнгө ус шиг л урсан ирж, одоо тэр эхнэртээ хүссэн бүхнийг нь авч өгч чадахаар болсон. Гэвч бүх учир үүнд биш, харин хүнд хэцүү сорилт, амьдралын нугачаан дунд түүнээс алхам ч холдоогүй эхнэртээ хамгаас хайртайгаа өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэдний түүх олон хосуудад урам өгч, зүрх сэтгэлийг нь улам бадраагаад байгаа билээ.   

“Тэр минь л миний дэргэд байвал ахиад бүхнийг эхнээс нь эхэлсэн ч чадна” хэмээн Конор бичсэн байх юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()