Адам Левинтэй болзож байсан бүсгүйчүүд

Маш олон охид, бүсгүйчүүд “Maroon 5” хамтлагийн ахлагч, гоцлол дуучин, хөгжимчин Адам Левиний сайхан төрхөнд дурлаж, түүнтэй нэг удаа ч болсон уулзахыг хүсдэг нь нууц биш. Тэрээр 2013 оны хамгийн халуухан залуугаар ч нэрлэгдэж байсан удаатай. Ингээд та бүхэндээ царайлаг, авьяаслаг дуучин залуутай нэр холбогдож байсан, болзож байсан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг танилцуулъя.

Адам Левинтэй болзож байсан бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

13 Линдсей Лохан (Lindsay Lohan)

Санаж байгаа бол жүжигчин, дуучин Линдсей Лохан хар тамхинаас хамааралтай болохоосоо өмнө Холливуудын хамгийн залуу, үзэсгэлэнтэй авьяаслаг бүсгүйчүүдийн нэг байсан. Харин сүүлийн хэдэн жилд тэрээр танигдахын аргагүй өөрчлөгдөж, сайхан зүс царай, бие галбир нь турж эцэн, толботож нүд хальтрам төрхтэй болжээ. Одоогийн байдлаар жүжигчин бүсгүй, уран бүтээлээсээ хөндийрөн ихэнх цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөж, эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэрээр "Maroon 5" хамтлагийн гоцлол дуучин Адам Левинтэй болзож байсан тухай эх сурвалжийн мэдээлэл байдаг ч, албан ёсны мэдэгдэл байдаггүй ажээ. Ямартай ч дуучин залуу энэ талаар эрс  үгүйсгээгүйг бодоход учиртай л байж дээ.

Линдсей Лохан (Lindsay Lohan)

12 Жессика Симпсон (Jessica Simpson)

Шаргал үстэй үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Жессика Симпсон, Адам Левин нар 2006 онд болзож байгаад салж, эргээд 2006 онд нийлсэн талаар мэдээлэл байдаг. Тэдний харилцаа ихээхэн нууцлаг байсан тул хүмүүс тэр бүр мэддэггүй болохыг дуучин бүсгүй нэгэнтээ ам алдсан удаатай. Өдгөө тэд хоёул өөрсдийн амьдралыг зохиож, нэгнээсээ хамааралгүй хүмүүс болжээ.

Жессика Симпсон (Jessica Simpson)

11 Ариэль Ванденберг (Arielle Vandenberg)

Үзэсгэлэнтэй жүжигчин Ариэль Ванденберг, дуучин Адам Левин нар 2009 онд болзож байжээ. Тэдний харилцаа удаан үргэлжлээгүй ч, хосууд хэд хэдэн удаа хамтдаа дуранд өртсөн юм. Тэрээр Холливуудад төдийлөн нэр хүндтэй биш ч гэлээ, хэд хэдэн кинонд гол болоод туслах дүрийг бүтээсэн залуу, үзэсгэлэнтэй жүжигчин юм. Тэрээр Твиттер сайтад хэдийн 2 сая дагагчтай болоод амжжээ.

Ариэль Ванденберг (Arielle Vandenberg)

10 Камерон Диаз (Cameron Diaz)

Дур булаам, авьяаслаг жүжигчин Камерон Диаз, дуучин Адам Левин нар мөн л 2009 онд болзож байжээ. Дуучин залуугийн хувьд одоогийн найз бүсгүйтэйгээ учрах хүртлээ олон бүсгүйчүүдийг "оймс" шигээ л сольдог байж. Тэдний харилцаа төдийлөн олонд ил биш, нууцлагдмал байсан болохыг тэдний ойрын эх сурвалжууд мэдээллэжээ.

Камерон Диаз (Cameron Diaz)

9 Аманда Сеттон (Amanda Setton)

Өв тэгш бие хаа, өөгүй сайхан царайгаараа өдгөө олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд байгаа жүжигчин бүсгүй Аманда Сеттон, Дуучин Адам Левин нарыг маш олон эх сурвалжууд дээр холбож бичдэг. Чухам яагаад тэднийг ийнхүү холбох болсон нь ч учиртай бизээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ дээ.

Аманда Сеттон (Amanda Setton)

8 Нина Агдал (Nina Agdal)

Данийн үзэсгэлэнт модель Нина Агдал, өдгөө олон алдартай загварын сэтгүүлүүд, спорт хувцасны брэндтэй хамтран ажилладаг, нэр хүндтэй моделиудын нэг юм. Тэрээр 2014 онд “Sports Illustrated Swimsuit Issue” сэтгүүлийн нүүрийг чимж байсан. Өдгөө 23 настай үзэсгэлэнтэй бүсгүй, 2013 онд өөрөөсөө 13 насаар ах дуучин Адам Левинтэй болзож байсан аж. Гэвч харамсалтай нь тэдний харилцаа төдийлөн удаан үргэлжлээгүй билээ.

Нина Агдал (Nina Agdal)

7 Жейн Херман (Jane Herman)

Дуучин залуу ахлах сургуульд байхдаа буюу 1997-2001 оны хооронд Жейн Херман хэмээх энэхүү үзэсгэлэнтэй бүсгүйтэй болзож байжээ. Мэдээж тухайн үед тэд хоёул олны танил болж хараахан амжаагүй байсан. Дуучин залуу түүнд зориулан “Songs about Jane” хэмээх дуугаа бичиж байжээ. Өдгөө үзэсгэлэнтэй бүсгүй алдарт "Vogue" сэтгүүлийн редакторын хариуцлагатай албыг хашиж байгаа гэнэ.

Жейн Херман (Jane Herman)

6 Мария Шарапова (Maria Sharapova)

Дэлхийд чансаагаараа 7-д, эмэгтэйчүүд дундаа эхний 2-т бичигддэг шилдэг теннисчин Мария Шарапова, дуучин Адам Левин нар 2005 онд болзож байжээ. Тэд тамирчин бүсгүйн 18 насны төрсөн өдрөөр анх танилцаж байсан гэдэг. Тэднийг болзож байсан гэхэд үнэхээр итгэмээргүй байгаа биз?

Мария Шарапова (Maria Sharapova)

5 Ребекка Гинос (Rebecca Ginos)

Тэдний харилцаа 2006 оноос эхлэж, 2009 онд дуусгавар болсон гэхэд болно. Адам хэлэхдээ тэрээр бүсгүйн 21 насны төрсөн өдрөөр анх танилцсан гэжээ. Бүсгүй энгийн нэгэн кафед зөөгч хийдэг байсан бөгөөд тэр үед Адам бүсгүйд ухаангүй дурласан байна. Тэдний салах болсон шалтгаан нь дуучин залуугийн эцэс төгсгөлгүй хайрын романстай холбоотой ч гэж хүмүүс ярьдаг.

Ребекка Гинос (Rebecca Ginos)

4 Энн Вьялицына (Anne Vyalitsyna)

ОХУ-ын үзэсгэлэнтэй загвар өмсөгч бүсгүй Энн Вьялицына, Адам Левин нар 2010-2012 оны хооронд болзож байжээ. Энн хэд хэдэн алдартай загварын сэтгүүлүүд, спорт хувцасны моделиор ажиллаж байсан бөгөөд "Викториа Секретийн" гэрээт модель байв. Түүнчлэн "Maroon 5" хамтлагийн “Never Gonna Leave This Bed” дууны клипэнд тэд хамтдаа тоглосон юм. Уншигч та санаж байгаа бол "Victoria's Secret"-ийн 2012 оны шоун дээр тэд хамтдаа тайзан дээр алхан, мартагдашгүй тоглолтыг хийсэн билээ.

Энн Вьялицына (Anne Vyalitsyna)

3 Жанин Хабек (Janine Habeck)

Германы алдартай "Playboy" модель Жанин Хабек, дуучин Адам Левин нарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр холбон тайлбарладаг ч, тэр нь одоогоор баталгаагүй юм. Гэвч хэд хэдэн эх сурвалжийн мэдээллэж буйгаар тэднийг хамт явахыг нэг бус удаа харсан хэмээн хэлдэг.

Жанин Хабек (Janine Habeck)

2 Анжела Беллоте (Angela Bellotte)

Үзэсгэлэнтэй модель бүсгүй Анжела Беллоте, дуучин Адам Левин нар 2009 онд болзож байсан бөгөөд 2010 онд тэдний харилцаа дууссан юм. Модель бүсгүйн хувьд "Google", "Samsung" зэрэг  маш олон алдартай компаниниудтай хамтарч ажилладаг байна.

Анжела Беллоте (Angela Bellotte)

1 Бехати Принслу (Behati Prinsloo)

Викториа Секретийн үзэсгэлэнтэй сахиусан тэнгэрүүдийн нэг Бехати Принслу, дуучин Адам Левин нар 2012 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд 2013 онд сүй тавихаа албан ёсоор мэдэгдэж байсан. Тэд 2014 оны 7-р сард Мексикт хуримаа хийсэн бөгөөд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буйгаа шүтэн бишрэгчиддээ мэдэгдсэн юм.

Бехати Принслу (Behati Prinsloo)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()