АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зөвхөн гоц ухаантнууд л хариултыг нь олж чадах сонирхолтой тааврууд

Дараах гэмт хэргийн холбогдолтой таавруудыг сайтар уншаад хариултыг нь олох гэж хичээгээрэй. Ингэхдээ тааврын нөхцөлд дурдсан өгөгдлүүдийг сайтар анзаарах нь хэрэгтэй. Таавруудын хариуг хамгийн сүүлд оруулж өгсөн учраас эхлээд өөрөө сайтар бодоод дараа нь хариуг харахыг зөвлөе.

Зөвхөн гоц ухаантнууд л хариултыг нь олж чадах сонирхолтой тааврууд Хадгалах

Дэлхийн хамгийн намхан хосуудын гайхалтай амьдрал

Хүний амьдралд нэг л удаа үүрд мөнхийн аз жаргалтай хайр ирдэг юм шиг... Чухам түүнийгээ таньж, алдахгүй байхын төлөө чадал хүрэх бүхнийг хийснээр сайхан амьдралыг цогцлоож чадна. Бидний танилцуулах хосыг Пауло Габриэль да Силва Баррос (Paulo Gabriel da Silva Barros), Катюша Хошино (Katyucia Hoshino) гэдэг бөгөөд тэд 10 жилийн өмнө танилцаж, өдгөө аз жаргалтай амьдарч байна. Тэдний бусад хосоос ялгарах зүйл нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, одой хүмүүс юм. Ингээд тэдний гайхалтай хайрын түүхтэй танилцъя.

Дэлхийн хамгийн намхан хосуудын гайхалтай амьдрал Хадгалах

Кардашьяны гэр бүлийн хэрээс хэтэрсэн тансаглал

Өнөөдөр дэлхий нийтийн хамгийн том сэдэв бол эдийн засгийн хямрал, Ойрхи Дорнодын дайн байлдаан, том гүрнүүдийн эвсэл бас маргаан,, мөн мэдээж.... Кардашьяны гэр бүлийнхэн. Нийгэмд тустай ганц ч зүйл хийгээгүй атлаа асар их хөрөнгө мөнгө, нэр хүндийн эзэд болж чадсан тэдэнд атаархах, тэднээр бахархах, бүр тэднийг жигших хүмүүс ч цөөнгүй. Тиймээс та бүхний Пүрэв гарагт зориулан ийм нэгэн хөгжилтэй нийтлэлийг хүргэж байна. 

Кардашьяны гэр бүлийн хэрээс хэтэрсэн тансаглал Хадгалах

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан зургууд

Тухайн үедээ л олны нүдийг орой дээр нь бүлтийлгэж, олны хэл ам дагуулсан  басхүү нөхөж болшгүй цаг хугацааны дурдатгал болон үлдсэн оддын дуулиантай фото агшинг хүргэж байна. Оддын нүд чих гэлтэй папарициудын арга заль, няцашгүй хөдөлмөрийг үнэлэхгүй байхын аргагүй. Нэг бодлын хүмүүсийн "хормой хот " ухсан хэцүү ажлын нэг боловч тэдний ачаар л бид өдгөө эдгээр гайхалтай зургуудыг үзэж байна шүү дээ.

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан зургууд Хадгалах

2017 онд үхэх магадлалтай алдартнууд

2016 онд Дэвид Боуи (David Bowie), Принц (Prince), Жорж Майкл (George Micheal), Кэри Фишер (Carrie Fisher) тэргүүтэй олон алдартнууд диваажингийн хаалга татсан билээ. Хүн гэдэг залуужих бус хором мөч тутамд хөгширч, өтөлж байдаг тул 2017 онд ч бас олон алдартнууд хорвоог орхиж магадгүй юм. Харин бид та бүхэндээ энэ онд нөгөө ертөнцийн хаалгыг тогших хамгийн өндөр магадлалтай гэсэн 15 алдартны тухай мэдээг гадаад эх сурвалжаас орчуулан хүргэж байна.

2017 онд үхэх магадлалтай алдартнууд Хадгалах

Сугалаанд их мөнгө хожсон эр юу ч үгүй хоосорсныхоо дараа өөрийн "голсон" эхнэртэйгээ эргэн нийлжээ

Майкл Каролл (Michael Carroll) хэмээх Британи эр 2002 онд, 19 настай байхдаа лоттонд оролцоод, 9.7 сая паунд хожсон байна. Өмнө нь хог ачигч хийдэг байсан тэрээр гэнэт баяжсаныхаа дараа мөнгөө арай л гамгүй үрж, үүгээрээ олны танил болсон байдаг. Тухайн үед хэт их хөрөнгөндөө "бялуурсан" Майкл олон бүсгүйчүүдтэй явалдаж, биеэ үнэлэгчидтэй байнга уулзах болсон тул эхнэр нь тэсвэр алдаж, түүнээс салжээ. Гэвч хувь заяаны эрхэнд хосууд 20 гаруй жилийн дараа эргэн нийлжээ. 

Сугалаанд их мөнгө хожсон эр юу ч үгүй хоосорсныхоо дараа өөрийн "голсон" эхнэртэйгээ эргэн нийлжээ Хадгалах

Зургаа хэтрүүлж засаад доог тохуу болсон инстаграмчдын хөгжилтэй төрх

Инстаграм сүлжээний хэрэглэгчид бараг бүгдээрээ шахуу бусдын нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй, өөгүй төгс төгөлдөр үзэгддэг гэхэд худлаа хэлсэн болохгүй л болов уу. Гэвч тэд үнэхээр бодит амьдрал дээрээ хүртэл гялалзсан толигор арьстай, хараа булаам гайхам сайхан бие галбиртай байх нь цөөн тохиолдолд л биелэлээ олдог. Харин зарим хэсэг нь интернет хэрэглэгчдийн нүдийг "хуурч" дөнгөдөг болж таарч байна. 

Зургаа хэтрүүлж засаад доог тохуу болсон инстаграмчдын хөгжилтэй төрх Хадгалах

"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд

Тансаг хаус, ганган машин, үнэтэй брэнд, дээд зэрэглэлийн хоолны газрууд гээд дээрх бүгд баячуудын ердийн амьдрал. Тэдэнд дутагдаж гачигдах зүйл юу ч байхгүй мэт харагддаг ч, бодит байдал дээр арай өөр байдаг бололтой. Үнэтэй хэрэглээ, үрэлгэн зандаа хяналт тавьж чадаагүй тэд энгийн хүмүүсийн адилаар санхүүгийн асуудалтай тулгарч, зээл авах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Ингээд зээлээр амьдардаг алдартай одуудтай танилцацгаая.

"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд Хадгалах

Дэлхийн хамгийн алдартай царайлаг эрчүүд

Бид хамгийн халуухан, царайлаг, дур булаам бүсгүйчүүдийг онцолж, тэдний л гоо үзэсгэлэн, авьяас чадварыг шагшин магтдагаас биш эрчүүдийгээ төдийлөн тоодоггүй шүү дээ. Үнэндээ урлаг соёл, улс төрийн алдартнууд дунд бүсгүйчүүдээс ч илүү царайлаг, авьяас билэгтнүүд олон байх юм. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хамгийн царайлаг олны танил эрчүүдийг танилцуулж байна. Таны бодлоор хэн нь хамгийн царайлаг вэ?

Дэлхийн хамгийн алдартай царайлаг эрчүүд Хадгалах

Дэлхийн хамгийн өгөөмөр тэрбумтнууд

Сүүлийн үед сайн үйлсийн аянд оролцож, хандив өргөх нь моод болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Алдартнууд сайн үйлсийн аян зохион байгуулж өлсгөлөнд нэрвэгдсэн, өнчин хүүхдүүдэд ихээр тусалж байгаа нь олон нийтийн талархлыг ихэд хүлээх болсон билээ. Ингээд танд баячууд ямар сайн үйл бүтээж, хэдий хэмжээний хандив өргөснийг сонирхуулъя.

Дэлхийн хамгийн өгөөмөр тэрбумтнууд Хадгалах

Мэс засалгүйгээр хэрхэн том хөхтэй болох вэ?

Энэ хорвоо дээр царай муутай эмэгтэй хүн гэж үгүй. Тэд бүгд л бидний үр удам, үргэлжлэлийг үлдээж, өөрийн гоо сайхан, бие галбираа зольдог билээ. Ялангуяа хүүхэд хөхүүлэх, төрүүлсний дараа хөхний хэлбэр онцгүй болох, унжих, жижгэрэх зэрэг асуудлууд тулгардаг. Иймд та бүхэндээ мэс засалгүйгээр хөхийг хэлбэржүүлэх, томруулах шалгарсан аргуудыг багцлан хүргэе.

Мэс засалгүйгээр хэрхэн том хөхтэй болох вэ? Хадгалах

Энэ хайр мөн үү?

Хайр дурлалд өндөр нам, өргөн бүдүүн, баян ядуу, хөгшин залуугийн ялгаа үгүй. Үнэхээр л жинхэнэ хайр мөн бол шүү дээ. Дараах хосууд дор хаяж 30 насны зөрүүтэй. Зарим хүмүүс залуу бүсгүйчүүдийг баян хөгшин эрчүүдийн мөнгөнд болж гэрлэдэг хэмээн хардах нь бий. Энэ бүхнийг үл нуршин уншигч та бүхэнд насны хол зөрүүтэй хосуудын амьдралын товч түүхийг танилцуулж байна.

Энэ хайр мөн үү? Хадгалах