АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Хамгийн баян эмэгтэй жүжигчид

Амьдралынхаа хором мөч бүрийг кино урлагт зориулж, нэр алдраа олонд түгээсэн гайхалтай уран бүтээлчид бишгүйдээ л бий. Харин урсгасан хөлснийхөө хариуд олж авсан хөрөнгө мөнгөний хэмжээгээр нь эмэгтэй оддын жагсаалтыг энд гаргажээ. Тэдний зарим нь бүр төсөөлөө ч үгүй алдартнууд байх нь хачирхалтай. Ямартай ч та бүхэндээ Холливуудын хамгийн баян эмэгтэй жүжигчдийг танилцуулж байна. 

Хамгийн баян эмэгтэй жүжигчид Хадгалах

Леонардо Дикаприо хүүхэмсэг гэдгээ нотоллоо

Английн "Carpool Karaoke" шоу нэвтрүүлгийн хөтлөгч Жеймс Корден (James Corden) саяхны нэгэн дугаартаа дуучин, жүжигчин, мөнхийн залуу 46 настай Женнифер Лопезийг урьж оролцуулсан билээ. Тэд хамтдаа дуу дуулцгааж, бүжиглэцгээж, хөгжилтэй зүйлс ярилцан үзэгчдийг ч мөн элгийг нь хөштөл инээлгэж байсан юм.

Леонардо Дикаприо хүүхэмсэг гэдгээ нотоллоо Хадгалах

Онгон биеэ хамгийн өндөр үнээр худалдсан бүсгүйчүүд

Өнөө цагт мөнгө олохын тулд зарж болох бүхнээ зарж, үнэлж болох бүхнээ л үнэлдэг болж дээ. Өөрөөр хэлбэл нийгмийнхээ ерөнхий чиг хандлагыг дагаад муу муухай, бузар булай зүйлс газар авч байна. Тэдний нэг нь биеэ үнэлэх, охид бүсгүйчүүд өөрсдийн онгон биеэ өндөр үнэд хүргэж худалдаалах явдал юм. Харин тэдгээр охид цэвэр ариун байдлаа хэдээр үнэлсэн байдаг бол?....

Онгон биеэ хамгийн өндөр үнээр худалдсан бүсгүйчүүд Хадгалах

Оросын Ким Кардашьян

ОХУ-ын Калининград хотын иргэн, өдгөө 22 настай Анастасия Квитко хэмээх энэ бүсгүй өөрийн төгс галбир, царайлаг сайхан төрхөөрөө цахим ертөнцийг байлдан дагуулж байна. Түүний инстаграм хуудсандаа байрлуулсан зургууд нь асар олон хүний хараанд өртөж, өдгөө 2,5 сая, байнгын дагагчтэй болжээ. Анастасия голчлон хөх, өгзгөө тод томруун харуулсан зураг нийтлэх бөгөөд түүнийг нь үзсэн хүмүүс "Оросын Ким Кардашьян" хэмээн нэрлэж байгаа юм. 

Оросын Ким Кардашьян Хадгалах

Алдартай дуучдыг урихын тулд юу бэлдэх ёстой вэ?

Алдартай дуучид, уран бүтээлчдийг өөрийн оронд урьж тоглуулна гэдэг нь тухайн улсын нэр хүндтэй холбоотой чухал зүйлсийн нэг. Учир нь тэдгээр уран бүтээлчид, тоглолт хийх газартаа тогтсон шаардлага, нөхцлүүдийг тавьдаг. Тэдгээр нь ихэвчлэн дэлхийн жишигт нийцсэн өндөр стандарттай байдаг ч, заримдаа үнэхээр утгагүй, тэнэг ч гэмээр шаардлагууд зонхилох ажээ. Тэгвэл хамтдаа олны танил урлагийн хүмүүс тоглолт хийхдээ ямар шаардлага тавьдгийг сонирхоцгооё.

Алдартай дуучдыг урихын тулд юу бэлдэх ёстой вэ? Хадгалах

Ким Кардашьяны тухай хамгийн утгагүй цуурхлууд

Олны танил байж, дэлхий дахинаа нэр алдраа түгээнэ гэдэг нэгэн бодлын сайхан боловч хувийн орон зай гэж үгүй, байнга л бусдын хэл амны бай болж байдаг учир хэцүү үе ч байдаг нь тодорхой. Бидний сайн танил болсон реалити шоуны од Ким Кардашьян үргэлж л олны хараанд ил амьдарч ирсэн билээ. Тиймдээ ч түүний тухай итгэхийн аргагүй цуурхлууд ганц нэгээр тогтохгүй тул та бүхэндээ хамгийн их түгэн дэлгэрч байсан ор үндэсгүй ч, сонирхолтой мэдээллүүдийг сонордуулъя.

Ким Кардашьяны тухай хамгийн утгагүй цуурхлууд Хадгалах

Энэ бүсгүй хэдэн настай вэ?

Бид та бүхэндээ өөрийн гоо үзэсгэлэнгээ гайхалтайгаар тордон арчилж, үе нэгтнүүддээ үлгэр жишээ болж чаддаг хүмүүсийн тухай мэдээллийг бяцхан нууц хэлбэрээр толилуулдаг билээ. Энэ удаад ч гэсэн Сингапурын "Инстаграмын хатан хаан" хэмээн нэрлэгдсэн Жэми Чуагийн тухай товчхон мэдээллийг хүргэж байна. Гэвч түүний нас нь таны бодсоноос асар их ялгаатай болохыг мэдээд лав гайхна даа...

Энэ бүсгүй хэдэн настай вэ? Хадгалах

Сэтгүүлийн түүхэн дэх хамгийн зоригтой 10 алхам

Олны танил алдартай хүмүүсийн хувьд нэр хүнд, карьераа өсгөх боломж бол алдартай сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулах явдал байдаг. Тэр ч утгаараа зарим хүмүүс маш этгээд, хачирхалтай зургуудыг зориглон авахуулж, дэлхий нийтийн ярианы сэдэв болох нь цөөнгүй. Харин дараах хүмүүс бол өөртэйгээ ижил сая сая хүмүүст сэтгэлийн тэнхээ, эрч хүч хайрлан тэдний дуу хоолой болж, ийнхүү түүхэнд бичигдэх зоригтой алхмуудыг хийсэн юм.

Сэтгүүлийн түүхэн дэх хамгийн зоригтой 10 алхам Хадгалах

Адриана Лимагийн ажлын нэг өдөр

Алдарт "Victoria's Secret"-ийн урдаа барих моделиудын нэг, Бразил гаралтай загвар өмсөгч Адриана Лима бол манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй билээ. Түүний тухай шинэ содон мэдээллийг чих тавин хүлээн суух үнэнч шүтэн бишрэгчид нь цөөнгүй. Иймээс та бүхэнд түүний ажлын нэг өдрийн танилцуулъя. Бурхан минь, тэр ч үнэхээр завгүй амьдралтай юм аа... 

Адриана Лимагийн ажлын нэг өдөр Хадгалах

Махлаг бүсгүйчүүд моодонд орсоор...

Юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байдгийн адилаар өдгөө загварын тайз болоод сэтгүүлийн нүүрийг гуалиг, туранхай бус махлаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд чимэх нь илүүтэй болжээ. Эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өгч, урам зориг хайрлан, хүнд зорилго байгаад түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадвал юунд хүрч болдгийг харуулж чадсан хамгийн алдартай "Plus-size" моделиудыг танилцуулъя.

Махлаг бүсгүйчүүд моодонд орсоор... Хадгалах

Парис Хилтоны тансаг амьдрал

Олон залуусын харцыг өөртөө татан, охид, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн азтай, адтай Парис Хилтон нэгэн үе загварын тайзыг эзэгнэж, элдэв бусын үйлдлээрээ сонин сэтгүүлийн бай, олны ярианы сэдэв болоод байсан ч өдгөө түүний нас ч явж, намба ч сууж, чимээ анир багатай амьдарч яваа билээ. Харин тэрээр нийт 100 сая долларын хөрөнгөтэй хэмээгддэг төдийгүй хэрхэн амьдарч байгаа нь хүн бүрийн сонирхолыг төрүүлж байна. Ингээд та бүхэндээ Парис Хилтоны тансаг амьдралын тухай товчхон бөгөөд сонирхолтой мэдээллийг сонордуулая.

Парис Хилтоны тансаг амьдрал Хадгалах