Махлаг бүсгүйчүүд моодонд орсоор...

Юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байдгийн адилаар өдгөө загварын тайз болоод сэтгүүлийн нүүрийг гуалиг, туранхай бус махлаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд чимэх нь илүүтэй болжээ. Эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өгч, урам зориг хайрлан, хүнд зорилго байгаад түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадвал юунд хүрч болдгийг харуулж чадсан хамгийн алдартай "Plus-size" моделиудыг танилцуулъя.

Махлаг бүсгүйчүүд моодонд орсоор...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Надя Эбулхосн (Nadia Abulhousn)

Надя бол загвар өмсөгч төдийгүй загвар зохион бүтээгч бүсгүй юм. Тэрээр “BooHoo”, “Addition Elle” болон “Lord & Taylor” зэрэг компаниудтай хамтран, махлаг бүсгүйчүүдэд зориулсан хувцас зохион бүтээж, худалдаалдаг аж. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би өөртөө бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг шүү. Турахсан, гуалиг болохсон гэж бодохын оронд эрүүл л байхыг эрхэмлэдэг. Бусдыг жингээр нь ялгаварлана гэдэг маш бүдүүлэг хэрэг гэж би хувьдаа боддог” хэмээжээ. Сонирхуулахад тэрээр дотуур өмд өмсөх үнэхээр дургүй гэнэ шүү.

Надя Эбулхосн (Nadia Abulhousn)

9 Ананси Симс (Anansi Sims)

Загварын ертөнцөд түүнийг танихгүй хүн ховор. Түүний ээж нь “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн анхны Африк Америк модель Бэвэрли Жонсон (Beverly Johnson) юм. Тиймдээ ч Ананси ээжийгээ даган тус салбарт хүчээ үзэх болсон бөгөөд энэ нь ч зөв алхам болж, өдгөө түүнд асар их нэр хүнд, амжилтыг авчирсан билээ.

Ананси Симс (Anansi Sims)

8 Эли Тейт (Eli Tate)

Эрүүл амьдралын хэвшлийг ягштал баримталдаг цагаан хоолтон бүсгүй амьдралд бууж өгөлгүй тэмцсээр өдгөө өөрийн авьяас, чадвар, гоо үзэсгэлэнгээ олноо алдаршуулж чадсан билээ. Тэрээр саяхан “Milk”, “Muse NYC” болон “Ford” зэрэг компаниудтай хамтран ажиллах гэрээ үзэглээд байгаа юм.

Эли Тейт (Eli Tate)

7 Лиззи Миллер (Lizzie Miller)

Махлаг бүсгүйчүүдийн эрин үеийн нэгээхэн төлөөлөл Лиззи, “Glamour” сэтгүүлд зургаа авахуулснаас хойш олны анхаарлыг соронзон мэт татах болсон юм. Тэрээр бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, урам зориг хайрлаж, эрчүүдийн харцыг ч мөн булааж, нэг ёсондоо загварын ертөнцөд хувьсгал хийсэн билээ.

Лиззи Миллер (Lizzie Miller)

6 Маркюта Принг (Marquita Pring)

Хувцас загварын салбарт 8 жилийн турш тасралтгүй зүтгэсээр өдгөө чамгүй амжилтын эзэн болоод байгаа чадварлаг, эрч хүчтэй тэрээр өдгөө “IMG” загварын агентлагт харьяалагдан, энэ жилийн "New York Fashion Week"-т анх удаа оролцож, өөрийн нэрээ тамгалсан билээ. Түүнийг хамгийн халуухан махлаг моделиудын нэгт зүй ёсоор оруулдаг.

Маркюта Принг (Marquita Pring)

5 Мила Далбезио (Mila Dalbezio)

27 настай тэрээр үзэсгэлэнтэй, авьяастай байгаад зогсохгүй чин хүсэл тэмүүлэлтэй нэгэн юм. Өмнө нь түүнийг загварын агентлагтаа авах хүсэлтэй хүмүүс огт байдаггүй байсан ч, Мила бууж өгөхийн оронд улам эрч хүчтэйгээр тэмцсэний эцэст, өдгөө алдарт “Calvin Klein”-ы нүүр царай болтлоо өсч чадсан юм.

Мила Далбезио (Mila Dalbezio)

4 Каел Хамфрис (Kael Humphries)

“Evans” брэндийн шинэ нүүр царайгаар тодроод байгаа түүний ах нь алдарт сагсан бөмбөгчин, Ким Кардашьяны хуучин нөхөр Крис Хамфрис (Kris Humphries) аж. Өдгөө Каел “Ford” загварын агентлагтай гэрээ байгуулан, хамтран ажилласаар байгаа билээ.

Каел Хамфрис (Kael Humphries)

3 Тара Линн (Tara Lynn)

Анх  Францын “Elle” сэтгүүлийн нүүрийг чимэн гарч ирсэн тэрээр хуучинсаг уламжлалыг эвдэн, тэсрэлт хийсэн нь махлаг бүсгүйчүүдийн эрин үе ирж буйг илтгэсэн хэрэг болсон юм. Мөн “V Magazine", "Glamour" болон "H&M" зэрэг сэтгүүлүүдэд зургаа авахуулж байжээ.

Тара Линн (Tara Lynn)

2 Кэндис Хаффин (Candice Huffine)

Хэдий түүнд 90:60:90 биеийн харьцаа байхгүй ч, бүсгүй хүн бүрийн хүсдэг “S” биеийн галбир бий. Харин өдгөө загвар өмсөгч бүсгүй “United Airlines NYC” агентлагтай гэрээ байгуулж, амжилттай ажиллаж яваа билээ.

Кэндис Хаффин (Candice Huffine)

1 Эшли Грэм (Ashley Graham)

"Plus-size" модель гэхээр л хүн бүхний толгойд түүний нэр бууж ирдэг. Түүнийг өдгөө дэлхийн хамгийн алдартай, амжилттай яваа махлаг загвар өмсөгч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 2000 оноос загварын салбарт хүч үзсэн түүний оргил үе нь яг одоо тохиож байгаа төдийгүй цаашдаа ямар амжилт гаргаж, хэрхэн дэвшихийг таашгүй юм. Сүүлийн үед тэрээр нилээдгүй жин хаясан бөгөөд стандарт галбиртай моделиос дутахааргүй харагдаж байгаа билээ. 

Эшли Грэм (Ashley Graham)

Энэхүү мэдээлэл танд таалагдсан бол доорх линкээр орж үзнэ үү. 

~ Махлаг моделиуд моодонд орж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()