АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Олны танил хүмүүсийн итгэмээргүй өөрчлөлтүүд

Цаг хугацаа нь бидний амьдралын хамгийн том гэрч билээ. Өнөөдөр бид тэрбумтан, олны танил алдартай дуучин, бизнесмэн байж болно. Харин өнгөрсөн үед бүгд л учраа мэдэхгүй яваа залуус, хүүхэд багачууд байсан шүү дээ. Бид энэхүү мэдээллээрээ та бүхэндээ олны танил хүмүүсийн алдар нэрд гарахаас өмнөх, болох одоогийн харьцуулалтыг хүргэж байна. Тэдний зарим нь биднийг өөрийн эрхгүй дуу алдуулах биз ээ.

Олны танил хүмүүсийн итгэмээргүй өөрчлөлтүүд Хадгалах

Амиа алдах шахсан одууд

Хүний амь гэдэг үргэлж л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг. Бид болгоомжгүй хийсэн ганц үйлдлээсээ болж, өөрсдийгөө мөнхийн амар амгаланд аваачих нь бий. Харин өнөөдөр та бүхэндээ амиа алдах шахаж, үхэл амьдралын заагт очиж байсан ч, золоор эсэн мэнд аврагдаж чадсан алдартай одуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Амиа алдах шахсан одууд Хадгалах

Шоронд орж байсан одууд

Олны танил алдартан байна гэдэг нь бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж, өөрийн нэр хүндээ өсгөж явахыг хэлнэ. Харин зарим нэг одод болчимгүй, буруу үйлдэл гаргаж, хууль зөрчсөний эцэст шоронд хүртэл орж байсан юм. Ингээд та бүхэндээ шоронд орж байсан олны танил алдартай одуудыг танилцуулъя. 

Шоронд орж байсан одууд Хадгалах

Наснаасаа залуу харагддаг одууд

Бидний сайн мэдэх урлаг соёлын одууд, наснаасаа дэндүү залуу, үзэсгэлэнтэй харагдах юм. Үүний нууц нь мэдээж гоо сайхны мэс засал, арьс арчилгаа, нүүр будалт, нүүрний ерөнхий хэлбэр зэргүүд багтах аж. Тэдний зарим нь хэдийн бидний эцэг эхээс өндөр настай хэрнээ, яг л дөнгөж 20 гарч байгаа мэт залуухан харагдаж байгаа нь гайхалтай. Ингээд та бүхэндээ хамгийн халуухан, наснаасаа залуу харагддаг одуудыг танилцуулья.

Наснаасаа залуу харагддаг одууд Хадгалах

Ким, Тэйлор нарын эцэс төгсгөлгүй зөрчилдөөн

Алдар нэртэй одод байлаа ч гэсэн хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэх нь бий. Харин өнөөдөр та бүхэндээ нэрт дуучин Тэйлор Свивт (Taylor Swift) болон Кимийн гэр бүлийн таагүй харилцаа, мөнхийн өрсөлдөөний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Тэд хоорондоо тун ч таарамж муутай байдаг нь олон нийтийн өмнө, твиттер хуудаснаа гэхчлэн удаа дараа мэдэгдээд байсан аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ким, Тэйлор нарын эцэс төгсгөлгүй зөрчилдөөн Хадгалах

Нууц амрагтайгаа гэрлэсэн олны танил эрчүүд

Нэр алдартай, од хүмүүсийн хийсэн үйлдэл бүр нь бусдын чихэнд хүрч, магтаал, шүүмжлэл хүртдэг жамтай. Олон жил ханилсан гэргийгээ орхин, олны танил үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй явалдаж, цаашлаад хуримаа хийн, хамтдаа амьдарч байсан алдартай эрчүүд дэндүү олон юм. Тухайн үедээ тэдний үйлдэл олонд жигшигдэж, дуулиан шуугианыг тарьж байсан ч, өдгөө хүмүүс түүнтэй нь хэдийн эвлэрчээ. Ийнхүү та бүхэндээ нууц амрагтайгаа гэрлэсэн олны танил эрчүүдийг танилцуулъя. 

Нууц амрагтайгаа гэрлэсэн олны танил эрчүүд Хадгалах

Инстаграмд шуугиан тарьж буй дур булаам бүсгүйчүүд

Орчин үеийн залуусын дотны найз болсон инстаграм хуудсанд өвөрмөц төрх, үзэсгэлэнт царай, гуалиг бие зэргээрээ гайхагдсан шинэхэн одууд дуугаа хадаан мэндэллээ. Ингээд та бүхэндээ залуусын харцыг унаган, инстаграмыг шуугиулаад буй халуухан бүсгүйчүүдийг танилцуулъя. 

Инстаграмд шуугиан тарьж буй дур булаам бүсгүйчүүд Хадгалах

Оддын итгэмээргүй өөрчлөлтүүд

Цаг хугацаа гэдэг биднийг амьдралыг шүүх хамгийн том шалгуур билээ. Тиймдээ ч заримдаа өнгөрсөн үе рүүгээ буцаад өөрийн болчимгүй үйлдэл, алдаа дутагдлыг засах юмсан хэмээн нууцхан хүсдэг. Гэвч энэ боломжгүй юм. Бидэнтэй ижил олны танил уран бүтээлчид ч гэсэн олон зүйлстэй учирч, биеэр туулж ирсэн болов уу. Ийнхүү тэдгээрийн нотолгоо болсон одуудын гайхмаар өөрчлөлтийг хүргэе.

Оддын итгэмээргүй өөрчлөлтүүд Хадгалах

Брэд Питтийн болзож байсан бүсгүйчүүд

Холливуудын сайхан залуусын нэг, нэрт жүжигчин Брэд Питт (Brad Pitt) залуу, халуун цагаасаа эхэлж охидын зүрх сэтгэлийг эзэмдсээр ирсэн. Тэрээр үргэлж л олны танил дур булаам бүсгүйчүүдтэй нэр холбогдон, болзож явсан сүйхэйтэй нэгэн юм. Ингээд та бүхэндээ Брэд Питтийн болзож байсан бүсгүйчүүдийг танилцуулъя. 

Брэд Питтийн болзож байсан бүсгүйчүүд Хадгалах

Ханийн тэнгэргүй одууд

Оддын амьдрал, хайр дурлалын асуудлууд үргэлж л төвөгтэй, ойлгоход бэрх байсаар ирсэн. Тэрчлэн хүн бүрийн анхаарлыг татаж, хэсэгтээ л ярианы гол сэдэв болдог билээ. Олон залуус, бүсгүйчүүдтэй хайрын романс үүсгэж, хос гэгдэж явсан ч, удалгүй хоёр тийш болж, харилцаагаа өндөрлүүлэх одод маш олон. Ийнхүү бид та бүхэндээ олон хүмүүстэй болзож явсан, ганц бие  болон өнөөг хэр нь тогтвортой харилцаатай болоогүй 10 алдартныг танилцуулъя.

Ханийн тэнгэргүй одууд Хадгалах

Хайр хэзээ ч хөгширдөггүй

Үнэнч хайраа олсон хүн нэг насаараа бүтэн жаргалтай явдаг. Тиймдээ ч жинхэнэ хайр сэтгэл гэдэг хэзээ ч мөхдөггүй, хөгширдөггүй өнө мөнхийн зүйл билээ. Олны танил алдартай эрхмүүдийн хувьд, заяаны ханиа олж, насан буурал болтлоо хамтдаа амьдарна гэдэг ховор юм. Гэхдээ л ор байхгүй гэсэн үг биш шүү дээ. Ийнхүү бид та бүхэндээ үнэнч сайхан хайр, аз жаргалын бэлэг тэмдэг болсон урлаг соёлын алдартнуудыг танилцуулъя.

Хайр хэзээ ч хөгширдөггүй Хадгалах

Үзэсгэлэнтэй Казах охид

Казак буюу Хасаг үндэстэн нь Түрэг гаралтай хүмүүс юм. Евразийн дунд оршдог бөгөөд царай төрхийн хувьд Ази, Европын холимог, олон янзын төрхтэй байх нь элбэг. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ усгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй байдаг. Ийнхүү та бүхэндээ үеийн үед гоо сайхан төрх, бие галбираараа  гайхагдаж ирсэн, баялаг түүхтэй Казах охидын зургийг түүвэрлэн хүргэж буйг хүлээн авна уу.

Үзэсгэлэнтэй Казах охид Хадгалах