Дэлхий дээрх амьтны хэлбэртэй хаднууд

2014-06-05, 04:01
27,726

Дэлхий дээр маш олон төрлийн өвөрмөц тогтоцтой зүйлс байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь яах аргагүй хадны тогтоц байдаг. Байгал цаг уурын нөлөөгөөр өөрчлөгдөн дэлхийг чимэглэх үзэсгэлэнтэй сайхан дүр төрхийг бий болгодог байна.

Дэлхий дээрх амьтны хэлбэртэй хаднууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Capo d'Orso, Итали
Capo d'Orso-нь Сардинд байрлах аварга том хад бөгөөд баавгайны хэлбэртэй. Энэ хад аль дээр үеэс алдартай бөгөөд хадны талаар алдарт одон орон, газар зүй судлаач Птолемей өөрийн тэмдэглэлдээ бичиж байсан байна. Үүнээс гадна, уг хадны талаар Одиссейн түүхэнд ч гардаг байх магадлалтай гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

2. Унтаж буй заан, Колорадо
Унтаж буй заан уул нь далайн түвшнээс дээш 2700 метрийн өндөрт байрладаг. Энэ хад нь Грэнби хэмээх бяцхан хотын ойролцоо бий. Грэнби хотын зарим хэсгийг Марвин Химейер хэмээх гагнуурчин нураасан байна. Учир нь түүнийг нутгийн удирдлагууд маш ихээр гомдоодог байсан бөгөөд ийнхүү гомдлоо гаргаж байсан гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

3. Eagle Point, Колорадо
Eagle Point – хадны цууралт бөгөөд өөр нэгэн өнцгөөс харвал нисэж буй бүргэд мэт харагдана. Жуулчдад зориулан энэ хэсэгт үзмэрийн талбай байрлуулсан байна. Жуулчдын дунд алдартай энэ хад нь Гранд-Каньонд байрладаг. Үүнээс гадна Хойд Америкийн уугуул иргэдэд зориулсан задгай тэнгэрийн доорхи музей бий.

www.caak.mn

www.caak.mn

4. Морины толгой уул, Австрали
Австралийн зүүн хойд зүгт байрлах байгалийн энэ сайхан тогтоцыг “Horse Head” гэдэг байна. Далайн түрлэг бага багаар чулууг буталснаар хад морины толгой мэт хэлбэртэй болсон аж. Морин толгойт уулын эргэн тойронд байнга жуулчид аяладаг бөгөөд сонирхолтой гэрэл зураг дарахыг ихэд хичээдэг байна.

www.caak.mn

www.caak.mn

5. Мэлхий хад, Монгол
Горхи Тэрэлжид байрлах мэлхий хадыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз. Байнгын жуулчидтай байдаг учир, харахад төдийлөн хэцүү биш. Үүнээс гадна өвөрмөц тогтоц бүхий маш олон хаднуудыг Тэрэлжид харж болно.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()