Амиа алдах шахсан одууд

Хүний амь гэдэг үргэлж л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг. Бид болгоомжгүй хийсэн ганц үйлдлээсээ болж, өөрсдийгөө мөнхийн амар амгаланд аваачих нь бий. Харин өнөөдөр та бүхэндээ амиа алдах шахаж, үхэл амьдралын заагт очиж байсан ч, золоор эсэн мэнд аврагдаж чадсан алдартай одуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Амиа алдах шахсан одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоакин Феникс (Joaquin Phoenix)

Нэрт жүжигчин эр, 2006 онд согтууруулах ундаанд донтож, тун ч хэцүү байдалд ороод байсан юм. Харин удалгүй машины осолд орж, амиа алдах шахсан билээ. Учир нь түүний машины тормос ажиллагаагүй болсон байснаас машин нь замаас гарч осолджээ. Тухайн үед Хаокины ухаан орж гарч байсан төдийгүй нэгэн эр ирж түүнд туслан, түргэн тусламж дуудсанаар залуу амьд гарч чадсан юм. 

Хоакин Феникс (Joaquin Phoenix)

2 Майкл Жей Фокс (Michael J. Fox)

Тэрээр "Ирээдүй рүү буцсан нь 3" кинонд тоглохдоо золтой бурхны оронд заларчихаагүй юм. Тус кинонд Майклийн дүүжлүүлж буй хэсэг гардаг бөгөөд тэрээр энэ үед жинхнээсээ дүүжлүүлсэн байдаг. Жүжигчин эр санамсаргүй байдлаар хөл дор тавьсан хайрцгаа өшиглөж, дүүжлэгдсэн бөгөөд хүмүүс түүнийг зүгээр л жүжиглэж, сургуулилалт хийж байна хэмээн бодсон аж. Майкл дүүжлэгдсэн байдалтай 30 секунд орчим болсон төдийгүй хүмүүс түүний царай хөхөрсөн байхыг хараад ойлгож, тэр даруй буулгаж авсан байна. 

Майкл Жей Фокс (Michael J. Fox)

3 Шарлиз Терон (Charlize Theron)

Жүжигчин бүсгүй 2005 онд дэлгэцнээ гарсан шинжлэх ухааны, уран зөгнөлт "Aeon Flux" кинонд тоглохдоо тулаанч бүсгүйн дүрийг бүтээдэг билээ. Харин тэрээр кинонд тоглох явцдаа өндрөөс үсэрч, төлөвлөөгүй газар унаж, хүзүүгээ хугалж байсан гэдэг. 

Шарлиз Терон (Charlize Theron)

4 Эминем (Eminem)

Рэпийн ертөнцөд хувьсал хийн орж ирсэн гайхалтай реппер эрийг танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Гэвч алдар нэрийн оргилд хүрсэн хүмүүсийн ихэнх нь хар тамхи, мансууруулах бодистой холбогддогтой адил тэр ч бас хэрэглэж, улмаар амиа алдах дөхсөн билээ. Тэрээр мансууруулах бодис их тунгаар хэрэглэж, ухаан нь балартсан төдийгүй эмнэлэгт хүргэгдэн, хэсэгтээ л ухаан оролгүй, олон сая хүнийг айлгаж байсан удаатай. 

Эминем (Eminem)

5 Шон Кингстон (Sean Kingston)

2011 оны 5-р сард дуучин Шон Кингстон нь өөрийн сүйт бүсгүйн хамтаар мотоцикл унан, далайн давалгааг сөрөн давхиж яваад осолджээ.  Ингэхдээ тэрээр далайн гүнд шидэгдэн, живсэн бөгөөд түүнийг эргийн аврагчид олж, амь насыг нь аварсан юм. Тэрээр эмнэлэгт 11 хоногийг өнгөрүүлсэн төдийгүй энэ тухайгаа "Би яг л өөрийгөө үхчихлээ, үхэж байна л гэж бодсон.  Бас сүйт бүсгүйдээ маш ихээр санаа зовж, би ч яахав ингээд үхнэ тэр минь яана даа л гэж бодож байсан. Харин азаар тэр минь эрүүл саруул зүгээр байсанд их баяртай байгаа" хэмээжээ. 

Шон Кингстон (Sean Kingston)

6 Энн Хэтэвэй (Anne Hathaway)

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй 2014 онд Хавай арлын Оаху эргийн ойролцоо живэх шахсан байна. Тэрээр усанд сэлж байтал гэнэт доош татагдан, хөл алдаж живж эхэлжээ. Тусламж эрэн орилж байсан Энн Хэвэвей удалгүй далайн давалгаанд нэвчин орж, үзэгдэхээ байсан бөгөөд нэгэн үл таних сэлэгч залуу түүнийг аварч, амь насыг нь аварсан байна.

Энн Хэтэвэй (Anne Hathaway)

7 Орландо Блүүм (Orlanda Bloom)

Түүнийг танихгүй, бүтээсэн дүрүүдийг нь үзэж, харж байгаагүй хүн гэж тун ховор. Харин нэрт жүжигчин эр 21 настай байхдаа найзуудтайгаа ууланд авирч байгаад унаж, үхэл амьдралын заагт очжээ. Орландо Блүүм ухаан балартсан байсан бөгөөд хэд хоногын дараа ухаан орж, нуруугаа хугалсан мөн ямартай ч амьд үлдсэн гэдгээ мэдсэн байна. Тэрээр олон сарыг эмнэлэгт өнгөрүүлж бүрэн эдгэрснийхээ дараагаас кино урлагт хүч үзэж эхэлсэн аж. 

Орландо Блүүм (Orlanda Bloom)

8 Жорж Клуни (George Clooney)

2004 онд нэрт жүжигчин Жорж Клуни мотоциклийн осолд орж, мянган мянган шүтэн бишрэгчидээ айлгаж орхисон юм. Түүний нуруу нь хугарч, ухаан нь балартсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн амь гарсан байна. Тэрээр 3 долоо хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн төдийгүй эдгэрсэн даруйдаа кинонд тоглож эхэлсэн байна.

Жорж Клуни (George Clooney)

9 Жонни Депп (Johnny Depp)

Алдар нэр, авьяас чадварын эх ундарга болсон жүжигчин Жонни Депп 2011 онд "The Rum Diaries" кино зураг авалтанд орж байх үедээ тус киноны найруулагч Брюс Робинсон (Bruce Robinson)-ы хамтаар хувийн усан онгоцоор, зураг авалт болж буй газар руу явжээ. Гэтэл гэнэт тэдний усан онгоц ажиллагаагүй болж, живж эхэлсэн байна. Тэд хоёул ингээд дуусдаг юм байж хэмээн бодож, үхлийн тухай эргэцүүлж байтал аврагчид ирж тэднийг аюулгүй газарт аваачсан билээ. 

Жонни Депп (Johnny Depp)

10 Майлас Теллер (Miles Teller)

20 настай жүжигчин залуу найзуудынхаа хамтаар Флорида мужийг зорьж яваад аймшигт машины осолд орсон байна. Машин 8 өнхөрч, машинд сууж явсан хүмүүс шидэгдэж, хүнд бэртэцгээсэн аж. Мэдээж үүнд нь Майлас Теллер ч мөн багтаж байсан бөгөөд амьд гарч чадсан юм. Тэрээр мөрөндөө 20 оёдол тавиулж, хугарсан бугуйгаа гипсдүүлж, ямартай ч эсэн мэнд эргэн ирсэн билээ. 

Майлас Теллер (Miles Teller)

11 50 цент (50 Cent)

2000 онд алдарт реппер гэрийнхээ гадна хөршдөө 9 удаа буудуулсан байдаг. Ингэхдээ тэрээр гар, бугуй, хоёр хөл, цээж, зүүн хацартаа шарах авсан бөгөөд эмнэлэгт 13 хоног эмчлүүлж, 6 долоо хоногийн турш алхаж чадахгүй байсан юм. Тэрээр хэрэг гарахаас өмнө хар тамхи наймаалдаг байсан бөгөөд гэмт хэрэгтэн үүнээс улбаалж түүн рүү халдсан гэдэг. Энэхүү явдал түүнийг алдар нэрд хүрэхэд нь дам нөлөөлсөн билээ.

50 цент (50 Cent)

12 Рэйчел Билсон (Rachel Bilson)

Тэрээр 16 настай байхдаа найзуудынхаа хамтаар машин хөлөглөж яваад том оврын машинтай мөргөлдөж осолдсон байна. Жүжигчин бүсгүйг хүн бүхэн хэдийн өнгөрчихөж гэж байсан бөгөөд түүнийг эмнэлэгт аваачихад эмч нар амьд байна гэдгийг нь олж мэдэж, улмаар алтан амийг нь аварсан аж. 

Рэйчел Билсон (Rachel Bilson)

13 Сет Макфарлейн (Seth MacFarlane)

2001 оны 9-р сарын 11 буюу терреростууд АНУ-ын худалдааны төв рүү халдаж, олон мянган амь нас хохирдог өдөр жүжигчин Сет " American Airlines "-ын " Flight 11" нисэх онгоцоор Лос Анжелес хот руу явахаар төлөвлөж байжээ. Гэтэл тэр нислэгийн хувиараас хоцорч ирсний улмаас, дараагийн нисэх тэргийг хүлээх шаардлага гарсан юм. Гэхдээ энэ нь түүний амийг аварсан гэхэд болно. Учир нь түүний суух гэж байсан " Flight 11" нисэх онгоц нь Аль Кайда бүлэглэлийнхний эрхшээлд орж, зорчигчид нь амиа алдсан билээ. 

Сет Макфарлейн (Seth MacFarlane)

14 Трэвис Баркер (Travis Barker)

Нэрт хөгжимчин Трэвис 2008 оны 9-р сард нисэх онгоцоор явж байгаад осолджээ. Ингэхдээ онгоц нь шатаж хамт явсан 6 хүний ердөө 2 нь амьд гарсан бөгөөд түүний нэг нь мэдээж Тревис. Тэр маш хүнд шархдаж биеийнх нь 65 хувь түлэгдэж, эмнэлэгт 4 сар эмчлүүлсэн юм. Трэвис эмнэлэгт байх хугацаандаа 27 удаа хагалгаа хийлгэсэн гэдэг. 

Трэвис Баркер (Travis Barker)

15 Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)

Хүн бүрийн хайрлаж, хүндэлж явдаг нэрт жүжигчин Лео 2006 онд "Blood Diamond" киноны усанд шумбах хэсгийн зураг авалтанд орж байхдаа амиа алдах шахсан юм. Тэрээр сэлж явтал, гэнэт нэгэн аварга загас гарч ирэн, түүнийг идэхийг завдсан аж. Кино багийнхан түүний яаралтай гарган авч, амиаг нь аварсан байдаг. 

Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()