АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн гэрээр зочилцгооё

Марк Элиот Зукерберг (Mark Elliot Zuckerberg) 1984.05.14-нд төржээ. Тэр бол бидний өдөр тутмын хэрэгцээ болсон алдарт "Facebook"-ийн үүсгэн байгуулагч, захирал нь юм. Хамгийн анх цахим хуудсаа Харвардын дотуур байранд түгээж эхэлсэн ч, удалгүй бусад сургуулиудаар тархан, дэлхийн хамгийн алдартай хүн болох эхлэлийг нь тавьж өгсөн аж. Марк Зукерберг эхнэртэйгээ Харвардад сурч байхдаа танилцсан бөгөөд тэдний үнэнч хайрын үүр, алдарт тэрбумтны гэрийг хамтдаа сонирхоцгооё. 

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн гэрээр зочилцгооё Хадгалах

Дэлхийн брэндүүд гоо сайхны хэмжүүр өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрлөө

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр юмс бүхэн хувьсан өөрчлөгддөг гэдгийг бид олон зүйлээс харж болох билээ. Заримдаа бүр хуучны зүйлс орчин цагт олны дунд моод болох тохиолдол ч байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зориулан гадны алдартай дотуур хувцасны брэндүүд зар сурталчилгааны бодлогоо өөрчилж, маркетингийн салбарт цоо шинэ хувьсал авчирч буй тухай өгүүлэх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн брэндүүд гоо сайхны хэмжүүр өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрлөө Хадгалах

Шившгээ тарьсан одууд

Цахим ертөнц, хэвлэл мэдээллийн ачаар алдартнуудын амьдрал олны нүдэнд ил байдаг болсоор удаж байгаа билээ. Зарим хүмүүс папарациас нуугдан, хувийн амьдралаа далд байлгахыг оролддог бол цөөнгүй хүмүүс олны анхааралд өртөхийг байдгаараа хичээж явдаг ажээ. Тэгвэл зориуд ч бай, санаандгүй ч бай бусдын анхаарлыг хамгийн их татсан оддын 15 үйлдлийг бид та бүхэндээ танилцуулъя. 

Шившгээ тарьсан одууд Хадгалах

Кардашьяны гэр бүлийн хүмүүст үзүүлэхийг хүсдэггүй 15 зураг

Цахим ертөнцийг цаг ямагт шуугиулж, үргэлж сенсаци дэгдээж байдаг Кардашьяны гэр бүлийнхнийг мэдэхгүй хүмүүс гэж энэ дэлхий дээр тун ховор биз ээ. Өмсөж, зүүж, эдэлж хэрэглэж байгаа зүйлсээрээ олны харааг булааж, ганган чамин хувцаслалт, мэс заслаар бий болсон гоо үзэсгэлэнгээрээ бусдын нүдийг хужирлаж явдаг тэдний муу муухайг харуулсан гэрэл зургууд гэж байдаг бөгөөд бид та бүхэндээ эдгээр зургуудыг илүү, дутуу тайлбаргүйгээр хүргэхээр бэлтгэлээ. 

Кардашьяны гэр бүлийн хүмүүст үзүүлэхийг хүсдэггүй 15 зураг Хадгалах

Дур булаам оддын залуу нас

Өнөөдөр бид та бүхэндээ дур булаам оддын залуу насыг одоогийнхтой нь харьцуулсан гэрэл зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хүний залуу нас гэдэг юутай ч зүйрлэшгүй, үнэхээр гайхалтай мөч байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Эдгээр олны танил бүсгүйчүүд бусадтай харьцуулахад энгийн даруу байдлыг юу юунаас илүүтэй эрхэмлэдэг бөгөөд энэ нь ч магадгүй тэднийг илүү дур булаам харагдуулдаг ч юм билүү?

Дур булаам оддын залуу нас Хадгалах

Реппэр “Jay Z”-гийн олон нийтэд харуулахыг хүсдэггүй 15 гэрэл зураг

Хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөл болсон нэрт реппэр, продюсер Жей Зи (Jay Z) нь 1969 оны 12-р сарын 4-ны өдөр мэндэлжээ. 17 наснаасаа урлагт хөл тавьсан тэрээр амжилт бүтээл, алдрын оргилд гарч чадсан нэгэн билээ. Попын хатан гэгддэг Беойнси (Beyonce)-ийг өөрийн гэргийгээ болгож, хангалттай их хөрөнгө, мөнгөнд умбаж, гайхалтай сайхан амьдарч яваа түүний сэтгэлийг эмзэглүүлж буй зүйл нь цахим сүлжээнд цацагдсан элдэв зурагнууд юм. Ингээд та бүхэндээ алдарт реппэрийн бусдад харуулахаас ичдэг, интернэтээс устгахыг хүсдэг зурагнуудыг нь сонирхуулъя.. 

Реппэр “Jay Z”-гийн олон нийтэд харуулахыг хүсдэггүй 15 гэрэл зураг Хадгалах

2017 онд үхэх магадлалтай алдартнууд

2016 онд Дэвид Боуи (David Bowie), Принц (Prince), Жорж Майкл (George Micheal), Кэри Фишер (Carrie Fisher) тэргүүтэй олон алдартнууд диваажингийн хаалга татсан билээ. Хүн гэдэг залуужих бус хором мөч тутамд хөгширч, өтөлж байдаг тул 2017 онд ч бас олон алдартнууд хорвоог орхиж магадгүй юм. Харин бид та бүхэндээ энэ онд нөгөө ертөнцийн хаалгыг тогших хамгийн өндөр магадлалтай гэсэн 15 алдартны тухай мэдээг гадаад эх сурвалжаас орчуулан хүргэж байна.

2017 онд үхэх магадлалтай алдартнууд Хадгалах

Будаггүй төрхөө нуугаагүй одууд

Эмэгтэйчүүдийн хувьд "Make-Up" буюу "Нүүр будалт" хийх нь юу юунаас илүү чухал зүйл байдаг билээ. Гайхалтай нүүр будалт хийснийхээ дараа эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл нь асар их нэмэгддэг ч гэж ярих нь бий. Тэр ч үүднээсээ охид, бүсгүйчүүд маань будаггүй төрхөө дотны хүмүүс биш л бол, бусдад үзүүлж, харуулаад байхыг төдийлөн хүсдэггүй. Тэгвэл дараах олны танил бүсгүйчүүд будаггүй төрхөө бусдаас нуугаагүй бөгөөд тэд "Эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэн будаггүй төрхөнд оршдог юм" гэдгийг харуулахыг чухалчилжээ.

Будаггүй төрхөө нуугаагүй одууд Хадгалах

Одууд шинэ оныхоо амралтыг яг одоо хаана өнгөрүүлж байна вэ?

Дэлхий нийтээр алдар нэрээ цуурайтуулж, авьяас чадвараа гайхуулсан одууд яг одоо хаана, юу хийж байгаа бол? Баярын амралт эхэлж, тэд ч энд тэндгүй аялж зугаалан, аз жаргалд умбаж яваа байхдаа. Ингээд та бүхэндээ одууд шинэ оныхоо амралтыг хаана өнгөрүүлж байгаа тухай мэдээллийг хүргье. 

Одууд шинэ оныхоо амралтыг яг одоо хаана өнгөрүүлж байна вэ? Хадгалах

Цахим ертөнцийг шуугиулж буй 18 настай охин

Сачзна Лапаран (Sachzna Laparan) нь Филиппин улсдаа "Dubsmash" бичлэг хийж, интернет орчныг байлдан дагуулж байснаараа алдартай нэгэн бөгөөд гоо үзэсгэлэнтэй төрх, гоолиг сайхан биеэрээ олон залуусын нүдийг хужирлаж байсан тэрээр загварын ертөнцөд амжилттай хөл тавиад байгаа юм. Ингээд хамтдаа түүний тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Цахим ертөнцийг шуугиулж буй 18 настай охин Хадгалах

2016 онд хүмүүсийн хийсэн хамгийн сэтгэл уяраасан үйл явдлууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр сайхан сэтгэлтэй хүмүүс дэндүү олон байдаг ажээ. Тэднийг магадгүй цөөн хэдэн хүн таних хэдий ч, хийсэн үйл хэрэг нь дэлхийн дайтай үнэлэгдэхүйц байх аж. Тэгвэл шинэ оны босгон дээр бид та бүхэндээ улиран одож буй 2016 онд хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн 11 үйл явдлыг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншсаны дараа амьдралыг өөрөөр хардаг болно гэдэгт итгэлтэй байна.

2016 онд хүмүүсийн хийсэн хамгийн сэтгэл уяраасан үйл явдлууд Хадгалах

Орон орны 50 настай эмэгтэйчүүд ямар харагддаг вэ?

Ард иргэдийн наслалт улс орны хөгжлөөс ихээхэн хамааралтай. Дэлхийн хамгийн өндөр дундаж наслалттай орон Монако юм. Тус улсын дундаж наслалт 89.5 байдаг. Харин Япон улс 84.7 насаар удаалжээ. Тэгвэл дундаж наслалт, залуу харагдах хоёр хоорондоо хамааралтай болов уу? Үүнийг манай мэдээнээс хамтдаа олж мэдэцгээе. 

Орон орны 50 настай эмэгтэйчүүд ямар харагддаг вэ? Хадгалах