2016 онд хүмүүсийн хийсэн хамгийн сэтгэл уяраасан үйл явдлууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр сайхан сэтгэлтэй хүмүүс дэндүү олон байдаг ажээ. Тэднийг магадгүй цөөн хэдэн хүн таних хэдий ч, хийсэн үйл хэрэг нь дэлхийн дайтай үнэлэгдэхүйц байх аж. Тэгвэл шинэ оны босгон дээр бид та бүхэндээ улиран одож буй 2016 онд хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн 11 үйл явдлыг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншсаны дараа амьдралыг өөрөөр хардаг болно гэдэгт итгэлтэй байна.

2016 онд хүмүүсийн хийсэн хамгийн сэтгэл уяраасан үйл явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орон гэргүй 1100 муурын амийг аварчээ

Түүнийг Линеа Латтанзи (Lynea Lattanzi) гэдэг бөгөөд 1992 оноос хойш мууранд дуртай болж, тэжээж эхэлжээ. Тэрээр муурыг хамгийн өвөрмөц амьтан гэж боддог бөгөөд өөрийнхөө муурнуудын хооллолт болон эрүүл мэндийн асуудалд маш их анхаардаг гэнэ. Тэр ч үүднээсээ сайн дурын олон байгууллагуудтай харилцаж, хамтарч ажилладаг аж. Латтанза улиран одож буй 2016 онд орон гэргүй нийт 1100 муурын амийг аварч, гэртээ амьдруулах болсон байна. Хамгийн гайхалтай нь энэ хугацаанд түүний муурнуудын нэг нь ч өвдөөгүй юмсанж.

Орон гэргүй 1100 муурын амийг аварчээ

2 Цэвэрлэгээний компани хорт хавдартай эмэгтэйчүүдийн гэрийг үнэгүй цэвэрлэж өгчээ

Уг цэвэрлэгээний газрыг үүсгэн байгуулагч Дебби Сардон (Debby Sardone) гэгч эмэгтэй уг сайн үйлсийг анх санаачилжээ. Түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн хүн нь компаний хорт хавдартай ажилтан байсан бөгөөд тэрээр захиралдаа эмчилгээндээ зориулан амрах шаардлагатай болсон тул ажлаасаа гарах хэрэгтэй болсноо хэлсэн байна.  Үүний дараа Дебби хотынхоо хорт хавдартай нийт 19000 гаруй иргэдийн гэрийг ямар ч үнэ төлбөргүйгээр цэвэрлэж өгчээ.

Цэвэрлэгээний компани хорт хавдартай эмэгтэйчүүдийн гэрийг үнэгүй цэвэрлэж өгчээ

3 Хүндийг өргөлтийн тамирчин эдгэршгүй өвчтэй охинтой сайн найзууд болжээ

Линдсей (Lindsay) бол төрөлхийн генийн өөрчлөлтөд орсон, хэзээ ч эдгэршгүй өвчтэй нэгэн бөгөөд түүний хажууд байгаа үлэмж биетэй залуу Дэвид (David)-ийн хувьд АНУ-ын усан цэрэгт алба хааж байсан, хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг юм. Тэд нэгэн сайн үйлсийн аяны үеэр танилцсан бөгөөд энэ талаар Дэвид "Линдсей миний бяцхан эмэгтэй дүү болсон. Түүний талаар бусад хүмүүс юу гэх нь надад огт хамаагүй. Миний түүнийг юу гэж дүгнэж байгаа нь л чухал" хэмээн хэлсэн байна.

Хүндийг өргөлтийн тамирчин эдгэршгүй өвчтэй охинтой сайн найзууд болжээ

4 Үхлийн ирмэг дээр байсан нохойг аварчээ

2015 оны 4-р сард Валиа Орфанидоу (Valia Orfanidou) гэх бүсгүй гудамжинд нэг нохой тун хэцүү байдалтай байгааг олж харан, түүн дээр очжээ. Үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байсан нохойг бүсгүй тэнд нь орхиод явж зүрхлээгүй бөгөөд түүнийг яаралтай эмнэлэг рүү аваачсан байна. Валиагийн сайхан сэтгэлийн хүчинд нохой амьд гарч чадсан бөгөөд тэд өнөөдөр баяр хөөрөөр дүүрэн хамтдаа амьдарч байгаагаас гадна Валиа түүнд Петра (Petra) гэх нэрийг өгч, тэжээвэр амьтнаа болгожээ.

Үхлийн ирмэг дээр байсан нохойг аварчээ

5 Орон гэргүй залууд өдөр бүр кофе өгдөг байжээ

Жой Уилсон (Joe Wilson) байнга үйлчлүүлдэг кафедаа ороод гарах бүртээ үүдэнд нь сонин зараад зогсож байдаг орон гэргүй залуутай цаг ямагт буу халж, ярилцдаг байжээ. Тэр ч бүү хэл хүйтэн үед халуун кофе авч өгдөг байв. Гэтэл нэг өдөр Жой кафед ирж, өглөөний хөнгөн зууш болон нэг аяга кофе авчээ. Өглөөний цайгаа ууж байх хооронд түүнд яаралтай утсаар ярих хэрэг гарсан бөгөөд удалгүй эргэн орж ирэх үед зөөгч түүн дээр ирж, хөнгөн зууш болон нэг аяга кофеных нь мөнгийг хэн нэгэн аль хэдийн төлчихсөн талаар хэлжээ. Гайхсан Жой эргэн тойрон руугаа хий хоосон харахад ширээн дээр нь байсан гарын цаасан дээр "Баярлалаа Жой. Надад үргэлж кофе авч өгч, чин сэтгэлээсээ ханддаг байсанд талархдаг шүү. Өглөөний цайгаа тухтай уугаарай" гэж бичсэн байжээ.

Орон гэргүй залууд өдөр бүр кофе өгдөг байжээ

6 Эцэг, эхгүй зааны тугалыг гэртээ оруулжээ

Рокси (Roxy) хэзээний амьтанд дуртай хүн бөгөөд сүргээсээ хоцорч үлдсэн зааныг яг л тэжээвэр амьтан шиг үзэж, өөрийн гэртээ оруулан хамтдаа амьдрах болжээ. Зааны тугалыг Моёо (Moyo) гэдэг бөгөөд тэд цугтаа ямар ч асуудалгүй амьдарч байгаа гэнэ шүү.

Эцэг, эхгүй зааны тугалыг гэртээ оруулжээ

7 Афган хүүгийн хүсэл биелжээ

Дөнгөж 5 настай Муртаза Ахмади цахим ертөнцийг жинхэнэ утгаар нь шуугиулж чадсан адтай жаал юм. Тэрээр хүнд хэцүү амьдрал дунд өдөр хоногийг өнгөрөөж буй олон сая Афганчуудын нэг бөгөөд Аргентины шигшээ багийн шилдэг хөл бөмбөгчин Лионел Месси (Lionel Messi)-ийг шүтдэг юмсанж. Тэр ч үүднээсээ цэнхэр, саарал өнгөтэй уут углан, өөрийгөө Месси хэмээн мөрөөдөж буй хүүгийн зургийг цахим хуудсуудаар байршуулсан нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөж, "UNICEF" түүнийг Месситэй уулзуулан, хүсэл мөрөөдлийг нь биелүүлсэн юм.

Афган хүүгийн хүсэл биелжээ

8 Гал сөнөөгч Хаски нохойг мөстсөн голоос аварчээ

АНУ-ын Бостон хотын гал сөнөөгч Шон Койл (Sean Coyle) мөстсөн голд унаж, амь нас нь хутганы ирэн дээр байсан 13 настай хаски (husky) нохойг аварчээ. Уг үйл явдлын дараа тэд сайн найзууд болсон бөгөөд өнөөдөр хамтдаа амьдарч байгаа аж. 

Гал сөнөөгч Хаски нохойг мөстсөн голоос аварчээ

9 Оюутан залуу бие нь муудсан эрд тусалжээ

Годфрей Коутто (Godfrey Coutto) бол Канад улс дахь Онтарио их сургуулийн оюутан бөгөөд түүнд нэгэн хачирхалтай зүйл автобусанд явж байх үед нь тохиолджээ. Түүнийг автобусаар зорчиж байх үед гэнэт нэгэн үл таних эр хажууд нь ирж суугаад гарыг нь шууд атгаад авчээ. Эхэндээ Коутто гайхсан бөгөөд удалгүй өнөөх эр чихэнд нь ямар нэгэн зүйл шивнэхийг сонссон байна. Үл таних эр түүнд "Би яг үхэх нь...эмнэлэг дуудаарай" хэмээн хэлсэн байжээ. Залуу яаралтай түргэн дуудаж, өнөөх эрийн амийг аварч чадсан байна. 

Оюутан залуу бие нь муудсан эрд тусалжээ

10 Рок залуу нохойны амийг аварчээ

Брэндон (Brandon) аавынх руугаа явах замдаа нэгэн нохой амь тэмцэн замын хажууд хэвтэж байгааг олж харжээ. Залуу юу ч бодож, саналгүй нохойг хүрмэндээ хийж, аавынх руугаа авч явсан бөгөөд замаараа эмнэлэг орж, нохойг эмчлүүлээд амжсан байна. Түүнд ноён Дэвидсон (Mr.Davidson) гэж нэр өгснөөс гадна тэжээвэр амьтнаа болгон авчээ.

Рок залуу нохойны амийг аварчээ

11 Эцэг, эх нь өсгөхөөс татгалзсан бяцхан нярайг үрчилж авчээ

Кори Салчерт (Cori Salchert) бол олон жилийн турш эмнэлэгт сувилагч хийсэн нэгэн бөгөөд түүний амьдралд бидний өгүүлэх гэж буй түүх шиг гэнэтийн зүйл тохиолдоно хэмээн тэрээр зүүдлээ ч үгүй явсан бөгөөд нэг өдөр ажилдаа ирэх үед нь түүний хувцасны шүүгээнд "Бид хүүхдээ өсгөхийг хүсэхгүй байгаа учраас та яахыг шийдээрэй" гэж бичсэн зурвасын хамт дөнгөж төрөөд удаагүй бяцхан нярай байжээ. Гайхшралд орсон сувилагч бүсгүй хүүхдийг өргөж авсан бөгөөд өөрийнхөө хүүхдээс дутахгүй эхийн хайраар өсгөж, хүн болгохоор шийджээ.

Эцэг, эх нь өсгөхөөс татгалзсан бяцхан нярайг үрчилж авчээ

Хүн гэдэг амьтан нүгэл, буяны зааг дээр амьдардаг бөгөөд аль замыг сонгох нь өөрийнх нь мэдэх хэрэг байдаг гэдгийг энэхүү мэдээллээс ойлгож авлаа. Хүмүүс минь, ирж буй шинэ ондоо олон сайн, буянтай үйлс хийгээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()