АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Дэлхийн хамгийн дур булаам төгөлдөр хуурч

АНУ-д амьдардаг төгөлдөр хуурч Лола Астанова (Lola Astanova) саяхнаас цахим ертөнцөд шуугиан тариад байна. Хэдийгээр тэр тун авьяаслаг хөгжимчин боловч түүний гадаад үзэмжинд хүмүүс илүүтэй татагдах болсон аж. Харин энэ байдлыг нь анзаарсан мэргэжил нэгт нөхөд нь Лола Астановаг хөгжимчдийн нэр хүндийг унагаж гүйцлээ хэмээн шүүмжилж, дүргүйцлээ илэрхийлж эхэлжээ.

Дэлхийн хамгийн дур булаам төгөлдөр хуурч Хадгалах

Еврей гаралтай дур булаам жүжигчин бүсгүйчүүд

Эрт дээр үеэс эхлэн еврей бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ бусдаас ялгардаг байжээ. Еврейчүүд 1948 оныг хүртэл өөрийн гэсэн газар нутаг, улс оронгүй байсан билээ. Дэлхийн II дайны өмнө еврей хүмүүсийн тоо 16 саяд хүрч байсан бол дайны үеэр ойролцоогоор зургаан сая еврей иргэнийг хоморголон устгасан гэдэг. Харин өнөөдөр Израильд зургаан сая, АНУ-д таван сая еврей хүн амьдардаг гэсэн судалгаа гарсан. Уншигч та бүхэндээ Холливуд болоод шоу бизнест тодрон гарч ирсэн, еврей үндэстэн, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Еврей гаралтай дур булаам жүжигчин бүсгүйчүүд Хадгалах

Эрэгтэй хүний дүрээр амьдарч, түүхэнд алдаршсан бүсгүйчүүд

Түүхийн ямар ч цаг үед эмэгтэй хүнд эрчүүд шиг хүссэнээрээ амьдрах боломж байгаагүй гэхэд болно. Өдийг хүртэл эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэнцвэртэй байдлын төлөөх тэмцэл өрнөсөөр байна. Бүсгүйчүүдийг үс нь урт, ухаан нь богино гэж үзэж, аливаа зүйл хийхийг нь хориглож, эр хүнээс нэг хуруу дутуу үнэлдэг явдал аль ч улсад байсаар ирсэн. Гэхдээ бидний одоо танд танилцуулах эдгээр эмэгтэй эр хүний дүрд хувирч, түүхэнд гайхагдах баатарлаг үйлс бүтээсэн аж.

Эрэгтэй хүний дүрээр амьдарч, түүхэнд алдаршсан бүсгүйчүүд Хадгалах

Хамгийн арчаа муутай одууд

Олны танил хүмүүсийн хувьд гадаад төрх, нүүр царай хамгийн чухалд тооцогддог. Өсвөр насны ч бай, өтөлсөн ч бай бүгд л төгс төгөлдөр, сайхан харагдахыг цаг үргэлж хичээдэг. Гэсэн хэдий ч зарим од жүжигчид гадаад үзэмжиндээ огт санаа зовдоггүйгээс болоод тэднийг хүмүүс танихгүйд хүрдэг байна. Ингээд та бүхэнд хамгийн арчаа муутай алдартнуудыг танилцуулъя. 

Хамгийн арчаа муутай одууд Хадгалах

"Zombie boy" амиа хорлосон уу?

Канадын загвар өмсөгч Рик Женест (Rick Genest) буюу Зомби бой (Zombie Boy) энэ сарын 1-нд Канадын Монреаль хот дахь гэрийнхээ тагтнаас унаж нас баржээ. Түүнийг өөрөө амиа егүүтгэсэн, эсвэл санаатай хэн нэгний аллага байсан эсэх нь одоогоор тодорхойгүй юм. Түргэний машин ирж авах үед Рик Женестийн зүрх нь цохилж байсан ч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан ажээ.  

"Zombie boy" амиа хорлосон уу? Хадгалах

Агуу хайрын дэргэд өндрийн зөрүү юу ч биш гэдгийг баталсан хосууд

Биеийн өндрийг хэмжиж болох ч хайр дурлал хэмжээлшгүй билээ. Гэхдээ эрэгтэй хүн өөрөөсөө намхан нуруутай бүсгүйг эхнэрээрээ сонгодог гэсэн түгээмэл ойлголт хүмүүсийн дунд байдаг. Харин бодит амьдрал дээр тийм биш гэдгийг та бид олонтаа харж байсан. Агуу хайрынх нь дэргэд өндрийн зөрүү чухал биш гэдгийг баталсан олны танил хосуудын тухай мэдээллийг энэ удаа танд хүргэе. 

Агуу хайрын дэргэд өндрийн зөрүү юу ч биш гэдгийг баталсан хосууд Хадгалах

Алдартнуудын нууц шивээс

Шивээс гээч зүйл урлаг гэдэг утгаараа донжийг нь тааруулж хийлгэж чадвал ямар ч хүний эцэг эхээс заяасан нүцгэн биеийг үзэмжтэй бас тансаг харагдуулж чаддаг ажээ. Гэхдээ зарим хүн шивээсэнд дурлан, хэт донтож, биеийнхээ санаанд оромгүй газар элдвийн зүйл сийлүүлж, өөрийгөө гутаах нь бий. Энэ удаа бид танд олны танил хүмүүсийн бусдаас нууцалж явдаг шивээснүүдийг танилцуулъя.  

Алдартнуудын нууц шивээс Хадгалах

Амьдралд бууж өгөөгүй бүсгүйн гайхалтай түүх

АНУ-ын Калифорни мужийн иргэн Тиффани Адамс (Tiffany Adams) 17 нас хүртлээ үеийнхээ бусад хүүхдүүдийн нэгэн адил дэврүүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн цовоо цолгиун охин байв. Сургуульд сурахын хажуугаар театрт очих дуртай, найрал дууны дугуйланд явдаг тэрээр загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан гэнэ. Гэвч тэрбээр 2000 онд автомашины аймшигт осолд оржээ.

Амьдралд бууж өгөөгүй бүсгүйн гайхалтай түүх Хадгалах

Английн хатан хааны гэр бүлийнхний хамгийн дотны алдартай найзууд

Хүнийг найзаар нь шинж гэдэг үг байдаг даа. Та Английн хунтайж Харриг дуучин Рианна болон Жеймс Бланттай сайн найзууд гэдгийг сонсоод нүд тань орой дээрээ гарах вий. Бид танд энэ удаа Английн хааны гэр бүлийн гишүүдийн олны танил, алдартай найз нөхдийг танилцуулахаар мэдээлэл бэлтгэлээ. 

Английн хатан хааны гэр бүлийнхний хамгийн дотны алдартай найзууд Хадгалах

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс

Тантай гадна төрхөөрөө яг адилхан хүн хаа нэгтээ амьдарч байгаа болов уу гэж та өмнө нь бодож байсан уу? Бидэнтэй усны дусал мэт адилхан хэн нэгэн үнэхээр байдаг бололтой шүү. Харин олны танил хүмүүс “ихрүүд”-ээ олоход бэрхшээл тулгардаггүй ажээ. Учир нь алдартнуудтай адилхан хүмүүс цахим хуудсанд зургаа оруулснаар тодорхой хэмжээнд нэрд гардаг нь нууц биш. Ингээд тэдгээр алдартнуудын "ихрүүд"-тэй танилцацгаая. 

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс Хадгалах

Скарлетт Иоханссоны шинэ гэртэй танилцана уу!

“Marvel” кино компанийн хамгийн их ашиг олсон “Avengers” цувралын гол дүрд тоглож дэлхий даяар олон сая үзэгч, шүтэн бишрэгчтэй болоод байгаа жүжигчин Скарлетт Иоханссон (Scarlett Johansson) өөрийн тансаг байшинг олон нийтэд танилцуулжээ. Холливудын хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог түүний тансаг харш танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Скарлетт Иоханссоны шинэ гэртэй танилцана уу! Хадгалах

Сталины үхлийн эргэн тойрондох бодит үнэн ил болжээ

ЗСБНХУ-ын анхны тэргүүн, Октябрийн хувьсгалын гол удирдагч Владимир Ильич Ленинийг нас барсны (1924 он) дараа Иосиф Сталин (Joseph Stalin) Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авсан билээ. Хэдийгээр албан ёсоор 1941-1953 онд 74 нас хүртлээ улс эх орноо удирдаж байсан ч түүний нэр түүхэнд тийм ч сайнаар дурсагддаггүй. 

Сталины үхлийн эргэн тойрондох бодит үнэн ил болжээ Хадгалах