АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Хамгийн өндөр орлого олсон жүжигчдийн жагсаалтыг Эмма Стоун тэргүүлжээ

Ихэнх хүний төсөөллөөр хамгийн сонирхолтой мэргэжил бол жүжигчин. Олон янзын хүний дүрд хувирч, тэр хүнийхээ амьдралаар амьдарч, басхүү олонд алдаршиж чаддаг учраас тун зугаатай бас сонирхолтой ажил шиг санагддаг. Гэхдээ мэргэжил бүхэн харагдаж байгаа шигээ амар байдаггүй шүү дээ. Кино жүжигчид бусдын л адил амьдралын төлөө тэмцэж, гэр бүл үр хүүхдэдээ сайн хань, сайн эцэг эх байхыг хичээдэг. Тэгвэл бид танд энэ онд хамгийн үр бүтээлтэй ажиллаж, ашиг орлогоороо тэргүүлсэн 15 эмэгтэй жүжигчнийг танилцуулж байгааг хүлээн авна уу.

Хамгийн өндөр орлого олсон жүжигчдийн жагсаалтыг Эмма Стоун тэргүүлжээ Хадгалах

Амьдралаа өөрчилж чадсан хүмүүсийн итгэмээргүй дүр төрх

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг шүү дээ. Архи гээч гашуун идээ ундаанаас болж хэчнээн айл үгүйрэн хоосорч, хэчнээн хүн сэтгэлийн зовлон амсаж, мөн хэчнээн хүүхэд өнчирч хоцорч байгааг тооцох аргагүй билээ. Архинаас үүдэлтэйгээр гэр бүлд хүчирхийлэл бий болдог, архины балгаар авто ослоор өч төчнөөн хүн хорвоог орхидог, архинаас шалтгаалан гэмт хэрэг гардаг гэхчилэн сөрөг үр дагаврыг нь тоочиж баршгүй. 

Амьдралаа өөрчилж чадсан хүмүүсийн итгэмээргүй дүр төрх Хадгалах

Алдрын оргилд гарахаасаа өмнө тэд юу хийдэг байсан бэ?

Олны танил хүмүүс нэр алдрын оргилд хүрэхээсээ өмнө юу хийдэг байсныг та мэдэх үү? Үнэнийг олж мэдвэл та чихэндээ ч итгэхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ дараах хүмүүс хувь заяандаа ид шидийн гэмээр эргэлт хийж, өнөөдрийн амжилтанд хүрч чадсан юм. Ингээд олны танил одууд нэрд гарахаасаа өмнө ямар ажил хийдэг байсан талаар уншигчдадаа сонирхуулж байна.

Алдрын оргилд гарахаасаа өмнө тэд юу хийдэг байсан бэ? Хадгалах

Бизнесийн салбарт цахиур хагалж буй хүчирхэг эмэгтэйчүүд

Эрчүүд бизнесийн ертөнцийг атгадаг нь үнэн. Гэвч түүхийн урт хугацааны явцад эмэгтэйчүүд ч мөн тэднээс дутахгүй гэдгээ харуулж, энэ салбарт өөрсдийн байр сууриа эзлэх болжээ. Хэдий бид XXI зуунд амьдарч байгаа ч эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү хэмжээнд үнэлэгдэхгүй хэвээр байна. Гэвч үүнийг үл тоон өөрийн авьяас чадвараараа бизнесийн салбарт цойлон гарч ирсэн эмэгтэйчүүдийн талаар энд өгүүлнэ. 

Бизнесийн салбарт цахиур хагалж буй хүчирхэг эмэгтэйчүүд Хадгалах

Өнөө цагийн оддын хэтэрсэн тансаглал

Олны нүдэн дээр дэлгээтэй ном мэт амьдардаг хүмүүс бол мэдээж хэрэг дэлхийн алдартай одууд билээ. Шүтэн бишрэгчид нь тэдний өмссөн зүүсэн, үйл хөдлөлөөс өгсүүлээд гэр бүл, хувийн амьдралыг нь хүртэл мэдэхийг хүсдэг шүү дээ. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөнд, алс хол амьдарч байгаа эсэхээс үл хамааран хайртай жүжигчнийхээ талаар илүү их зүйл мэдэх хүслийг нь интернэт бидэнд бүрдүүлж өгсөн. Ингээд танд оддын гайхалтай амьдралыг илчлэх дараах 25 баримтыг хүргэж байна.    

Өнөө цагийн оддын хэтэрсэн тансаглал Хадгалах

Оддын ховор зургууд

Хэчнээн хүсээд ч эргэж олдохгүй зүйл бол цаг хугацаа юм. Тиймээс хором мөч бүрийг хэзээ ч харамсахааргүй, үнэ цэнэтэй өнгөрүүлэх нь хамгийн чухал билээ. Харин цаг хугацаа улиран өнгөрч, бүх зүйл түүх болж үлдэхийн цагт бидний амьдарч байсныг нотлох зүйл бол мэдээж гэрэл зураг юм. Ингээд олны танил алдартай уран бүтээлчдийн  залуу цагийн алтан мөчүүдийг тантай хуваалцаж байгааг хүлээн авна уу. 

Оддын ховор зургууд Хадгалах

Хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг одууд

Алдартай хүмүүс ихэвчлэн этгээд ааш, зан төрхтэй байх нь түгээмэл. Тэдний энэ зан чанар хоббиноос нь илт харагддаг билээ. Одууд ер бусын этгээд, сонин содон зүйлд мөнгөө хайр гамгүй зориулдаг ажээ. Ингээд хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг алдартнуудыг танилцуулъя.

Хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг одууд Хадгалах

Бразилийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээн

Бразилчууд эмэгтэй хүний хэлбэр сайтай өгзгийг тун ч дээдэлдэг гэдгээрээ онцлог. Тийм ч учраас тус улсад "Мисс Бумбум" (Miss BumBum) буюу хамгийн гоё өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг. Жил бүр уг тэмцээнд 27 мужийг төлөөлөн Бразилийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйчүүд өрсөлддөг юм байна.

Бразилийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээн Хадгалах

Леонардо Ди Каприо залуу амрагтайгаа олны өмнө ил гарлаа

Бидний сэтгэлд хоногшсон олон кинонд гол дүр бүтээсэн жүжигчид кинон дээр гарч байгаа шигээ амьдардаг болов уу? Зарим тохиолдолд төдийлөн ялгаагүй ажээ. Тухайлбал, “Wolf of Wall street” киноны баян хүүхэмсэг залууд тоглодог жүжигчин Леонардо Ди Капррио (Leonardo DiCaprio) жинхэнэ амьдрал дээрээ ч олон бүсгүйтэй нэр холбогдсон  байдаг. Бид өнгөрсөн удаа түүнийг залуухан шинэ амрагаа бусдаас нууцалж буй талаар нь мэдээлсэн. Харин одоо тэд харилцаагаа олонд ил болгохоор шийдсэн бололтой.

Леонардо Ди Каприо залуу амрагтайгаа олны өмнө ил гарлаа Хадгалах

Амьдралын ханиараа жирийн нэгнийг сонгосон одууд

Алдартнууд хоорондоо гэр бүл болох нь жирийн үзэгдэл ч тэр бүр жирийн хүнийг эхнэр, нөхрөөрөө сонгох нь ховор байдаг билээ. Харин эгэл нэгнийг насныхаа ханиар сонгосон бол олон зүйлээ тэд өөрчлөх шаардлагатай байдаг байж болох юм. Учир нь хэний ч үл мэдэх тэдгээр эрхмүүд алдар нэрийн араас хөөцөлддөггүй, одууд шиг алхам тутмын үйлдлээ олонд хуваалцдаггүй, нам гүмхэн амьдрахыг илүүд үздэг. Тэгсэн хэрнээ халамжит хань, сайн эцэг байж чаддаг байна. Ингээд энгийн хүмүүстэй гэрлэсэн алдартнуудтай танилцацгаая.

Амьдралын ханиараа жирийн нэгнийг сонгосон одууд Хадгалах

Эдгээр бүсгүйчүүд байгаагүй бол бидний амьдрал тэс өөр байх байсан

Өнөөдөр бидний та бүхэнд хүргэж буй дараах хүчирхэг бүсгүйчүүдийн зарим нэгийг нь та урд өмнө нь сонсож л байсан байх. Учир нь урлаг спорт, техник технологи, цэрэг арми, улс төр гээд бүхий л салбарт өөрийн хувь нэмрээ оруулан, өөрчлөлтийг авчирч, түүхийг бүтээлцсэн хүчирхэг эмэгтэйчүүд юм. Ингээд тэдний хийж бүтээсэн зүйлс мөн дэлхийг өөрчлөхөд тэдний хувь нэмэр хэрхэн нөлөөлсөн тухай хамтдаа сонирхоцгооё.  

Эдгээр бүсгүйчүүд байгаагүй бол бидний амьдрал тэс өөр байх байсан Хадгалах

Женнифер Лопезын шинэ гутал олныг гайхашруулав

Холлиувын алдарт жүжигчин 49 настай Женнифер Лопез (Jennifer Lopez) саяхны өдөр фэнүүдээ бүр гайхашруулж орхисон гэнэ. Тэрээр "Versace" брэндийн, жийнсэн урт түрийт гутал өмсөж, өөртөө тун итгэлтэйгээр гудамжаар алхаж явсан бөгөөд харин хүмүүс "Юу өмсчихөө вэ?" гэж нүд нь орой дээрээ гарсан аж. Нээрээ л харин хальт анзаарвал өмдөө татахаа мартчихсан хүн шиг харагдахгүй байна гэж үү?

Женнифер Лопезын шинэ гутал олныг гайхашруулав Хадгалах