АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Алдарт "GQ" сэтгүүлийн шагнал гардуулах ёслолын халуухан агшнууд

Их Британийн хамгийн алдартай хэвлэл болох "GQ" сэтгүүлийн 21 дэх удаагийн "Оны шилдгүүд"-ийг шалгаруулах ёслол саяхан болж өндөрлөлөө. Их Британи төдийгүй дэлхийн алдартнууд дундаас улс төр, урлаг соёлын салбарт амжилт гаргасан хүмүүсийг тус сэтгүүлээс жил бүр тодруулж, шагнал гардуулдаг уламжлалтай. Ингээд та бүхэнд 2018 оны "GQ" сэтгүүлийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны халуухан дүр зургуудыг толилуулж  байна. 

Алдарт "GQ" сэтгүүлийн шагнал гардуулах ёслолын халуухан агшнууд Хадгалах

Өвөөдөө гэнэтийн бэлэг барьсан залуу

Хүн баярлуулна гэдэг хамгийн буянтай, бас гэгээн үйлс байдаг. Америкийн Кентакки мужид төрж өссөн Кэм Дедмэн (Cam Dedman) хэмээх залуу өөрийн хамгаас хайрт дотны хүндээ гэнэтийн бэлэг барьсан нь цахим орчинд маш олон хүний сэтгэлийн утсыг хөндөөд байна. Тэр чухам ямар бэлэг барьсан юм бол? Ийнхүү бид та бүхэндээ Кэм Дедмэний гайхалтай сюрпризийн талаар сонирхуулъя. 

Өвөөдөө гэнэтийн бэлэг барьсан залуу Хадгалах

Кардашианы гэр бүл далайн эрэг дээр амралтаа зугаатай өнгөрүүлжээ

Ким Кардашиан (Kim Kardashian) өөрийн хүү Сэйнт Уэст (Saint West), дүү Кортни Кардашиан (Kourtney Kardashian), Кендал Женнер (Kendall Jenner) болон найз Ларса Пиппен (Larsa Pippen)-ийн хамт Калифорни мужийн Малибу хотын далайн эрэгт амарч байгаад папарацийн дуранд өртжээ. 

Кардашианы гэр бүл далайн эрэг дээр амралтаа зугаатай өнгөрүүлжээ Хадгалах

Кристиано Рональдо Италид амарч байгаад папарацийн дуранд өртжээ

Дэлхийн хамгийн халуухан тамирчдын нэг Португалийн хөл бөмбөгч Кристиано Рональдо (Cristiano Ronaldo) олон сая шүтэн бишрэгчтэй. Тиймдээ ч түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь олны анхаарлын төвд байдаг билээ. Энэ удаа од тамирчин маань хайртай бүсгүйнхээ хамтаар Италийн далайн эрэгт амарч байгаад папарацийн дуранд өртжээ. Түүний амралтын нэг өдрийн дүр зургийг хамтдаа сонирхоцгооё. 

Кристиано Рональдо Италид амарч байгаад папарацийн дуранд өртжээ Хадгалах

Алдартнуудын хамгийн сүүлчийн гэрэл зураг

Хүн хэдий алдар хүндтэй, хөрөнгө чинээтэй байлаа ч цаг нь ирвэл хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг нь жам юм. Хамгийн аймшигтай зүйл бол “Үнэн” хэмээх нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч, сэтгэлд мэдрэгдэж, нүднээс нулимс урсгадаг тэр л зүйл. Хорвоо дээрх хамгийн үнэн зүйл бол төрөх, үхэх хоёр. Гэвч хүн төрөхөд бид баяр хөөр болон угтан авдаг ч орчлонгоос буцаж буй нэгнийгээ нулимс дуслуулан үддэг. Ингээд та бүхэнд алдартнуудын амьсгал хураахаасаа хэд хоног, тэр ч бүү хэл хэдхэн минутын өмнө авахуулсан гэрэл зургуудыг байна.

Алдартнуудын хамгийн сүүлчийн гэрэл зураг Хадгалах

Аль нь ээж нь вэ?

Үргэлж залуу сайхан гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийг хүсэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд цаг хугацаа тийм ч таатай анд нөхөр биш юм. Гэр бүл, ажил амьдралын төлөө гэж явсаар байтал эмэгтэйчүүд гоо үзэсгэлэндээ төдийлөн анхаарах цаг зав гардаггүй билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэнд гоо үзэсгэлэнгээ хадгалж чадсан гайхалтай ээжүүдийг танилцуулж байна. Тэд охинтойгоо үеийн мэт харагдах нь гайхалтай.

Аль нь ээж нь вэ? Хадгалах

Жүжигчин Рассел Кроу үе мултарсан амрагтайгаа олны өмнө ил гарав

Өдгөө 54 нас хүрч байгаа алдарт жүжигчин Рассел Кроу (Russell Crowe) залуу жүжигчин Софиа Форрест (Sophia Forrest)-ийн хамт регбигийн тэмцээн үзэж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэднийг болзож байгаа талаар хэвлэлийнхэн өнгөрсөн жилээс шуугиж эхэлсэн бөгөөд алдарт жүжигчин эр үүнийг хий хоосон цуурхал хэмээн няцаасаар байсан аж. Харин дараах зургууд энэ бүхний хариулт болсон гэлтэй. 

Жүжигчин Рассел Кроу үе мултарсан амрагтайгаа олны өмнө ил гарав Хадгалах

Эд Ширан "Shape of you" дууныхаа эзэнтэй нууцаар хуримаа хийсэн үү?

"Shape of you" дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа Их Британийн дуучин Эд Ширан (Ed Sheeran) энэ оны нэгдүгээр сард хоккейчин бүсгүй Черри Сиборнтой (Cherry Seaborn) сүй тавьснаа зарлаж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сард тэднийг нууцаар хуримаа хийсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. Хосууд сошиал ертөнцөд тун идэвхтэй байдаг ч тухайн үед хуримынхаа талаар огт ам нээгээгүй нь хэрэгт дуртай олны хэл амнаас залхсаных биз ээ. Тэгвэл хосуудыг хэдийнэ гэрлэсэн гэдгийг дараах зургууд баталж байна. 

Эд Ширан "Shape of you" дууныхаа эзэнтэй нууцаар хуримаа хийсэн үү? Хадгалах

Ариана Грандегийн романтик оройн болзоо

Долоо хоногийн өмнө шинэ цомгоо гаргаж, фэнүүддээ бэлэг барьсан Америкийн дуучин Ариана Гранде (Ariana Grande)-гийн амьдрал сүүлийн үед мартагдашгүй хором мөч бүхнээр дүүрэн байна. Түүнийг хаа явсан газарт нь папарацчид дагах болсон билээ. Гэхдээ Арианагийн дэргэд үргэлж хамт байж, найдвартай хамгаалах, өмөг түшиг болсон нэгэн эр гарч ирсэн нь түүний сүйт залуу Пит Дэйвидсон (Pete Davidson) юм. Ийнхүү бид танд дуучин бүсгүйн амьдралд сүүлийн үед юу тохиолдоод байгаа талаар сонирхуулъя.

Ариана Грандегийн романтик оройн болзоо Хадгалах

Дэлхийн улс орнуудын гүнж болон тэргүүн хатагтай нарын нүцгэн зургууд

Ямарваа улс орны язгууртан, тэргүүн хатагтай нар тухайн улсынхаа нүүр царай болж байдаг тул ямагт олны анхаарлын төвд амьдардаг. Тэдний юу өмсөж, зүүж, үсээ хэрхэн янзлуулж, юу ярьж байгааг хэвлэл мэдээллийнхэн ямагт чих тавин анзаардаг. Мэдээж хэрэг тэдний ил задгай усны хувцас өмссөн зургууд олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйдаа бөөн сенсаац тарьдаг билээ. Тиймээс бид дэлхийн улс орнуудын тэргүүн хатагтай болон угсаа гаралтай язгууртан бүсгүйчүүдийн хагас нүцгэн байгаа зургуудыг хүргэж байна. 
 

Дэлхийн улс орнуудын гүнж болон тэргүүн хатагтай нарын нүцгэн зургууд Хадгалах

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс

Амжилтанд хүрч, асар их өв хөрөнгөний эзэн болсон дэлхийн тэрбумтнуудад нэг л нууц байдаг. Тэд бүгд энэ өндөрлөгт хүрэхийн тулд өөр өөрийн гэсэн арга барил, зарчмыг баримталдаг ажээ. Гэхдээ тэдний амьдралыг жирийн хүмүүстэй харьцуулбал огт өөр гэдэг нь харагдана. Ийнхүү бид уншигч та бүхэндээ тэрбумтнуудаас суралцах ёстой 11 сайн зуршлыг танилцуулахаар бэлтгэлээ.

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс Хадгалах

Хэн байснаа хэзээ ч мартаагүй алдарт боксчин

Дэлхий дахинд “Pac Man” нэрээрээ алдаршсан мэргэжлийн боксчин Мэнни Пакьяо (Manny Pacquiao) өдгөө Филиппин улсын амьд домог юм. Чухам юуны улмаас түүнийг ийнхүү өргөмжилж байгаа болон тэрээр ямар сайн үйл бүтээсэн талаар бид уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ. Танд түүний түүх таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хэн байснаа хэзээ ч мартаагүй алдарт боксчин Хадгалах