Өвөөдөө гэнэтийн бэлэг барьсан залуу

Хүн баярлуулна гэдэг хамгийн буянтай, бас гэгээн үйлс байдаг. Америкийн Кентакки мужид төрж өссөн Кэм Дедмэн (Cam Dedman) хэмээх залуу өөрийн хамгаас хайрт дотны хүндээ гэнэтийн бэлэг барьсан нь цахим орчинд маш олон хүний сэтгэлийн утсыг хөндөөд байна. Тэр чухам ямар бэлэг барьсан юм бол? Ийнхүү бид та бүхэндээ Кэм Дедмэний гайхалтай сюрпризийн талаар сонирхуулъя. 

Өвөөдөө гэнэтийн бэлэг барьсан залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кэмийг өвөө эмээ нь өсгөж хүмүүжүүлжээ. Тэрээр өвөө Фред Ламар (Fred Lamar)-тайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байсан төдийгүй хар нялхаасаа өдий хүртэл дэргэдээс нь холдоогүй байна. Фред өвөө нь тэтгэвэрт гарах хүртлээ гэр бүлээ тэжээхийн тулд амсхийх завгүй ажилласан нэгэн юм. Өвөөгийнх нь энэ хорвоод хамгаас дуртай зүйл нь түүний 1957 онд авсан “Chevrolet Bel Air” машин нь байжээ. Гэхдээ нэг л өдөр машин нь эвдэрч, гражид тоосонд даруулан хэвтэх болсон байна. “Хэзээ нэгэн цагт хангалттай их мөнгө хураагаад, машинаа янзална” гэж  өвөө нь ярьдаг байсан аж. Гэхдээ түүнд хэзээ ч энэ хүслээ биелүүлэх боломж гарсангүй, хайртай машин нь эвдэрхий чигтээ 30 жил гражид нь байжээ.

Фред хүүхэд байхаасаа л “Өвөөгийнхөө машиныг шинэ болтол нь сайхан засаж өгнө” гэж боддог байжээ. Ийнхүү нэг л өдөр бодсоноо хэрэгжүүлэхээр зорьж, сүүлийн хэдэн жил цуглуулсан мөнгө нь хүрэлцэхгүй байсан тул өөрийн унаагаа ч бас зарсан ажээ.

Хангалттай мөнгөтэй болоод Кэм 2016 оноос өвөөгийнхөө машиныг засах ажилд ханцуй шамлан оржээ. Энэ ажилд Кэм маш их хугацаа зарцуулсан гэнэ. Мөн өвөөдөө энэ явдлаа огт илчлэхийг хүсээгүй байна.

Харин засаж дуусаад өвөөгийнхөө 81 насны төрсөн өдрөөр “шинэ” машинаар гэнэтийн бэлэг барьжээ. Өвөө нь үнэхээр их баярласан бөгөөд “Миний ач хүү хамгийн шилдэг нь” гэж хэлсэн юм.

Хамгийн сонирхолтой нь Кэмийн зассан машин тун сайн хийцтэй байсан тул хүмүүс түүгээр машинаа засуулах хүсэлт тавих нь ихэсчээ. Тиймээс тэрээр “Camo Built” нэртэй машин засварын газар нээж, хувийн бизнестэй болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()