АЛДАРТАЙ ХҮМҮҮС

The Weeknd Белла Хадидтай эргэн нийлснээ баталлаа

21 настай загвар өмсөгч Белла Хадид, 28 настай дуучин The Weeknd нар Нью-Йорк хотын нэгэн пиццаны ресторанд оройг хамт өнгөрүүлж, дараа нь мөхөөлдөс идэж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэднийг өнгөрсөн оны хоёрдугаар сард дуулиан шуугиантай салснаас хойш дахин нийлэхгүй гэж олон нийт бодож байсан ч өнгөрсөн тавдугаар сард болсон Каннын кино наадмын үеэр тэднийг эргэж нийлсэн гэх цуурхал гарсан юм. Харин энэ цуурхлыг батлах гэсэн шиг хосууд ийн болзож байгаад папарацид өртжээ. 

The Weeknd Белла Хадидтай эргэн нийлснээ баталлаа Хадгалах

"Хүн аалз"-ын романтик агшин шуугиан тарьж байна

Өдгөө 35 нас хүрч байгаа "Гайхамшигт хүн аалз" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Эндрю Гарфильд (Andrew Garfield) хувийн амьдралаа олноос нууцалдгаараа алдартай нэгэн. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригийн шөнө тэрээр АНУ-ын Малибу хотын далайн эрэг дээр найз бүсгүй Сьюзи Абромит (Susie Abromeit)-тэйгээ зугаалж яваад папарацийн дуранд өртжээ. 

"Хүн аалз"-ын романтик агшин шуугиан тарьж байна Хадгалах

Дэлхий дээрх хамгийн ховор төрлийн хүмүүс

1960 оны үед  Америкийн зохиолч Изабель Майерс-Бриггс хувь хүний зан чанарыг тодорхойлох  MBTI (Myers–Briggs Type Indicator) тестийг үүсгэсэн юм. Бриггсийн ачаар хүн төрөлхтөн өнөөдөр өөрийн давуу талыг мэдэж авч, үүн дээрээ түшиглэн ирээдүйд төлөвлөгөө гаргах боломжтой болсон. Хувь хүний нийтдээ 16 төрлийн зан чанар байдаг ч эдгээрийн гурав нь дэлхий дээр маш ховорт тооцогддог гэнэ. Энэ төрлийн хүмүүс дэлхий дахиныг өөрчилж, өөрийн нэрийг түүхэнд мөнхлөх боломжтой. Ингээд дэлхий дээрх хамгийн ховор төрлийн зан чанартай хүмүүстэй танилцацгаая.

Дэлхий дээрх хамгийн ховор төрлийн хүмүүс Хадгалах

20-той мэт харагддаг 50 настай эр бидэнд ингэж зөвлөж байна!

Өдгөө 50 нас хүрч байгаа Сингапурын гэрэл зурагчин Чуандо Тан (Chuando Tan) маш овор багатай, яг л 20 настай мэт харагддаг. Тэрбээр 1980-аад онд загвар өмсөгчөөр ажилладаг байсан бөгөөд 1990-ээд оны дундуур мэргэжлийн гэрэл зурагчин болжээ. Чуандо Тан өөрийн залуу байх үеийн төрхөө одоогийнхтойгоо харьцуулсан зургуудаа цахим ертөнцөд хуваалцсанаар нэрд гарсан аж. Түүнээс яаж ингэж залуу харагддагийг олон хүн асуусан тул Чуандо Тан нууцаа дэлгэжээ. 

20-той мэт харагддаг 50 настай эр бидэнд ингэж зөвлөж байна! Хадгалах

Хятадын түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартай 10 эмэгтэй

Хятад бол манай гаригийн хамгийн баялаг түүхтэй улс орны нэг билээ. Түүхийг нь сөхвөл хүчирхэг, цуутай олон эмэгтэй удирдагч, дайчдын тухай бид олж мэдэх болно. Эдгээр нөлөө бүхий баатарлаг эмэгтэйчүүдийхээ гавьяаг үнэлэн ардын дуу бүжиг, үлгэр хүртэл зохиосон байдаг аж. Ингээд бид танд Хятадын түүхэнд нэрээ мөнхөлсөн хүчирхэг эмэгтэйчүүдийг танилцуулъя.

Хятадын түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартай 10 эмэгтэй Хадгалах

Жүжигчин Жэймс Франко залуу амрагтайгаа Грект зугаалж байна

Өдгөө 40 нас хүрч байгаа жүжигчин Жэймс Франко (James Franco) өөрөөсөө 15 насаар дүү, найз бүсгүй Изабель Пакзад (Isabel Pazkad)-ын хамт Грекийн Лесбос арлын наран шарлагын газарт амралтаа өнгөрүүлж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэд 2017 оны зургадугаар сараас үерхэж байгаа бөгөөд олны хараанд төдийлөн өртөөд байдаггүй аж. 

Жүжигчин Жэймс Франко залуу амрагтайгаа Грект зугаалж байна Хадгалах

Зурагт хуудсан дээрх охинд дурласан орос залуугийн хайрын түүх

Сайхан хайрын түүх зөвхөн ном зохиол, кинон дээр л гардаг гэж та боддог юм биш биз? Хэдий жинхэнэ амьдрал дээр анхны харцаар бие биедээ ухаангүй дурлаж, ирээдүйн амьдралаа хамтдаа бүтээх нь ховор байдаг ч Максим Костин хэмээх орос залууд ийм аз завшаан тохиосон юм. Түүнд тохиолдсон гэгээн хайрын түүх, гайхамшигт үйл явдал танд итгэл найдвар бэлэглэнэ гэдэгт бүү эргэлзээрэй.

Зурагт хуудсан дээрх охинд дурласан орос залуугийн хайрын түүх Хадгалах

Хөхөө багасгах хагалгаа хийлгэсэн алдартнууд

Орчин үед хүмүүс гоо сайхны мэс засал хийлгэх нь түгээмэл болсон. Тэр тусмаа гоё сайхан болох гэсэн бүсгүйчүүд өгзөг, хөхөө томруулах хагалгаа хийлгэхээр дугаарлан зогсдог. Тэгвэл зарим одууд хөхөө томруулах бус харин багасгах мэс засал хийлгүүлжээ. Тэд чухам юуны улмаас ийм шийдвэр гаргасан юм бол?

Хөхөө багасгах хагалгаа хийлгэсэн алдартнууд Хадгалах

Оддын усны дусал мэт адилхан хүүхдүүд

Зарим хүн эцэг эхийнхээ зан аашийг өвлөн авдаг бол зарим тохиолдолд генийн ачаар ээж аавынхаа гадаад төрхийг өвчсөн мэт дуурайж төрдөг юм. Ийнхүү бид алдартнуудын хүүхэд насны зургийг тэдэнтэй усны дусал мэт адилхан өхөөрдөм бяцхан үрсийнх нь зурагтай харьцуулан танд сонирхуулахаар бэлтгэлээ. Тэднийг хараад таны нүд орой дээрээ гарах болно гэдэгт бид итгэлтэй байна.

Оддын усны дусал мэт адилхан хүүхдүүд Хадгалах

Хачин жигтэй амьтад гэртээ тэжээдэг одууд

Хүний хамгийн сайн анд нөхөр бол нохой гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ зарим алдартан нохой, муурнаас өөр, тун хачирхалтай амьтдыг гэртээ тэжээдэг байна. Тэдний энэ өвөрмөц хобби магадгүй таны нүдийг орой дээр нь гаргана гэдэгт итгэлтэй байна. Ингээд алдартнуудын гэрийн тэжээвэр амьдыг танилцуулъя.

Хачин жигтэй амьтад гэртээ тэжээдэг одууд Хадгалах

Алдарт "GQ" сэтгүүлийн шагнал гардуулах ёслолын халуухан агшнууд

Их Британийн хамгийн алдартай хэвлэл болох "GQ" сэтгүүлийн 21 дэх удаагийн "Оны шилдгүүд"-ийг шалгаруулах ёслол саяхан болж өндөрлөлөө. Их Британи төдийгүй дэлхийн алдартнууд дундаас улс төр, урлаг соёлын салбарт амжилт гаргасан хүмүүсийг тус сэтгүүлээс жил бүр тодруулж, шагнал гардуулдаг уламжлалтай. Ингээд та бүхэнд 2018 оны "GQ" сэтгүүлийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны халуухан дүр зургуудыг толилуулж  байна. 

Алдарт "GQ" сэтгүүлийн шагнал гардуулах ёслолын халуухан агшнууд Хадгалах