Хөхөө багасгах хагалгаа хийлгэсэн алдартнууд

Орчин үед хүмүүс гоо сайхны мэс засал хийлгэх нь түгээмэл болсон. Тэр тусмаа гоё сайхан болох гэсэн бүсгүйчүүд өгзөг, хөхөө томруулах хагалгаа хийлгэхээр дугаарлан зогсдог. Тэгвэл зарим одууд хөхөө томруулах бус харин багасгах мэс засал хийлгүүлжээ. Тэд чухам юуны улмаас ийм шийдвэр гаргасан юм бол?

Хөхөө багасгах хагалгаа хийлгэсэн алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Модель Памела Андерсон (Pamela Anderson)

90-ээд оны сексийн бэлгэ тэмдэг болсон Памела Андерсон анх 19 настайдаа хөх томруулах хагалгаанд орж байсан түүхтэй. Гэхдээ хожим том хөхнөөсөө уйдаж түүнийгээ багасгасан байна. Памела гэхдээ дахиад ч жижигхэн хэмжээтэй хөхтэй болохыг хүссэн хэвээр байгаа гэнэ шүү.

Модель Памела Андерсон (Pamela Anderson)

2 Жүжигчин Николь Кидман (Nicole Kidman)

Николь хамгийн анх том хөхтэй болсондоо сэтгэл хангалуун байсан гэнэ. Ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо хөхөө гаргасан даашинз өмсөх их дуртай байжээ. Гэхдээ тэрээр хиймэл хөх хүний бие эрхтэнд маш муугаар нөлөөлдөг гэдгийг сонсоод, хөхөө буцаан хэвийн хэмжээнд нь оруулсан юм.

Жүжигчин Николь Кидман (Nicole Kidman)

3 Жүжигчин Дрю Бэрримор (Drew Barrymore)

Жүжигчин бүсгүй маань багадаа спортоор их хичээллэдэг байжээ. Харин спортын карьерээ хөөхөд нь түүний байгалиас заяасан том хөх саад болсон гэж үзээд Дрю хөхөө багасгажээ. "Би туранхай байсан ч тoм хөхтэйгөөсөө болж тарган харагддаг байсан" гэж нэг удаа тэрээр хэлж байсан юм.

Жүжигчин Дрю Бэрримор (Drew Barrymore)

4 Дуучин Виктория Бекхэм (Victoria Beckham)

Виктория залуудаа жижигхэн хөхнөөсөө их ичдэг байжээ. Тиймээс ч хоёр удаа хөхөө томруулсан байна. Гэхдээ хожим нөхөрт гараад, том хөхтэй байх тийм ч чухал биш гэдгийг ойлгон цээжээ бага зэрэг багасгасан аж. Харин дөрөв дэх хүүхдээ төрүүлээд хөхөө эргэн хэвийн хэмжээтэй болгосон юм.

Дуучин Виктория Бекхэм (Victoria Beckham)

5 Жүжигчин Женнифер Коннели (Jennifer Connelly)

Женнифер Коннели залуудаа том хөхтэй, тачаангуй бүсгүй байсан билээ. Харин энэ нь түүний жинхэнэ хөх гэдэг нь эргэлзээтэй бөгөөд бүсгүй одоо яагаад жижигхэн хөхтэй харагддаг нь ч нууц юм. Учир нь тэрээр энэ тухай огт ярьж байгаагүй ажээ.

Жүжигчин Женнифер Коннели (Jennifer Connelly)

6 Жүжигчин Кристина Риччи (Christina Ricci)

Гоо сайхны мэс засал ид газар авч байх үед жүжигчин бүсгүй маань хөхөө томруулахаар шийдэн, хагалгаа хийлгэжээ. Гэхдээ энэ нь түүний биеийн галбирыг онцгүй харагдуулаад зогсохгүй эрчүүдийн харц цээжнээс нь дээш огт явдаггүй байв. Тиймээс Кристина эргэн жижиг хөхтэй болохоор шийдсэн юм.

Жүжигчин Кристина Риччи (Christina Ricci)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()