АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эмэгтэй хүний дүрд гайхалтай хувирч чадсан 9 жүжигчин

Жүжигчин хүн ямар ч дүрд гайхалтай хувирч, үзэгчдийг алмайруулах чадвартай хүмүүс байдаг билээ. Ялангуяа шаардлагатай бол тэд эсрэг хүйстнийхээ дүрд хүртэл хувирахад бэлэн байдаг аж. Энэ үүднээс та бүхэнд эмэгтэй хүний дүрд айхалтай хувирсан эрэгтэй жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Эмэгтэй хүний дүрд гайхалтай хувирч чадсан 9 жүжигчин Хадгалах

Түүхэнд цорын ганц хүнд тохиолдсон хачирхалтай явдлууд

Олон хүн ямарваа нэгэн зүйлийн анхдагч болж түүхэнд бичигдэж үлдэхийг хүсдэг билээ. Жишээ нь асар олон хүн сансарт гарсан ч сансрын нисгэгч гэвэл ганцхан Гагарин гэх нэр толгойд буудаг шүү дээ. Харин хийсэн эсвэл туулсан зүйл нь үнэхээр дахин давтагдашгүй хүмүүс мөн бусдаас ялгарч чаддаг байна. Энэ үүднээс та бүхэнд түүхэнд цорын ганц хүнд тохиолдсон хачирхалтай явдлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Түүхэнд цорын ганц хүнд тохиолдсон хачирхалтай явдлууд Хадгалах

Илон Маскийн эд хөрөнгийг илтгэх 6 тансаг эдлэл

"Tesla" компанийн үүсгэн байгуулагч Илон Маскын хөрөнгийн хэмжээ нь 253 тэрбум ам.долларт хүрч дэлхийн хамгийн чинээлэг эрхэмд тооцогдох болсон юм. Ийм баян хүн ёстой хэний ч санаанд оромгүй тансаглал дунд амьдардаг нь гарцаагүй. Тиймээс та бүхэнд Илон Маскын эзэмшилд байдаг хамгийн үнэтэй зүйлсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Илон Маскийн эд хөрөнгийг илтгэх 6 тансаг эдлэл Хадгалах

Хүүтэй болохыг хүссэн ч 6 сайхан охинтой болсон Чех эрийн амьдрал

Сүүлийн үед хүмүүс гэр бүл төлөвлөлтөд ихээхэн анхаарал хандуулах болсон төдийгүй хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо ч төлөвлөх нь бий. Харамсалтай нь хүүхэд гэдэг тэр болгон бидний санаснаар заяагаад байдаггүй бурханы бэлэг билээ. Бидний хүсэл зорилго, итгэл үнэмшлийг үл харгалзан амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Энэхүү гайхамшиг Чехийн нэгэн гэр бүлд биелэлээ олжээ. 

Хүүтэй болохыг хүссэн ч 6 сайхан охинтой болсон Чех эрийн амьдрал Хадгалах

Жүжигчин Киану Ривзийн орлон тоглогчдодоо барьсан бэлэг хүмүүсийг бишрүүлжээ

Холливудын алдарт жүжигчин, өдгөө 57 настай Киану Ривз саяхан "John Wick" киноны 4-р хэсгийн зураг авалтыг дуусгажээ. Их ажлын ард гарсныг тохиолдуулан Киану дөрвөн орлон тоглогчдоо гэнэтийн бэлэг барьсан байна. Тодруулбал орлон тоглогч тус бүр 14.5 мянган долларын үнэ бүхий "Rolex" брэндийн "Submariner Date" загварын цагтай болсон аж.

Жүжигчин Киану Ривзийн орлон тоглогчдодоо барьсан бэлэг хүмүүсийг бишрүүлжээ Хадгалах

Алдартан хосууд жирийн үед гудамжаар алхаж байхдаа ямар харагддаг вэ?

Алдартнуудын гоёмсог үс засалт, тод нүүр будалт, чамин даашинзтай зургуудыг бид харсаар дассан тул тэд өдөр бүр ижилхэн төгс дүр төрхтэй байдаг гэсэн ойлголт бидэнд суусан байдаг. Гэхдээ тэд мэдээж бусадтай адил мах цуснаас бүтсэн хүмүүс тул ойр зуурын ажил төрлөө зохицуулахын тулд жирийн даруухан хувцаслаад гудамжаар алхах үе олон тохиолдоно. Харамсалтай нь энэ үедээ хүн бүрийн анхаарлыг татахаас гадна боломжийг хэзээ ч алддаггүй папарацуудтай эвлэрэхээс өөр арга тэдэнд үгүй аж.

Алдартан хосууд жирийн үед гудамжаар алхаж байхдаа ямар харагддаг вэ? Хадгалах

Анжелина Жоли охидынхоо хамт Ромын улаан хивсний ёслолыг чимэв

Марвелийн шинэ бүтээл "The Eternals" киноны нээлттэй зэрэгцэн сүүлийн өдрүүдэд жүжигчин Анжелина Жоли хэвлэлүүдийн гол анхааралд байна. Кино урлагаас багагүй хугацаанд завсарлага авсныхаа дараа супер баатрын дүрээр эргэн ирж буй Жоли Лос-Анжелесийн "Dolby Theater" болон Италийн Ром хотын кино наадамд хоёр охиныхоо хамтаар зочилж, дээрх бүтээлийн нээлтэд оролцсон байна.

Анжелина Жоли охидынхоо хамт Ромын улаан хивсний ёслолыг чимэв Хадгалах

Аймшигт газар хөдлөлтөөс амьд үлдсэн Хятад бүсгүй анх удаа загварын тайзан дээр алхжээ

Өдгөө 24 нас хүрч яваа Ниу Ю хэмээх Хятад бүсгүй 2008 онд дэлхий дахиныг цочроож байсан Сычуаний газар хөдлөлтийн үеэр нурангид дарагдаж, гурван хоног байсны эцэст амьд гарчээ. Тэр үед дөнгөж 11 настай байсан тэрээр гүйлтийн спортоор хичээллэдэг, сургуулийнхаа хөнгөн атлетикийн багийн гишүүн байв. Харамсалтай нь хүнд бэртсэн хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон Ниу тэр цагаас хойш урд хөршид олон хүнд итгэл найдвар өгөх үлгэр дууриалал нь болж, амжилтанд хүрэхэд хөгжлийн бэрхшээл саад болдоггүй баталсаар иржээ. Тэгвэл Ниу бүсгүй саяхан Шанхайн загварын долоо хоногийн үеэр тайзан дээр алхаж, мөрөөдлөө биелүүлсэн байна.

Аймшигт газар хөдлөлтөөс амьд үлдсэн Хятад бүсгүй анх удаа загварын тайзан дээр алхжээ Хадгалах

"Ретро цомог" - Дэлхийн алдартнуудын залуу насны ховорхон зургууд

Тайз, дэлгэц, урлаг уран сайхан, улс төр, шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлж чадсан алдар цуутай хүмүүсийн тэр болгон тааралдаад байдаггүй "ховор зургууд"-аас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Олон сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эдгээр хүмүүс бидэнтэй л адил залуу сайхан насыг туулж, гайхалтай дурсамжийг бүтээсэн нь мэдээжийн хэрэг билээ.

"Ретро цомог" - Дэлхийн алдартнуудын залуу насны ховорхон зургууд Хадгалах

Анжелина Жоли хэрхэн Брэд Питтийг эхнэрээс нь салгаж, өөрийн болгосон бэ?

Анжелина Жоли, Брэд Питт хоёрын харилцаа үргэлж л дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг байлаа. Тэднийг Холливудын хамгийн гэгээлэг хосууд хэмээн нэрлэж, тэднээс үлгэр жишээ авдаг хүмүүс маш олон байв. Гэтэл тэдний харилцаа нэг л өдөр дуусаж, хос хоёр 2016 онд салж буйгаа нийтэд зарласан юм. Тухайн үедээ өмнөх амьдралынх нь сайхан бүхнийг хуурамч байсан гэж хэлэх хүмүүс байсан ч үнэн хэрэг дээрээ тэд бусад хосуудын туулдгийг л туулсан юм. Тэр ч байтугай харилцааны эхлэл нь драм киноноос дутахааргүй халуухан үйл явдалтай байжээ.

Анжелина Жоли хэрхэн Брэд Питтийг эхнэрээс нь салгаж, өөрийн болгосон бэ? Хадгалах

Хүйсээ нууж, хөвгүүдийн хамтлагт элсэхийг оролдсон Хятад охин уучлалт гуйжээ

Хятадын 13 настай өсвөр насны охин Фү Жя-Юан эрэгтэй хүүхдийн дүр эсгэж, хөвгүүдийн хамтлагт элсэхийг завдсандаа фэнүүдээсээ уучлалт хүсчээ. Хэдийгээр тэр хамтлагийн албан ёсны гишүүн болоогүй, "YGN Youth Club" энтертайнментийн сурагч байсан боловч бусад хөвгүүдтэй хамт бэлтгэл хийж буй түүний бичлэг интернэт ертөнцөд маш их хандалттай байв. Тэрээр энэ үйлдэл нь гэнэн бас тоомжиргүй байдлаас үүссэн хэмээн тайлбарласан юм.

Хүйсээ нууж, хөвгүүдийн хамтлагт элсэхийг оролдсон Хятад охин уучлалт гуйжээ Хадгалах

Цаг бусаар өөд болсон алдартнуудын хамгийн сүүлчийн зургууд

Алдар нэр, эрх мэдлээс үл хамааран хорвоогийн жамаар хүн бүр л ертөнцийн мөнх бусыг үздэг. Ялангуяа олны танил хүн зуурдаар нас барах нь эргэн тойрны хүмүүс төдийгүй сая сая шүтэн бишрэгчдийнх нь хувьд нөхөж баршгүй гарз болдог билээ. Ингээд та бүхэнд цаг бусаар нас барахаасаа өмнө даруулсан алдартнуудын ховор зургуудаас хүргэе.

Цаг бусаар өөд болсон алдартнуудын хамгийн сүүлчийн зургууд Хадгалах