АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алдартнууд хэрэв өөр оронд төрсөн бол... (Төөрсөн ихрүүдийн хөгжилтэй төрх)

Хүн бүрт дэлхий даяар дор хаяж 7 "doppelgänger" буюу өөртэй нь маш адилхан хүн байдаг гэсэн судалгаа бий. Зарим азтай (эсвэл азгүй) нэг нь алдартнуудтай ихэр мэт адилхан бөгөөд цахим орчин хөгжсөн үед тэд нэрд гарах нь амар болжээ. Магадгүй тэдгээр хүмүүсийн зарим нь түүнийгээ давуу тал болгодог бол заримд нь маш хэцүү, гудамжаар явахад ч хүндрэлтэй байдаг байх. 

Алдартнууд хэрэв өөр оронд төрсөн бол... (Төөрсөн ихрүүдийн хөгжилтэй төрх) Хадгалах

Нобелийн шагналт Малала охин сэтгэлт залуутайгаа даруухан хурим хийжээ

10 гаруй жилийн өмнө Малала Юсафзай хэмээх охин төрөлх Пакистандаа охидын боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцсэнээс болж Талибанчууд түүний толгойн тус газарт нь буудаж байсан юм. Гэтэл тэрээр гайхалтай азаар амьд үлдээд зогсохгүй дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан болсон байдаг. Тэгвэл өдгөө 24 нас хүрч яваа Малала саяхан Англид хуримаа хийжээ. 

Нобелийн шагналт Малала охин сэтгэлт залуутайгаа даруухан хурим хийжээ Хадгалах

Биедээ ахадмаар зовлон үзсэн жүжигчин Эмилиа Кларкын тухай товчхон...

"Хаан ширээний тоглоом" цувралын Динерисийн дүрээр дэлхийд танигдсан жүжигчин Эмилиа Кларкыг яг л бүтээсэн дүртэйгээ адилхан нэгэн байх гэж ихэнх хүмүүс боддог. Гэхдээ тэрээр бодит амьдрал дээр Динерисээс шал ондоо хүн байдаг аж. Энэ үүднээс жүжигчин Эмилиа Кларкын амьдралын тухай баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Биедээ ахадмаар зовлон үзсэн жүжигчин Эмилиа Кларкын тухай товчхон... Хадгалах

Мэргэжил нэгтнүүдийнхээ дунд нэр хүнд муутай, их зантай алдартнууд

Эд хөрөнгө, алдар нэр хүний зан араншинг өөрчилдөг гэсэн яриа бий. Эсвэл тэр хүний дотор нуугдах жинхэнэ төрхийг илчилдэг байж ч болох юм. Холливудын алдартай одод тэрхүү өндөрлөгт хүрэхийн тулд маш их хөдөлмөр, хичээл зүтгэл гаргасан нь ойлгомжтой ч зарим нь олны танил болсныхоо дараа хэтэрхий их зантай болж, хуучны танил, найз нөхдөө ч үл тоомсорлох нь энүүхэнд аж. Ингээд тэвчихийн аргагүй муухай ааштай гэгддэг одуудтай танилцацгаая. 

Мэргэжил нэгтнүүдийнхээ дунд нэр хүнд муутай, их зантай алдартнууд Хадгалах

Тэрбумтан Илон Маскийн хайрыг татаж байсан бүсгүйчүүд

Өдгөө дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болоод байгаа Илон Маск дэлхийн технологи, бизнесийн салбарт жинхэнэ манлайлагчийн үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл түүний хувийн амьдрал нь ч мөн ялгаагүй адал явдлаар дүүрэн аж. Энэ үүднээс та бүхэнд Илон Масктай нэр холбогдож байсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийн тухай хүргэж байна. 

Тэрбумтан Илон Маскийн хайрыг татаж байсан бүсгүйчүүд Хадгалах

Нас тогтсон төрхөөрөө бидэнд танил болсон алдартнууд залуу насандаа ямар харагддаг байсан бэ?

Ихэнх нэрд гарсан жүжигчид, дуучид, моделиуд залуу наснаасаа, зарим нь бүр хүүхэд наснаасаа эхлэн кинонд тоглож амжилтанд хүрсэн байдаг. Тэгвэл зарим хүмүүс залуудаа урлагийн ертөнцөд хөл тавьсан ч нас явсан хойноо л олны танил болдог. Энэ үүднээс та бүхэнд бидний нас тогтсон төрхөөр нь л таньдаг алдартнуудын залуу насны төрхийг хүргэж байна.

Нас тогтсон төрхөөрөө бидэнд танил болсон алдартнууд залуу насандаа ямар харагддаг байсан бэ? Хадгалах

190 кг жин хасч, мөрөөдлийн бүсгүйтэйгээ гэрлэсэн эрийн сэтгэл хөдөлгөм түүх

2013 оны 6-р сард АНУ-ын Сиракьюз хотын иргэн, 28 настай Ронни Брауэр хэмээх эрийн биеийн жин нь 306 кг хүрээд байв. Эмч нар түүнд амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол 30 насаа ч үзэж чадахгүй хэмээн анхааруулжээ. Тиймээс тэрээр өөрийгөө өөрчлөхөөс өөр сонголтгүй болсон бөгөөд их зүтгэл гаргасны хүчинд хүссэнээсээ илүү амжилтанд хүрэв. 

190 кг жин хасч, мөрөөдлийн бүсгүйтэйгээ гэрлэсэн эрийн сэтгэл хөдөлгөм түүх Хадгалах

"Хэн ч төгс биш..." - Алдартнуудын сорвины цаана ямар түүх нуугддаг вэ?

Бид оддын төгс төгөлдөр зургийг харж, өөрсдийгөө тийм байж чадахгүй байгаад голж, сэтгэлээр унадаг. Гэхдээ амьдрал болсон хойно зарим алдартнууд биедээ гүн шарх авсны ул мөр одоог хүртэл харагддаг аж. Зарим нь соривоо далдлахыг оролддог бол зарим нь бүр түүнийгээ таних тэмдэг болгосон байдаг. Өнөөдөр та бүхэнд тэрхүү алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Хэн ч төгс биш..." - Алдартнуудын сорвины цаана ямар түүх нуугддаг вэ? Хадгалах

Сонирхолтой хувь зохиолоор эрх мэдэл, алдар нэрт хүрсэн Дубайн хунтайж Хамданы түүх

Дубайн хунтайж Хамдан 2008 онд эцгийнхээ угсаа залгамжлагчаар сонгогдоход нь дэлхий нийтээрээ гайхширсан байдаг. Учир нь Дубайн захирагч, Арабын Нэгдсэн Эмират улсын дэд ерөнхийлөгч Шейх Мохаммед 12 хүүхэдтэй бөгөөд Хамдан нь түүний 2 дахь нуган үр болж мэндэлсэн юм. Гэвч том хүү Рашид нь хачирхалтай байдлаар нас барснаас болоод нөхцөл байдал ийм болсон байна. Ямар тансаг амьдралтай болохоо Инстаграм дээр ний нуугүй харуулдаг учраас Аладдин хэмээх хоч хүртсэн Хамдан яагаад ахынхаа суудлыг эзэлсэн юм бол?

Сонирхолтой хувь зохиолоор эрх мэдэл, алдар нэрт хүрсэн Дубайн хунтайж Хамданы түүх Хадгалах

"Хүнлэг нацист" - Гэм буруугүй нь тогтоогдсон цорын ганц Аушвицийн харгалзагчийн түүх

Нацистын зартай хорих лагерь Аушвицын харгалзагч нар адгуусаас дор харгис хүмүүс байсан гэдгийг батлах олон баримт бий. Сонирхолтой нь тэрхүү “там” дотор хүртэл хоригдлуудад хүний ёсоор ханддаг нэгэн байсан гэдэг. Түүнд бүр “Аушвицийн сайн эр” хэмээх хоч өгсөн байдаг аж. 

"Хүнлэг нацист" - Гэм буруугүй нь тогтоогдсон цорын ганц Аушвицийн харгалзагчийн түүх Хадгалах

Зейн Малик хадам ээждээ гар хүрснээс болж Жижи Хадид түүнээс салсан уу?

26 настай загвар өмсөгч Жижи Хадид болон "One Direction" хамтлагаар овоглон дэлхийд алдаршсан 28 настай дуучин Зейн Малик нар албан ёсоор эргэн нийлж, үрийнхээ зулайг үнэрлэснээс хойш жил орчмын хугацаа өнгөрөөд байгаа билээ. Хэдий тэд нэгнээ үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг гэдэг нь хэвлэлүүдийн болоод шүтэн бишрэгчдийн нүдэнд илэрхий байсан ч гэсэн хосууд юм хойно харилцаанд нь олон саад тотгор гарч байсан юм. Харамсалтай нь Зейн, Жижи нар тэрхүү саадыг давж чадаагүй бололтой.

Зейн Малик хадам ээждээ гар хүрснээс болж Жижи Хадид түүнээс салсан уу? Хадгалах

Колумбийн модель бүсгүй ээжийгээ шоронгоос оргоход тусалсан хэргээр баривчлагджээ

Ээжийнхээ ачийг хариулах арга замуудын жагсаалт гэж байдаг бол Колумбийн инстаграмын модель Аида Викториа Мерлано Манзанеро хэмээх бүсгүйн хэрэглэсэн арга хамгийн дээгүүр бичигдэх нь дамжиггүй. Тодруулбал тэрээр парламентын гишүүн байхдаа хэрэгт холбогдож, шоронд хоригдсон ээжийгээ оргуулах төлөвлөгөөг өөрөө бие даан боловсруулсан байна.

Колумбийн модель бүсгүй ээжийгээ шоронгоос оргоход тусалсан хэргээр баривчлагджээ Хадгалах