Мөнгөнөөс болж үерхсэн одод

Алдартнууд бие биентэйгээ салж нийлэх нь олон байдаг билээ. Хальт харвал ердөө нэг шохоорхол мэт харагдаж байж болох ч илүү ойртон ажиглавал тэдний харилцаа ердөө мөнгөн дээр тогтож байгаа нь анзаарагдана. Өнөөдөр та бүхэнд мөнгөнөөс болж үерхсэн оддын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Мөнгөнөөс болж үерхсэн одод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ирина Шейк, Кристиано Роналдо (Irina Shayk and Cristiano Ronaldo)

Загвар өмсөгч, алдарт хөлбөмбөгчин хоёрын хайр дурлал Calvin Klein-ийн сурталчилгааны зураг авалтан дээр эхэлж, таван жил үргэлжилжээ. Тэд хуримаа төлөвлөж байсан ч салсан юм. Хоёр тал дараа нь нэг нэгнээ муулж гарсан байдаг. Барууны хэвлэлүүд алдартнуудыг үнэндээ зөвхөн таван жилийн сурталчилгааны гэрээгээр дэр нэгтгэсэн гэж нэг хэсэг шуугисан бөгөөд Ирина Шейк, Кристиано Роналдо нар энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Ирина Шейк, Кристиано Роналдо (Irina Shayk and Cristiano Ronaldo)

2 Майкл Жексон, Лиза Мари Пресли (Michael Jackson and Lisa Marie Presley)

Энэхүү маш богино хугацаанд үргэлжилсэн гэрлэлтийг хэвлэл мэдээллийнхэн цэвэр PR гэж нэрлэсэн нь дэмий хоосон зүйл биш юм. Жексоныг хүүхэд хүчирхийлсэн гэж "бөмбөгдүүлсний" дараахан хосууд гэрлэжээ. Домогт Элвис Преслигийн охин Лиза тухайн үед аль хэдийн хоёр нөхрөөс салж хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлж байсан бөгөөд багын найзынхаа нэр хүндийг аврахад туслахаар шийджээ. Нэмж дурдахад Лиза өөрөө сэтгэл хямралд өртөж хар тамхинд донтсон байсан юм. Жексон, Пресли нарын хоёр жилийн гэрлэлт нь хоёуланд нь харилцан ашигтай болсон боловч Майкл Жексон хүүхэдтэй болохыг хүслээ Лизад хэлсний дараа тэр шууд салах өргөдлөө өгчээ. 

Майкл Жексон, Лиза Мари Пресли (Michael Jackson and Lisa Marie Presley)

3 Кристен Стюарт, Роберт Паттинсон (Kristen Stewart and Robert Pattinson)

Кристен Стюарт болон Роберт Паттинсон нарын хоорондох хайр сэтгэлийн тухай цуурхал "Twilight" цувралын эхний ангитай зэрэгцэн тархах болсон байна. Харин цувралын хамгийн сүүлийн киноны сурталчилгааны кампанит ажил эхлэхийн өмнөхөн  Стюартаас Паттинсон салсан тухай шуугиан дэгдэв. Цаг хугацааг нь харж үзвэл хоёр алдартны харилцаа нь өөрөө сурталчилгааны кампанит ажил гэж үзэж болох юм.

Кристен Стюарт, Роберт Паттинсон (Kristen Stewart and Robert Pattinson)

4 Ким Кардашиан, Крис Хамфрис (Kim Kardashian and Chris Humphries)

Телевизийн од Ким Кардашианболон сагсан бөмбөгийн од Крис Хамфрис нарын гэрлэлт нь ердөө 72 хоног үргэлжилсэн бөгөөд салах болсон шалтгаан нь "эвлэршгүй зөрчилдөөн" гэж хосууд хэлсэн байна. Гэсэн хэдий ч барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Кимийн ээж энэ романтик "түүхийн" зохиогч байсан гэж таамаглаж байсан юм. Крис Женнер охиныхоо хуримыг "Кардашианууд" реалити шоуны үнэлгээнд сайнаар нөлөөлнө гэж шийдсэн бөгөөд хуримыг шууд дамжуулах эрхийг зарж ихээхэн ашиг олсон байна. Мөн салалтын дараа Крис Хамфрис өөрөө Кимтэй гэрлэсэн нь цэвэр бизнес байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. 

Ким Кардашиан, Крис Хамфрис (Kim Kardashian and Chris Humphries)

5 Наоми Кэмпбелл, Владислав Доронин нар (Naomi Campbell and Vladislav Doronin)

"Хар ирвэс" болон оросын олигарх хоёрын гэрлэлт анхандаа хүн бүрт жинхэнэ юм шиг санагдсан юм. Хосууд цуг байх даа үнэхээр нэг нэгэндээ хайртай мэт харагдаж байсан гэдгийг олон хүн зөвшөөрнө. Гэсэн хэдий ч эцэст нь тэд дэндүү өөр хүмүүс байсан учраас яваандаа үнэхээр нэг нэгэндээ хайртай эсэхэд олон нийт эргэлзэх болов. Наоми нэлээд их мөнгө авч Владислав Доронинийн эхнэрийн дүрийг бүтээсэн гэдэг онол ийнхүү төрсөн байна. 

Мөн хосууд тус бүр өөрийн гэсэн цагийн хуваарь, амьдралын хэв маягтай байсан бөгөөд үүнээс гадна хоёулаа буулт хийхийг эрмэлздэггүй зэрэг нь үүнийг улам бататгав. Бодит байдал дээр ийм байсан эсэхийг шалгах бараг боломжгүй бөгөөд гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "амрагууд" гэрээнийхээ нөхцлийг ягштал дагаж мөрддөг байсан гэж үздэг.

Наоми Кэмпбелл, Владислав Доронин нар (Naomi Campbell and Vladislav Doronin)

6 Рене Зеллвегер, Брэдли Купер нар (Renee Zellweger and Bradley Cooper)

Холливудын хоёр алдартны богино хугацаанд үргэлжилсэн амрагын харилцаа нь сэтгүүлчдийн үзэж байгаагаар зөвхөн тэдний хамтран тоглосон "Кейс 39" киноны ашиг орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой байжээ. Зураг авалт дууссанаас хойш гурван жилийн дараа жүжигчид өөрсдийн хайр сэтгэлийн тухай ярьж эхэлсэн нь санамсаргүй тохиолдол биш. Энэ бол яг "Кейс 39" киноны нээлт болох үе байсан юм. Харамсалтай нь энэ арга нь киноны ашиг орлогод нөлөөлж чадаагүй бөгөөд "Кейс 39" нь алдагдал хүлээсэн байна. 

Рене Зеллвегер, Брэдли Купер нар (Renee Zellweger and Bradley Cooper)

7 Женнифер Лопес, Бен Аффлек нар (Jennifer Lopez and Ben Affleck)

Энэхүү "дурлал" нь хоёр жүжигчний хамтран тоглосон "Gigli" киноны зураг авалтын талбай эхэлсэн юм. Женнифер Лопес, Бен Аффлек нар төрөл бүрийн арга хэмжээнд хамтдаа ирэх болж, камерын өмнө аз жаргалтай зургаа авахуулж, эхнэр нөхөр болох гэж байгаагаа хүртэл зарласан юм. Бен Аффлек Ж.Ло-д томоос том очир алмааз бүхий гайхалтай сайхан бөгж бэлэглэжээ. Гэвч кино нь ашиг олж чадаагүй бөгөөд хурим болохоос хэдхэн хоногийн өмнө Женнифер Лопес, Бен Аффлек нар тусдаа амьдрах болсноо мэдэгдсэн билээ. 

Женнифер Лопес, Бен Аффлек нар (Jennifer Lopez and Ben Affleck)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()