Жинхэнэ "чанга залуу" Дольф Лундгрений тухай сонирхолтой баримтууд

Шведийн алдарт жүжигчин, найруулагч, продюсер, тулаант урлагийн нэрт мастер Дольф Лундгрен (Dolph Lundgren) дэлхий нийтэд цэнхэр дэлгэцийн "боевик" дүрүүдээрээ танигдсан билээ. Гэхдээ түүний туулж өнгөрүүлсэн хувийн амьдрал нь тоглосон кинонуудаас нь  ч илүү сонирхолтой гэхэд олон хүн санал нийлэх нь эргэлзээгүй. Энэ удаад бид та бүхэнд Дольф Лундгрены тухай "нарийн нандин" баримтуудаас хүргэж байна. 

Жинхэнэ "чанга залуу" Дольф Лундгрений тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өндөр IQ

Алдарт жүжигчин Лундгрений жүжиглэх ур чадвараас гадна түүний оюуны чадамжийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр хүн төрөлхтний 0.5%-ийг эзэлдэг "сод" ухаантай хүмүүсийн нэг бөгөөд IQ нь 160 юм.

Түүний боловсролыг харгалзан үзэхэд үүнд гайхах зүйл байхгүй. Стокгольм хотод төрж өссөн Лундгрен Вашингтоны Их Сургуульд инженер, Шведийн Хааны Технологийн Хүрээлэнд химич мэргэжлээр сурч, Сиднейн Их Сургуульд химийн инженерийн магистрын зэрэг хамгаалсан. Нэмж дурдахад Лундгрен Шведийн тэнгисийн явган цэргийн корпус дахь шумбагч усан онгоцыг сөнөөгч багийн гишүүн байжээ. Time сэтгүүлд бичсэнчлэн тэрээр загвар өмсөгч Грейс Жонесын бие хамгаалагч хийж байгаад, түүнтэй үерхэж эхэлснийхээ дараа Нью-Йорк хотод цуг ирсэн байна. Үүний дараа Лундгрен жүжигчний карьераа эхлүүлсэн билээ. 

Өндөр IQ

2 Marvel-ийн дүрд тоглож байсан

Лундгрен 1989 онд Marvel-ийн дүр болох "The Punisher"-ийн Фрэнк Кастлын дүрд тоглосон байдаг. Энэ нь Марвелийн дүрүүд кино ертөнцийг эзлэхээс хамаагүй эрт болсон явдал юм. Харамсалтай нь Лундгрен дахин комик номны дүрд тоглоогүй. Үүнд түүний тоглосон Aquaman киноны туслах дүрийг тооцоогүй болно.

Marvel-ийн дүрд тоглож байсан

3 Энди Уорхолын анхаарлыг татсан

Түүний Ямайк гаралтай дуучин, загвар өмсөгч Грейс Жонестой учирсан явдал амьдралыг нь бүхлээр нь өөрчилсөн хэрэг болсон юм. Түүнээс есөн насаар эгч дуучин бүсгүй нэгэн орой Сиднейн шөнийн клубт байхдаа хамгаалагч хийж байсан Лундгренийг олж харжээ. Тэр даруйдаа эршүүд зантай гэдгээрээ цуутай Грэйс царайлаг залууг бие хамгаалагчаар хөлсөлж авсны дараа тэд төд удалгүй хосууд болжээ. Лундгрен Грейстэй цуг Нью-Йорк хотод нүүж ирсний дараа бүх зүйл өөрчлөгдсөн аж. Нэгэн арга хэмжээ дээр Дольф поп соёлын домог, гэрэл зурагчин Энди Уорхолтой танилцсан байна. Уорхол Лундгрен дээр хамгийн түрүүнд дөхөж ирээд: “Чи юу хийж алдартай болсон бэ?” хэмээн асуужээ. Лунгрен хариуд нь: “Би ямар ч нэрд гарахаар зүйл хийгээгүй.” гэж хариултал Уорхол түүний зургийг сэтгүүл дээр гаргахыг санал болгосон байна. Энэ нь Лундгрений карьерт томоохон түлхэц болжээ. 

Энди Уорхолын анхаарлыг татсан

4 "Цэцэрлэгийн цагдаа 2" кино

Арнольд Шварцнеггерын тоглосон "Цэцэрлэгийн цагдаа" киног олон хүн мэддэг. Тухайн үедээ Терминатор гэх мэтийн булчинлаг, буудалцдаг дүрээрээ нэрд гараад байсан Арнольд цэцэрлэгийн багшийн дүрд тоглож өөрийгөө муугүй инээдмийн жүжигчин болохоо харуулж байсан юм. Тэгвэл тус киноны 2-р ангид Лундгрен тоглосон байдаг аж. Харамсалтай нь энэхүү бүтээл нь шүүмжлэгчдээс маш муу үнэлгээ авсан байна. 

"Цэцэрлэгийн цагдаа 2" кино

5 Бараг л гладиатор болсон

Лундгрен "Gladiator" киноны гол дүр Максимуст тоглохоор шалгуулж байжээ. Гэвч тус киноны найруулагч Ридли Скотт түүнийг "Миний хүсэж байгаа зүйлийг харуулахгүй байна" хэмээн татгалзсан гэнэ. 

Бараг л гладиатор болсон

6 Рокиг хэвтэрт оруулсан нь

"Rocky 4" кинон дээр Лундгрен оросын боксчин Иван Драгогийн дүрд тоглосон билээ. Хэдийгээр 193 см өндөр түүнийг кино багийнхан хэтэрхий өндөр гэх шалтгаанаар тус дүрд таарахгүй гэж үзэж байсан ч Лундгрен  өөрийн зургуудаа шууд Сильвестр Сталлоне руу илгээж, улмаар хүссэн дүрээ өөрийн болгож чадсан байна. Жүжигчид тулааны үзэгдлийг бодитоор хийхээр тохиролцсон бөгөөд зураг авалтын үеэр Лундгрен Сталлонегийн цээж рүү маш хүчтэй цохиж байсан аж. Сталлоне дараа нь шууд эмнэлэгт хүргэгдсэн ба эмчийн хяналтад 4 хоног хэвтжээ.

Рокиг хэвтэрт оруулсан нь

7 Гэрлэлт

Дольф амьдралдаа нэг л удаа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг. Шведийн үнэт эдлэлийн дизайнер Анетте Киберг, Дольф нар 1993 онд гэрлэж, Ида, Грета нэртэй хоёр сайхан охин төрүүлж өсгөсөн ч 2011 онд хоёр тийшээ болсон юм.

Тэгвэл өнгөрсөн онд Дольф хоёр дахь удаагаа гэрлэхээр шийджээ. 62 настай жүжигчин маань Эмма Крокдал гэдэг 24 настай норвеги бүсгүйг сонгосон байна. 

Гэрлэлт

Хосууд анх 2019 онд, Эммагийн ажиллаж байсан фитнесст танилцжээ. Анхандаа бүсгүй өөрийнх нь өмнө дэлхийд цуутай жүжигчин зогсож байгааг мэдээгүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()