ЦАГ ҮЕ

“Далан давхар”-ын 12 мянга гаруй шарилыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газрыг өнөөдрөөс хэсэгчлэн чөлөөлнө.

“Далан давхар”-ын 12 мянга гаруй шарилыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Хадгалах
2022-04-14, 10:00

Нью-Йоркийн метронд галт зэвсэгтэй этгээд халдаж, 20 хүн шархдуулжээ

Нью-Йоркийн метронд мягмар гарагийн өглөө галт зэвсэгтэй этгээд халдаж, 20 хүн шархдуулжээ. Уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй сэжигтэн 62 настай Фрэнк Р Жэймс гэгчийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Тэрээр U-Haul компанийн ачааны машин хөлсөлсөн бөгөөд хэргийн газраас түүний түлхүүр олдсон байна.

Нью-Йоркийн метронд галт зэвсэгтэй этгээд халдаж, 20 хүн шархдуулжээ Хадгалах
2022-04-13, 10:08

Их Британийн ерөнхий сайд хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн шалтгаанаар торгуулжээ

Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчиж, төрсөн өдрийн баяр тэмдэглэснээ Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр энэхүү буруутай үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйж, зохих торгуулийг төлснөө мэдэгдсэн юм. “2020 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Даунинг Стритэд болсон арга хэмжээтэй холбоотойгоор өнөөдөр би Лондон хотын цагдаагийн газраас торгуулийн мэдэгдэл хүлээж авлаа. Торгуулийг даруй төлснөө би үүгээр мэдэгдээд дахин уучлал гуйж байна” гэж Жонсон өчигдөр орой мэдэгджээ.

Их Британийн ерөнхий сайд хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн шалтгаанаар торгуулжээ Хадгалах
2022-04-13, 09:36