КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Олон сая долларын орлого авчрах дүрээс татгалзсан жүжигчид

Олон жүжигчид хожим маш том амжилт олсон киноны дүрүүдээс татгалзаж, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн байдаг. Цагийн хуваарьт нь таараагүй эсвэл тус бүтээлийн зохиол нь таалагдаагүй гээд ийм шийдвэр гаргахад олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Гэхдээ эдгээрийн дунд үнэхээр яагаад татгалзсан юм бол гэж халагламаар дүрүүд ч байдаг аж.

Олон сая долларын орлого авчрах дүрээс татгалзсан жүжигчид Хадгалах

Солонгосын алдарт "Big Bang" хамтлаг эргэн ирэх үү?

Өмнөд Солонгосын “Yg entertainment”-аас төрөн гарсан К-попын хаад гэгддэг “Big bang” хамтлагийн 15 жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Олон жилийн турш улс улсын залуусыг байлдан дагуулсан энэхүү хамтлаг анх 2006 оны 8-р сарын 19-нд үүсгэн байгуулагдаж байсан билээ. Саяхныг хүртэл таван гишүүнтэй байсан “Big bang” хамтлагаас хамгийн отгон гишүүн нь болох Сынри (Seungri) гарснаар Жи-Драгон (G-Dragon), Т.О.П (T.O.P), Тэяан (Taeyang), Дэсон (Daesung) нар үлджээ.

Солонгосын алдарт "Big Bang" хамтлаг эргэн ирэх үү? Хадгалах

Хүний сэтгэл хөдлөлийг жирийн балаар буулгадаг Бразил зураачийн бүтээлүүд

Аливаа хүний хөргийг зурахдаа гадаад төрхөөс нь гадна сэтгэл хөдлөлийг нь харуулна гэдэг маш хэцүү зүйл. Тэгвэл Бразил гаралтай зураач Габриэль Винициус (Gabriel Vinicius) хүний дотоод ертөнцийг нүүрэн дээр нь ядах юмгүй "ил гаргаж" чаддаг байна. Ялангуяа ганцхан хар өнгийн балаар ямар ч тосон зурагнаас илүү нарийвчлал гаргаж ирдэг нь олон хүний анхаарлыг татжээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс хүргэе. 

Хүний сэтгэл хөдлөлийг жирийн балаар буулгадаг Бразил зураачийн бүтээлүүд Хадгалах

Үзэгчийн сэтгэл зүйд гүнзгий нөлөөлдөг, хүнд сэдэвт шилдэг 12 кино

Үзэгчдийн дийлэнх нь сайн кино гэхээр дахин дахин үзмээр гэгээлэг, сайхан бүтээл байх ёстой гэж ойлгодог. Мэдээж ихэнх нь тийм байдаг ч үзэгчид болоод шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авсан зарим нэг кинонууд дахиж үзэх хүсэл төрүүлэхээргүй хүнд агуулгатай байх нь бий. Эвгүй сэдвийг хөндсөн ч хүний сэтгэлд ямар нэг зүйл үлдээж чадсан киног муу бүтээл гэж нэрлэх нь бараг л боломжгүй. Бидний сонгон авсан дараах кинонуудыг та аль хэдийн үзчихсэн бол дараа нь дахин үзэх хүсэл төрөх нь юу л бол. 

Үзэгчийн сэтгэл зүйд гүнзгий нөлөөлдөг, хүнд сэдэвт шилдэг 12 кино Хадгалах

Нэг амралтын өдрөөр үзэж дуусгах боломжтой шилдэг 10 богино цуврал

Уран сайхны кино болоод олон ангит цувралын хооронд богино хэмжээний цуврал хэмээх формат бий. Уран сайхны киноноос арай урт зохиолтой хэдий ч ганцхан улирал буюу 10-15 анги л үргэлжилдэг учраас богино цувралууд нь энгийн олон ангит кинонуудаас илүү чанартай бүтээл болж гарч ирдэг. Энэ үүднээс та бүхэнд хамгийн шилдэг богино хэмжээний цуврал кинонуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Нэг амралтын өдрөөр үзэж дуусгах боломжтой шилдэг 10 богино цуврал Хадгалах

"Амьд хүн мэт байгаль" - Армени уран бүтээлчийн сонирхолтой сэдэл бүхий зургууд

Арменийн зураач Артуш Восканян маньеризм урсгалаар уран бүтээлүүдээ туурвидаг бөгөөд XVI зууны Италийн зураач, Маньеризмын томоохон төлөөлөл гэгддэг Жузеппе Арчимбольдогийн уран зургуудаас урам зориг авдаг.  Восканянгийн бүтээлүүд нь шувуу, амьтан, чулуу, ус, үүл болон бусад амьд, амьгүй зүйлээс хүмүүсийн дүр төрхийг харуулдаг. Тэрээр маш нарийн зурсан сонирхолтой сэдэл бүхий зургуудаараа алдартай.

"Амьд хүн мэт байгаль" - Армени уран бүтээлчийн сонирхолтой сэдэл бүхий зургууд Хадгалах

"Хайзенберг бодит хүн байсан уу?" - Алдарт Breaking Bad цувралын тухай сонирхолтой баримтууд

2008 оны нэгдүгээр сард эхний анги нь цацагдсанаас хойш дэлхийг байлдан дагуулж, өдгөө түүхэн дэх хамгийн шилдэг телевизийн цувралуудын нэгт тооцогдох болсон "Breaking Bad"-ыг үзэгчид нэг л эхлүүлчихвэл нойр, хоолоо мартан заавал дуусгаж байж санаа нь амардаг гэхэд хилсдэхгүй. Хорт хавдартай гэдгээ мэдээд гэр бүлийнхээ төлөө бүхнийг золиослохоор шийдсэн даруухан химийн багшийн түүх шинэ анги нь гарах болгонд "яван чангарч", улам түгшүүртэй, улам ээдрээтэй болсоор байдаг. Ингээд олон үг нуршилгүйгээр энэхүү агуу цуврал киног тойрсон сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

"Хайзенберг бодит хүн байсан уу?" - Алдарт Breaking Bad цувралын тухай сонирхолтой баримтууд Хадгалах
2021-06-18, 12:14

Британийн цуут хатны дүрд хар арьстай жүжигчин тоглуулсан нь шүүмжлэлд өртжээ

Их Британид зураг авалтаа хийсэн "Анна Болейн" телевизийн цуврал үзэгчдийн шүүмжлэлд ихээхэн өртсөн билээ. Тодруулбал, киноны гол дүрийн түүхэн хүн болох цагаан арьстай Анна Болейнд өнгөт арьст жүжигчин Жоди Тернер-Смит (Jodie Turner-Smith) тоглосонд дургүйцсэн сая сая үзэгчид гарч ирсэн байна. Харин жүжигчин өөрөө орчин үеийн нийгэм хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг мэт ярьдаг ч олны дунд хүмүүсийг арьсны өнгөөр ​​нь ялгаварлах үзэл хэвээр байгаа тул сөрөг сэтгэгдэл, доромжлолд цочирдохгүй байгаагаа мэдэгджээ.

Британийн цуут хатны дүрд хар арьстай жүжигчин тоглуулсан нь шүүмжлэлд өртжээ Хадгалах

Хивс урлалын мастер Азербайжан эрийн бүтээлүүд

Уран бүтээлч Фаиг Ахмед нь Азербайжаны уламжлалт хивсний хэв маягийг "задалж" маш өвөрмөц хээ гаргадаг аж. Жишээ нь хананаас урсаж байгаа мэт харагдах хивсийг тэрээр бүтээжээ. Фаиг уламжлалт нэхмэлийн загварыг дижитал технологитой хослуулан ийм үр дүнд хүрсэн байна.

Хивс урлалын мастер Азербайжан эрийн бүтээлүүд Хадгалах

"1 секунд, 1 сая" - Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүд

Орчин үеийн кино урлагт найруулагчийн хүссэн бүхнийг амьд бодитоор гаргах өндөр боломжтой болсноор бид олон сайхан динозавр, луу, сансрын сүртэй тулаан, ид шидтэний ер бусын тэмцлийг киноноос үздэг болжээ. Кино урлаг хөгжихийн хэрээр компьютерын зураглал ч бас өндөр төвшинд хүрч, онцгой сайн эффект бүхий  уран зөгнөлт кино бүтээлүүд улам олноор гарч, үзэгчдийг байлдан дагуулсаар буй. Энэ үүднээс та бүхэнд хамгийн  өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүдээс хүргэж байна. 

"1 секунд, 1 сая" - Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүд Хадгалах

"Дайснуудад ч бас амралт хэрэгтэй" - Зураг авалтын завсарлагааны үеэрх хөгжилтэй мөчүүд

Олны хүртээл болж сая сая үзэгчдийн сэтгэлд хүрсэн алдартай кино уран бүтээлийн эсрэг талын жүжигчдийг хамтад нь харахад ихэнх хүмүүст эвлэршгүй дайснууд эргэн уулзсан мэт харагддаг байх. Энэ нь мэдээж тэдний жүжиглэх ур чадвар, кино багийн ажлын амжилтыг илэрхийлнэ. Бид энэ удаа та бүхэнд алдартай кинонуудын камерын ард өрнөсөн хөгжилтэй мөчүүдийг хүргэж байна. 

"Дайснуудад ч бас амралт хэрэгтэй" - Зураг авалтын завсарлагааны үеэрх хөгжилтэй мөчүүд Хадгалах

Хэдхэн минутын жүжиглэлтээр Оскарын шагнал авсан авъяаслаг жүжигчид

Оскарын шагнал авахын тулд олон арван жилийн турш зүтгэж, тоглосон кино бүртээ гол дүрийг авах шаардлагагүй аж. Тус шагналыг гавъяанд биш авъяас чадварт л олгодог гэдгийг доорх жүжигчид баталжээ. Хэдий зураг авалт нь удаан, хэцүү үргэлжилсэн байж болох ч эдгээр жүжигчид Оскарын шагнал авсан бүтээлдээ дэлгэцээр 20 минутаас хэтрэхгүй хугацаанд л гарсан юм.

Хэдхэн минутын жүжиглэлтээр Оскарын шагнал авсан авъяаслаг жүжигчид Хадгалах
2021-05-29, 17:38