Олон сая долларын орлого авчрах дүрээс татгалзсан жүжигчид

Олон жүжигчид хожим маш том амжилт олсон киноны дүрүүдээс татгалзаж, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн байдаг. Цагийн хуваарьт нь таараагүй эсвэл тус бүтээлийн зохиол нь таалагдаагүй гээд ийм шийдвэр гаргахад олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Гэхдээ эдгээрийн дунд үнэхээр яагаад татгалзсан юм бол гэж халагламаар дүрүүд ч байдаг аж.

Олон сая долларын орлого авчрах дүрээс татгалзсан жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жэк Никольсон (Jack Nicholson)

Найруулагч Фрэнсис Форд Коппола Никольсоныг Загалмайлсан эцэг киноны Майкл Корлеонегийн дүрд тоглуулахыг "мөрөөдөж" байсан гэдэг. Жэк Никольсон ч тус кино амжилт олно гэдгийг тэр даруй ойлгосон боловч Майклын дүрийг бүтээж чадна гэдэгтээ итгэлгүй байсан тул татгалзсан байна.

Жэк мөн тус дүрд Итали гаралтай хүн тоглох ёстой гэж үзсэн аж. Итали гаралтай Америк гэр бүлд төрсөн Аль Пачино Майклын дүрийг төгс бүтээсэн учраас Никольсоны зөв байсан нь ойлгомжтой. 

Жэк Никольсон (Jack Nicholson)

2 Николь Кидман (Nicole Kidman)

"Mr and Mrs Smith" киноны хатагтай Смитийн дүрийг анх Николь Кидманд зориулан бичсэн аж.. Харамсалтай нь Николийн цагийн хуваарь зав чөлөөгүй дүүрсэн байсан тул аргагүйн эрхэнд татгалзсан байна. Үүнийг мэдсэн Брэд Питт мөн дүрээсээ татгалзахаар шийдсэн ч зураг авалтын баг түүнийг үлдэхийг ятгаж чадсан юм. 

Азаар Анжелина Жоли тус дүрийн саналыг хүлээж авсан бөгөөд алуурчин бүсгүйн дүрийг хэнээс ч илүү бүтээсэн гэдэгтэй үзэгчдийн дийлэнх нь санал нийлдэг. 

Николь Кидман (Nicole Kidman)

3 Эмили Браунинг (Emily Browning)

"Twilight" цувралыг Беллагийн дүрийг анх Эмили Браунинг бүтээх ёстой байжээ. Тус номын зохиолч нь өөрөө Эмилиг тоглуулахыг хүссэн ч жүжигчин бүсгүй татгалзсан аж. 

Хожим нь Эмили тухайн үед дэлхийг шуугиулсан нэр алдартай болоход сэтгэлзүйн хувьд бэлэн байгаагүй тул татгалзсан гэж тайлбарласан байдаг. 

Эмили Браунинг (Emily Browning)

4 Николас Кэйж (Nicolas Cage)

Matrix кино багийнхан киноны гол дүр болох Neo-д тоглох саналыг анх Уилл Смитэд тавьж байжээ. Тэрээр энэ бүтээлийг амжилт олохгүй гэж үзсэн учир татгалзсан аж. 

Дараа нь киноны найруулагчид Николас Кэйжийг урьсан байна. Гэхдээ Николас зураг авалт Австрали улсад болно гэдгийг сонсоод мөн татгалзсан хариу өгчээ. Тэрээр ийм хол газар очиж зураг авалтад орохыг хүсээгүй гэнэ. Эцэст нь Киану Рийвз дуртайяа Neo-ийн дүрд тоглохыг зөвшөөрснөөр уг дүр "нүд"-ээ олжээ.

Николас Кэйж (Nicolas Cage)

5 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Найруулагч Жеймс Кэмерон жүжигчин Гвинет Пэлтроуг "Titanic" киноны Роузын дүрд тоглуулахыг хүсэж байжээ. 

Тиймээс Жеймс жүжигчин бүсгүйтэй биечлэн холбоо барьж, тусгайлан санал тавьсан боловч Гвинет татгалзсан байна. Гвинет ийм шийдвэр гаргах болсноо зохиол нь хэтэрхий улиг болсон үзэгдлүүдтэй санагдсан гэж тайлбарласан юм. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

6 Харрисон Форд (Harrison Ford)

Харрисон Форд "Jurassic Park" кинонд тоглохоос татгалзаж байжээ. Учир нь түүнд санал болгосон судлаач Алан Грантын дүр Индиан Жонстой хэт адилхан санагдсан гэнэ.

Харрисон Форд (Harrison Ford)

7 Жереми Айронс (Jeremy Irons)

Жүжигчин Жереми Айронс бараг байнга шахуу сөрөг талын эсвэл алуурчны дүрд тоглосоор түүндээ гаршсан боловч залхсан байв. Энэ шалтгаанаар тэрээр цуврал алуурчин Ганнибал Лекторын дүрийг бүтээхээс татгалзжээ. 

Жереми Айронс (Jeremy Irons)

8 Аманда Сейфрид (Amanda Seyfried)

Аманда Сейфридэд анх "Guardians of the Galaxy" киноны Гаморагийн дүрийг санал болгосон аж. Аманда харин "Marvel" бүтээлүүдэд дургүй нэгэн бөгөөд тус киноны зохиол нь дэндүү этгээд санагдсан учраас татгалзсан аж.

Мөн Сейфридэд өдөр бүр олон цагийг нүүр будалт хийж өнгөрүүлэх хэрэгтэй гэдэг нь туйлын төвөгтэй санагджээ. Хүнийг бүхэлд нь будаж янзлахад хамгийн багадаа дөрвөн цаг зарцуулдаг гэдэг. 

Аманда Сейфрид (Amanda Seyfried)

9 Дэрил Ханна (Daryl Hannah)

Дэрил үргэлж хамгийн ер бусын, сонирхолтой дүрүүдийг сонгож тоглодог байсан юм. Тэрээр найруулагчидтай байнга санал зөрөлдөж, маргалдаж хэрэлдсэн гэх шуугиан тарьдаг ч өвөрмөц жүжиглэлтээрээ олон шүтэн бишрэгчтэй болсон юм. Гэвч Дэрил "Pretty Woman" киноны гол дүрийн саналд татгалзсан хариу өгчээ. Юутай ч Жулиа Робертс түүнээс хамаагүй дээр сонголт болсон гэдэгтэй одоо хүн бүр санал нийлэх биз. 

Дэрил Ханна (Daryl Hannah)

10 Эмили Блант (Emily Blunt)

Эмили нэгэн ярилцлагадаа түүнд Ахмад Америкийн найз бүсгүй Пегги Картер болон Black Widow гэсэн "Marvel"-ийн хоёр алдартай дүрийг санал болгож байсан тухай хуваалцсан байдаг. Харамсалтай нь тухайн үед Эмили өөр төслүүд дээр ажиллаад тун завгүй байсан учраас татгалзжээ.

Блант хожим нь Ахмад Марвелийн дүрд тоглоно гэж яригдаж байсан ч түүний орыг Бри Ларсон эзэлсэн билээ. 

Эмили Блант (Emily Blunt)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()