Нэг амралтын өдрөөр үзэж дуусгах боломжтой шилдэг 10 богино цуврал

Уран сайхны кино болоод олон ангит цувралын хооронд богино хэмжээний цуврал хэмээх формат бий. Уран сайхны киноноос арай урт зохиолтой хэдий ч ганцхан улирал буюу 10-15 анги л үргэлжилдэг учраас богино цувралууд нь энгийн олон ангит кинонуудаас илүү чанартай бүтээл болж гарч ирдэг. Энэ үүднээс та бүхэнд хамгийн шилдэг богино хэмжээний цуврал кинонуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Нэг амралтын өдрөөр үзэж дуусгах боломжтой шилдэг 10 богино цуврал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Maniac

Maniac нь сэтгэл зүйн драм болоод инээдмийн төрлийг хослуулж чадсан өвөрмөц бүтээл юм. Жона Хилл, Эмма Стоун нарын хамтран тоглосон тус цуврал нь сэтгэцийн өвчин болоод шинжлэх ухааны ололтын сайн, муу талууд хүмүүст хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлдэг. 

Хаанаас үзэх вэ?: Netflix

Maniac

9 John Adams

Энэхүү бүтээл нь АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч, тус улсыг үүсгэн байгуулахад хамгийн том нөлөө үзүүлсэн эрхмүүдийн нэг Жон Адамсын амьдралын тухай өгүүлдэг. Үзэгчид болоод шүүмжлэгчид уг киноны уран бүтээлчдийн жүжиглэлт, үнэмшилтэй бодит хийцийг нь өнөөг хүртэл магтсаар байгаа. 

Хаанаас үзэх вэ?: Hulu, HBO

John Adams

8 Show Me A Hero

Энэхүү цуврал нь 1970-аад онд олон нийтийн эсэргүүцлийг үл харгалзан бага орлоготой иргэдэд зориулсан нийтийн орон сууцыг дүүрэгтээ оруулах ажлыг хариуцаж байсан Нью Йорк мужийн Ёнкерс хотын захирагчийн бодит түүх юм.

Хотын дарга Ник Васикско нь Ёнкерсоос сонгогдсон хамгийн залуу хотын байсан дарга бөгөөд ядуу иргэдийн төлөө тууштай тэмцсэн байдаг. Энэхүү цуврал нь улс төрд ямар ч зовлонтой нүүр тулсан зөв зүйлийн төлөө тэмцдэг хүмүүс бий гэдгийг харуулах зорилготойгоор бүтээгджээ. 

Хаанаас үзэх вэ?: HBO, Amazon Prime

Show Me A Hero

7 The Night Of

Британийн "Criminal Justice" гэмт хэргийн драм дээр үндэслэн бүтээгдсэн HBO сувгийн "The Night Of" цуврал нь гэмт хэрэг, драм төрлийн бүтээл юм. Тус цувралын гол дүрийн залуу нэг бүсгүйтэй шөнийг өнгөрөөх боловч өглөө нь нөгөө эмэгтэй нь дэргэд нь хутгалуулж нас барсан байгаагаар үйл явдал нь өрнөнө. 

Хаанаас үзэх вэ?: Hulu, HBO

The Night Of

6 Angels In America

Хэдийгээр энэ цуврал дээр тэнгэрийн элч гэх мэт үлгэр домгийн зүйлс гардаг ч маш бодитой бөгөөд хүнд сэдвүүдийг хөндсөн гэдгээрээ алдартай. 80-аад оны үед ДОХ-ын халдвар хүн бүрийг айлгаж байх үед энэхүү өвчин нь америкчуудад хэрхэн нөлөөлж, эрх баригчид болоод ард иргэд ямар том алдаа гаргасан болохыг "Angels In America" өгүүлдэг. 

Хаанаас үзэх вэ?: Hulu

Angels In America

5 Big Little Lies

Хэдийгээр энэ цуврал ганцхан улирал гараад дуусах байсан ч уран бүтээлчдийн төлөвлөж байснаас илт давуу амжилт үзүүлсэн тул хоёр дахь улирлыг нь хийсэн байна. Гэхдээ цөөн ангитай хэвээр тул богино хэмжээний цувралд тооцдог юм. Жинхэнэ оддын цуглуулга болсон энэхүү цуврал хүүхдүүд нь нэг сургуульд явдаг таван эмэгтэйн тухай өгүүлнэ. Тэдний амьдардаг хот нь тайван хэдий ч цаанаа маш том нууцыг агуулдаг аж. 

Хаанаас үзэх вэ?: Hulu, Amazon Prime

Big Little Lies

4 The Queen's Gambit

The Queen's Gambit бол Бет Хармон хэмээх бүсгүй асрамжийн газарт байхдаа шатар сурч дэлхийн хэмжээний тоглогч болж буй тухай харуулдаг цуврал юм. 

Энэ цуврал нь Америк, Оросын хоорондох хүйтэн дайны оргил үед шатар түүнд ямар том нөлөө үзүүлсэн болохыг харуулдаг. Та шатрын талаар юу ч мэдэхгүй байлаа ч The Queen's Gambit-ыг үзэх юм бол шатрын спортын тухай тодорхой хэмжээний ойлголттой болно. 

Хаанаас үзэх вэ?: Netflix

The Queen's Gambit

3 Chernobyl

Энэхүү цуврал 1986 оны Чернобылийн цөмийн станцын осол, түүнээс үүссэн гамшгийн талаар өгүүлдэг. Үнэхээр бодит мэт санагдах үзэгдлүүдээс гадна жүжиглэлт нь маш сайн болсон тул бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй цувралуудын нэг болж чадсан байна. 

Хаанаас үзэх вэ?: HBO, Amazon Prime, Hulu, Univision, Looktv

Chernobyl

2 Roots

Уг цуврал АНУ-д боолууд хэрхэн ирсэн, тэдний үр удам яаж зовсон тухай  өгүүлдэг. Анх телевизээр гарахдаа "Roots" нь цүх цаг үеийн хамгийн их хандалттай цуврал болж чадсан бөгөөд өнөөг хүртэл үзэгчдийн дунд нэр хүнд сайтай хэвээр байна. 

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime

Roots

1 Band Of Brothers

Дэлхийн 2-р дайны тухай өгүүлэх "Band Of Brothers" цуврал нь АНУ-ын армийн 101-р десант Америкийн нутаг дэвсгэр дээр бэлтгэл сургуулилт хийж байгаагаас эхлээд Европт дайны эцэс хүртэлх түүхийг өгүүлдэг. 

Дэлхийн 2-р дайны тухай бүх цаг үеийн шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогддог "Band Of Brothers"-ийг үзсэн хүн бүр магтдаг бөгөөд өдгөө IMDB дээрх хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн цуврал болсон байна. 

Хаанаас үзэх вэ?: HBO, Amazon Prime, Hulu, Voo

Band Of Brothers

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()