"Амьд хүн мэт байгаль" - Армени уран бүтээлчийн сонирхолтой сэдэл бүхий зургууд

Арменийн зураач Артуш Восканян маньеризм урсгалаар уран бүтээлүүдээ туурвидаг бөгөөд XVI зууны Италийн зураач, Маньеризмын томоохон төлөөлөл гэгддэг Жузеппе Арчимбольдогийн уран зургуудаас урам зориг авдаг.  Восканянгийн бүтээлүүд нь шувуу, амьтан, чулуу, ус, үүл болон бусад амьд, амьгүй зүйлээс хүмүүсийн дүр төрхийг харуулдаг. Тэрээр маш нарийн зурсан сонирхолтой сэдэл бүхий зургуудаараа алдартай.

"Амьд хүн мэт байгаль" - Армени уран бүтээлчийн сонирхолтой сэдэл бүхий зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Артуш Восканян 1966 онд Арменийн Арарат мужийн Веди хотод төржээ. Тэрээр бага насаа уулын үзэсгэлэнт газар, эртний Арменийн архитектурын гайхамшигт бүтээлүүдийн дунд өнгөрүүлсэн тул уран зургуудынхаа гол сэдлийг байгалиас авдаг байна.

Восканян 1980 онд төрөлх Веди хотдоо зургийн сургууль төгсөж, 1985 онд Ереван дахь А.Терлемезяны нэрэмжит Урлагийн сургуулийг дүүргэжээ. Зураач 1992 онд К.Марксын нэрэмжит Ереван Политехникийн дээд сургуулийн архитектурын факультетад сурсан аж.

Өдгөө 55 настай зураач Артуш Восканян эрч хүч, бүтээлч төлөвлөгөөгөөр дүүрэн буй. Тэрээр уйгагүй хөдөлмөрлөхийнхөө зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрд үзэсгэлэнгээ гаргадаг. Армени зураач Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) орнуудад төдийгүй Их Британи, Чех, Польш, Канад, АНУ, тэр байтугай Японд ихээхэн алдартай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()