Хэдхэн минутын жүжиглэлтээр Оскарын шагнал авсан авъяаслаг жүжигчид

2021-05-29, 17:38
3,941

Оскарын шагнал авахын тулд олон арван жилийн турш зүтгэж, тоглосон кино бүртээ гол дүрийг авах шаардлагагүй аж. Тус шагналыг гавъяанд биш авъяас чадварт л олгодог гэдгийг доорх жүжигчид баталжээ. Хэдий зураг авалт нь удаан, хэцүү үргэлжилсэн байж болох ч эдгээр жүжигчид Оскарын шагнал авсан бүтээлдээ дэлгэцээр 20 минутаас хэтрэхгүй хугацаанд л гарсан юм.

Хэдхэн минутын жүжиглэлтээр Оскарын шагнал авсан авъяаслаг жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энтони Хопкинс - "The Silence of the Lambs" (1991)

Хэдийгээр жүжигчин маань тус бүтээлийн гол дүрд тоглосон ч киноны нийт үргэлжлэх 114 минутын 16 минутад л дэлгэцээр гарсан байна.

Энтони Хопкинс - "The Silence of the Lambs" (1991)

2 Тилда Свинтон - "Michael Clayton" (2007)

119 минут урт кинонд 18 минут л гардаг Кэйрен Кроудерийн дүрээр Тилда Свинтон Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн юм.

Тилда Свинтон - "Michael Clayton" (2007)

3 Жаред Лето - "Dallas Buyers Club" (2013)

118 минут үргэлжлэх кинонд 21 минут дэлгэцээр гардаг трансжендер Рэйоны дүрээр Жаред Лето Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг хүртжээ.

Жаред Лето - "Dallas Buyers Club" (2013)

4 Ли Грант - "Shampoo" (1975)

Жүжигчин Ли Грант тус кинонд 18 минут дэлгэцээр гардаг Фелисиагийн дүрд тоглож, Оскарын шагнал авсан.

Ли Грант - "Shampoo" (1975)

5 Анн Хэтэуэй - "Les Miserables"

Бүтэн хоёр цаг хагасын урттай Les Miserables кинонд 15 минутын турш л гардаг оёдолчин Фантины дүрээр Анн Хэтэуэй Оскарын шагнал хүртсэн байна.

Анн Хэтэуэй -  "Les Miserables"

6 Ким Бэсинжер - "L.A. Confidential" (1997)

Ердөө 15 минутын жүжиглэлтээр Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг хүртжээ.

Ким Бэсинжер - "L.A. Confidential" (1997)

7 Пенелоп Круз - "Vicky Cristina Barcelona" (2008)

94 минут урттай киноны 15 минутанд л Пенелоп Крузыг харж болно.

Пенелоп Круз - "Vicky Cristina Barcelona" (2008)

8 Ингрид Бергман - "Murder on the Orient Express" (1974)

Домогт жүжигчин Ингрид Бергман 128 минут үргэлжлэх "Murder on the Orient Express" кинонд 14 минутын турш л харагддаг.

Ингрид Бергман -  "Murder on the Orient Express" (1974)

9 Алан Аркин - "Little Miss Sunshine" (2006)

Киноны үргэлжлэх хугацаа 101 минут бол Алан Аркины дүр 14 минутын турш гардаг.

Алан Аркин - "Little Miss Sunshine" (2006)

10 Жэк Паланс - "City Slickers" (1991)

114 минут урт "City Slickers" кинонд дэлгэцнээ 12 минут л гарсан Жэк Паланс Оскарын шагнал хүртжээ.

Жэк Паланс -  "City Slickers" (1991)

11 Беатрис Стрэйт - "Network" (1976)

5 минут 40 секундын жүжиглэлт түүнд Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг авчрахад хангалттай байв.  "Network" кино нь 121 минут үргэлжилдэг.й

Беатрис Стрэйт - "Network" (1976)

12 Жюди Данч - "Shakespeare in Love" (1998)

Хоёр цаг үргэлжилдэг тус кинонд ердөө 8 минут гардаг дүрийг бүтээсэн жүжигчин Жюди Данч Оскарын шагнал хүртсэн юм.

Жюди Данч - "Shakespeare in Love" (1998)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()