КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

WBA-ийн аваргын шувтаргын тулаан

Энэ жилийн Дэлхийн Боксын Холбооны (WBA) дэлхийн аваргын тэмцээний шувтаргад єдгєє 36 настай Николай Валуев нь Дэвид Хэй-тэй тунан vлдэж, халз тулалдсанаар тэмцээний эцсийн дvнд Валуев нь єрсєлдєгчдєє ялагдаж, Дэвид Хэй 2009 оны WBA-ийн дэлхийн аварга болжээ. Валуевийн ємнєєс бага зэрэг харамсалтай байгаа ч гэсэн чадсан нь ялдаг спортын ертєнцийн хатуу дvрмийг санаж, Дэвид Хэй-д баяр хvргэхийн ялдамд энэхvv хоёр тамирчны тулааны дvр зургийг сонирхоцгооё.
WBA-ийн аваргын шувтаргын тулаан Хадгалах
2009-11-11, 07:53

Хүн амьтан хоёрын эрлийз

Хятадын барималч Лиу Ксуе (Liu Xue) хүнийг амьтантай нэгтгэн эрлийз амьтныг бий болгожээ. Амьтан бүр хүний толгойтой, амьтны биетэй ажээ. "Энэ бол зүгээр нэг дургүй хүрэм зүйл биш, дур гутам зүйл юм" -гэж өөрийн барималуудын тухай тэрээр ярьсан байна. Ингээд та бүхэн түүний ер бусын барималуудтай танилцана уу.
Хүн амьтан хоёрын эрлийз Хадгалах
2013-12-17, 02:16

Гайхалтай нүүр хувиргалт

Олны сэтгэлд хүрсэн, чанартай зураг авалт хийхийн тулд маш их хүний хүч хөдөлмөр хэрэг болдог. Тэгвэл гол дүрийн жүжигчдээс гадна хамгийн чухал хүмүүсийн нэг бол нүүр будалтын мэргэжилтэнгүүд байдаг гэнэ. Тэд жүжигчдийг тоглох дүрд нь тохируулж танигдахааргүй болтол нь нүүр хувиргалт хийдэг. Тэгвэл одоо сүүлийн 20 жилийн туршид хийсэн киноны гол дүрийн жүжигчдийг хэрхэн өөрчилж, танигдахааргүй болсон талаар харцгаая. Энэ бол нүүр будалтын мэргэжилтэнгүүдийн томоохон авъяас, бүтээл юм.
Гайхалтай нүүр хувиргалт Хадгалах
2012-10-25, 22:35

Кино тэднийг учруулжээ

Холливудын алдарт одууд кинонд дурласан хосууд болж тоглох нь элбэг байдаг. Харин кинонд тоглосныхоо дараа эсвэл өмнө нь нэг нэгэндээ сэтгэлтэй байсан хосууд амьдрал дээр бодит хосууд болох нь цөөнгүй үзэгдэл аж. Ингээд кинонд тоглосон амьдрал дээрх бодит хосуудын талаар хүлээн авцгаая.
Кино тэднийг учруулжээ Хадгалах
2013-06-07, 20:25

Алдартай аймшгийн кинонуудын бодит түүхүүд

Хүн бүрийн нуруугаар хүйт даалгаж, хэнд ч байлаа гэсэн эрхгүй айдас мэдрүүлэх уран бүтээлийг сайн чанарын аймшгийн кино гэнэ. Тэрхүү киног үзсэний дараа "энэ чинь ердөө л кино, бодит биш" хэмээн бид өөрсдийгөө тайвшруулдаг. Тэгвэл бодит амьдралаас сэдэвлэсэн аймшгийн кинонууд нь хүмүүсийг илүүтэй айлгаж, үнэхээр л амьдрал дээр болж өрнөсөн тул дурсамжинд хадгалагдан үлдэж, мартагддаггүй. Бид өнөөдөр та бүхэндээ алдартай аймшгийн кинонуудын ард нуугдсан бодит түүхүүдийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Алдартай аймшгийн кинонуудын бодит түүхүүд Хадгалах
2017-11-22, 18:06

Алдартай кинонуудын хөшигний ард

Өнөө үед телевиз, интернэт, кино театруудаар дамжуулан хаа сайгүй супер баатруудыг ихээр сонирхох болжээ. Ялангуяа Marvel, DC-ийн гайхалтай кинонууд болох "Avengers", "Captain America", "Batman vs Superman"-ийн цувралууд гарах болсон. Тэгвэл та урьд нь тэдгээр киног хэрхэн хийсэн тухай сонирхож байв уу? Хариулт нь таныг гайхшруулах вий. Ингээд гайхамшгийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Алдартай кинонуудын хөшигний ард Хадгалах

Харри Поттерийн киноны зураг авалтын агшнуудаас

Харри Поттерын тухай киноны баатрууд улам л хэрсvvжин том болсоор... та бvхэнд Харри Поттер киноны зураг авалтын агшнуудаас хvргэхээр бэлтгэлээ. Дэнниэл Рэдклифф, Эмма Уотсон, Руперт Гринт нар аль хэдийн хvvхэд байхаа больжээ. Тэд одоо тєлєвшсэн жинхэнэ жvжигчид болцгоосон. Харин одоо уг алдартай цуврал зохиолоор бvтсэн Харри Потер киноны тайцны ард юу болж байсан тухай зах зухаас нь vзэж сонирхоцгооё.
Харри Поттерийн киноны зураг авалтын агшнуудаас Хадгалах
2011-10-10, 08:08

Нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Испанийн зураач Luis Quiles шог зургаар өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлыг харуулахыг зорьдог байна. Тэрээр өөрийн зургууддаа сексизм, ижил хүйстнээсээ айх, хүчирхийлэл, боолчлолыг харуулж өгдөг. Түүний зургууд хүн бүрийн сэтгэлд ямар нэгэн зүйлийг бодогдуулж, үзэн ядах сэтгэгдлийг төрүүлдэг байна.
Нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2014-12-16, 02:30

2013 оны “Дэлхийн хамгийн хүчтэй хүн”

Хятадын Санья хотод “Дэлхийн хамгийн хүчтэй хүн 2013” тэмцээний эцсийн шат болж өндөрлөлөө. Тэмцээний ялагчаар Америкийн иргэн Брайн Шоу (Brian Shaw) болсон бөгөөд тэрээр ноднин аваргын байр сууриа Жидрунас Савицкас-т алдаж байсан байна. 2011 онд “Хамгийн хүчтэй Израйль” шалгаруулах тэмцээний үеэр Савицкас хүндэт зочноор оролцож байжээ. Ингээд хүчирхэг залуусын тэмцээний хэсгээс харж сонирхоцгооё.
2013 оны “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” Хадгалах
2013-08-27, 20:45

South Park - Монголчуудын тухай гардаг анги (Хадмал Орч.)

Америкийн Comedy Central television network-т зориулагдсан Trey Parker, Matt Stone нарын хамтийн бvтээл болох "South Park" цуврал анимейшн кино нь хараалын vг хэллэгийг єргєн хэрэглэж, хар бараан, нилээн гашуун хошин шогийн уур амьсгалтай, насанд хvрэгчдэд зориулсан цуврал юм. Киноны гол vйл явдал нь Stan Marsh, Kyle Broflovski, Eric Cartman болон Kenny McCormick гэсэн дєрвєн хєвгvvний дунд, Колорадо хэмээх сууринд єрнєж, тэдэнд тохиолдох хєгтэй явдлуудыг харуулдаг. Одоо танд vзvvлэх гэж буй энэ анги дээр Монголчуудын тухай гарчээ. Биднийг ямар байдлаар гаргасныг єєрсдєє vзээрэй.
South Park - Монголчуудын тухай гардаг анги (Хадмал Орч.) Хадгалах
2012-01-01, 03:10

Испани, Германы хоёрын тоглолтын торгон агшнууд

Ємнєд Африк дахь 2010 оны хєлбємбєгийн ДАШТ-ын хагас финалийн хоёр дахь тоглолт нь 7-р сарын 7-ны єдєр Испани, Герман хоёр улсын шигшээ багуудын хооронд єрнєсєн билээ. Энэ тоглолт vзэгчдийн санаанд ороогvй vр дvнгээр єндєрлєж, 1:0-ийн харьцаатайгаар, ялалт Испаничуудын гарт очсон. Хоёр багийн тоглолтыг Евро 2008 тэмцээний “давталт” хэмээн ойлгож ч болохоор байсан юм. Учир нь тэр vед уг хоёр баг мєн хоорондоо тоглосон бєгєєд Германчууд мєн л 1:0 –ийн харьцаатайгаар буулт хийжээ. Ямартай ч одоогоор Испаний шигшээгийнхэн ирэх 11-нд Уругвайг хожсон Голландын багтай аваргын титмийг булаацалдах юм. Дашрамд дурдахад Голланд, Испани хоёрын аль нь ч урьд нь аваргын тєлєє єрсєлдєх тэмцээнд тунан vлдэж vзээгvй билээ. Тиймээс Дэлхийн єнцєг булан дахь бvх фанатууд маань ирэх 11-ний єдєр цоо шинэ дэлхийн аваргатай болох нь ээ. Харин одоо бvгдээрээ, Испаничууд Германчуудын буулган авсан дуулиантай, vзvvштэй тоглолтын сэтгэл догдлуулам агшнуудыг хvлээн авцгаая.
Испани, Германы хоёрын тоглолтын торгон агшнууд Хадгалах
2010-07-11, 00:45

Леди Гагагийн шуугиан дэгдээсэн клип

Леди Гагагийн (Lady Gaga) “Do What U Want” дуунд хийсэн, гэрэл зурагчин Терри Ричардсоны авсан 30 секундын клипний хэсэг сүлжээнд тавигджээ. Видео албан ёсоор гараагүй байгаа ч, түүний энэ өчүүхэн хэсэг тун илэн далангүй болжээ.
Леди Гагагийн шуугиан дэгдээсэн клип Хадгалах
2014-06-26, 00:40