КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Холливудын нүүр хувиргалт, багны цаана хэн байсан бэ?

Олон кинонд аймшгийн, харь гарагийн гэх мэт этгээд дүр бүтээх шаардлага тулгардаг бөгөөд мэдээж тэдний цаана ямар жүжигчин дүр бүтээж байгааг үзэгчид бид таних аргагүй. Магадгүй тэд өөрсдөө ч үүнд бага зэрэг сэтгэл дундуур үлддэг байж болох юм. Тэгвэл бидэнд танил болсон, эсрэг талын мангасуудын дүрийн цаана ямар хэн байсныг хамтдаа мэдэж авцгаая. 

Холливудын нүүр хувиргалт, багны цаана хэн байсан бэ? Хадгалах

Бодит амьдрал дээр ямар ч хэрэг болдоггүй тулааны урлагууд

Биеэ хамгаалж, ямар ч зодоонд ялагч болж сурахын тулд танд 2 арга байна. Нэг нь амьдралын явцад зодоон, тулаанаас туршлага хуримтлуулж өөрийгөө хамгаалж сурах, эсвэл хэн нэгэнд мөнгө төлж тулааны урлагт суралцах. Мэдээж хоёулаа боломжтой. Эхний аргыг сонговол үхтлээ нүдүүлэх хэрэгтэй болно. Харин хоёр дахь аргыг сонговол үр дүнтэй үгүй нь мэдэгдэхгүй тулааны багшид мөнгө төлнө. Сүүлийн үед Холимог тулааны урлаг дэлхий дээр хамгийн алдартай спортуудын нэг болж байна. Юу гэх гээд байна вэ гэвэл өөрийгөө хамгаалах үр дүнтэй, үр дүнгүй олон аргууд бий. Тиймээс танд дараах тулааны урлагаар хичээллээд хэрэггүй гэж зөвлөе. 

Бодит амьдрал дээр ямар ч хэрэг болдоггүй тулааны урлагууд Хадгалах

Холливудын алдарт кинонуудын зураг авалтын үеийн ховор зургууд

Холливудын домог болсон шилдэг кинонуудыг бид одоо ч үзэх дуртай. Тэгвэл бидний сэтгэл зүрхэнд хоногшсон тэдгээр гайхалтай кинонуудын зураг авалтын үеэр санамсаргүй дарагдсан, ховор зургуудыг та бүхэнд толилуулж байна. 

Холливудын алдарт кинонуудын зураг авалтын үеийн ховор зургууд Хадгалах

Энэ шинэ жилээр үзэх "шинэлэг" 7 кино

Бүтэн жилийн турш ажиллаж ажиллаж нэг амсхийгээд, хайртай дотны хүмүүстэйгээ дулаан буйдан дээрээ тухлан, халуун шоколад уунгаа зул сарын кино үзэх юутай сайхан. Та бүхэнд энэ шинэ жилээр заавал үзэх ёстой хамгийн сүүлийн үеийн  шилдэг 7 зул сарын тухай өгүүлэх киног танилцуулж байна. 

Энэ шинэ жилээр үзэх "шинэлэг" 7 кино Хадгалах

Итгэмээргүй өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд

Гайхалтай уран зургууд өндөр үнэд хүрэх нь хэвийн үзэгдэл. Харин дараах зургуудыг харвал худалдан авагч юуны тулд тэр их мөнгийг зарцуулсан юм бол гэж гайхмаар.. Эсвэл бид урлаг ойлгохгүй байгаа юм болов уу. Ингээд та бүхэнд өндөр үнэд хүрсэн гэхэд итгэмээргүй уран зургуудыг толилуулж байна. 

Итгэмээргүй өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд Хадгалах

Алдарт "Кунг-фу үймээн" кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтууд

"Kung Fu Hustle" бол Азийн бокс оффисын амжилтуудыг эвдэж, олон улсын хэмжээнд чамгүй амжилт үзүүлсэн онцгой бүтээл юм. Киноны найруулагч Стивен Чоу тулааны урлаг, хөгжилтэй адал явдал, сэтгэл уярам романс, зөгнөлт төрлүүдийг сонирхолтой байдлаар нэгтгэхийг зорьжээ. Тус кино Хонконгийн Кино Наадмын 16 төрөлд нэр дэвшиж, 6 ялалт байгуулсан байдаг. Ингээд "Kung Fu Hustle" киноны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэе.

Алдарт "Кунг-фу үймээн" кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтууд Хадгалах

Дасал болсноосоо тэс өөр дүрийг бүтээсэн жүжигчид

Жүжигчдийн хувьд заримдаа хамгийн чадварлаг бүтээдэг дүрээсээ тэс өөр дүрд тоглох шаардлага тулгардаг. Үүнд л жүжигчин гэх мэргэжлийн утга учир оршдог болов уу. Хувь хүний онцлог, гадаад төрх, зан аашинд нь тохирсон ч бай, үгүй ч бай үүний ачаар л тэд жинхэнэ чадвараа таниулж, өөрийгөө өөр өнцгөөс харуулж чадна. Ингээд тэд хэрхэн өөрөөсөө тэс өөр дүрд хувирсныг хамтдаа сонирхоцгооё. 

Дасал болсноосоо тэс өөр дүрийг бүтээсэн жүжигчид Хадгалах

Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч

Уран гулгалтын спортод залуухан, авьяаслаг, үзэсгэлэнтэй мөн халуухан эмэгтэй тамирчид гайхалтай амжилт үзүүлсээр байна. Эдгээр тамирчид мөсөн талбайд гулгах үедээ үзэгч олны нүдийг баясгаж, зүрхийг догдлуулж байдаг нь нууц биш. Ганцаарчилсан болон хосолсон үзүүлбэр бүхий энэ сонирхолтой спорт анх 1908 онд үүсжээ. Бүс нутгийн, үндэсний, дэлхийн гээд олон уран гулгалтын тэмцээн уралдаан байдаг ч гол үзүүлэлт нь гүйцэтгэж байгаа хүнд элементээр дүгнэгддэг байна.  Ингээд та бүхэнд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам тодотгодог уран гулгалтын спортын хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчдыг танилцуулж байна

Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч Хадгалах

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

ЗХУ-ын ардын жүжигчин Клара Румянова нь 1929 оны 12-р сарын 8-нд Ленинград хотод төржээ. Тэрээр хүүхэд байхдаа алдарт жүжигчин Любовь Орловагийн тоглосон киног үзээд жүжигчин болохоор шийдсэн аж. Ингээд 1947 онд Москвагийн кино урлагийн их сургуульд элсэн оржээ.

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино

Хэл сурч буй хүмүүсийн хувьд тухайн орны киног эх хэл дээр нь үзсэнээр түүх, соёл хийгээд хэлний онцлогийг танин мэдэхэд ихээхэн тустай байдаг. Харин хятад хэл суралцагчдын хувьд энэ нь нэлээд хүндрэлтэй билээ. Хятад кинонууд ойлгоход хэцүү, яриа нь их хурдан өрнөж, маш олон янзын аялгатайгаас гадна харилцан яриандаа хэлц үг ихээр хэрэглэдэг зэрэг нь анхан шатны суралцагчид ойлгож үзэхэд бэрх. Гэсэн хэдий ч хятад кинонууд нь сурах бичгээс илүү хэлийг “утгаар нь” суралцах боломж олгодог. Иймээс та бүхэнд үзэхэд хамгийн ойлгомжтой, ойлгоход хялбар, сонирхолтойгоос гадна бүх цаг үеийн шилдэгт тооцогддог Хятад кинонуудыг танилцуулж байна. 

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино Хадгалах

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

Холливүүдийн ертөнцөд тулаант, адал явдалт кино уран бүтээлүүд зонхилох болж, шинээр нээлтээ хийж байгаа киноны ихэнх нь өмнөх киноны үргэлжлэл, эсвэл хуучны киноны шинэчилж бүтээсэн хувилбар байх нь түгээмэл болжээ. Гэхдээ мэдээж үзэгчдэд ямар нэг зүйл бодогдуулсан, хүнд сэдэвтэй уран бүтээлүүд байдаг ч зарим нэг нь түүнийгээ хэтрүүлж, хэтэрхий ойлгомжгүй болсон байх тохиолдол бий. Ингээд хамгийн ойлгомжгүй 8 киног танилцуулъя. 

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино Хадгалах

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

Хөгжим бидэнд юутай ч зүйрлэшгүй гайхалтай мэдрэмж өгдөг. Харамсалтай нь бид тэрхүү гайхамшигт аялгууг бүтээдэг хөгжмийн зохиолчдод тэр бүр анхаарал хандуулдаггүй гэхэд хилсдэхгүй биз. Тиймээс та бүхэнд орчин үеийн хамгийн алдартайд тооцогдох хөгжмийн зохиолчдыг танилцуулж байна. 

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч Хадгалах