Үхээд сэхсэн цэргүүдийн цочирдом түүхүүд

Дайн тулаанд хамгийн их хохирол амсдаг хүмүүс бол эгэл жирийн иргэд болон улс, эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулах эр цэргүүд байдаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ улс орныхоо төлөө амиа өгөхөөс буцахгүй зүтгэж явсан цэргүүд олон жилийн турш ор сураггүй алга болсон хэдий ч, эцэстэй амьд эргэж ирсэн хачирхалтай гэмээр түүхүүдийг өгүүлэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, тэдэнд чухам юу тохиолдсон болохыг мэдэж авцгаая.

Үхээд сэхсэн цэргүүдийн цочирдом түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Матео Сабог (Mateo Sabog)

1970 онд түрүүч Матео Сабог Вьетнамаас АНУ руу явах бэлтгэлээ хангаж байжээ. Түүний хувьд Сайгон (Saigon) гэх газраас Хойд Каролинад орших Форт Брэгг (Fort Bragg) гэх газар руу явах байсан хэдий ч, гэнэт ор сураггүй алга болсон байна. Харин 1979 онд цэргийн штабаас түүнийг амь насаа алдсан гэж мэдэгдсэн бөгөөд түүний ах болох Кеннет (Kenneth) дүүгээ үхсэн гэдэгт итгэж өгөхгүй байсан ажээ. Тэгтэл 1996 онд Сабог хаа нэгтэйгээс гэнэт гарч ирсэн байна. Хаана байж байгаад гэнэт гарч ирсэн эсэхийг мэдэхгүй ч, Сабог эхнэр хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байгаад 2007 онд бурхан болсон байна. Тэрээр хаана байснаа хэнд ч хэлэхийг хүсээгүй ажээ.

Матео Сабог (Mateo Sabog)

2 Бахретдин Хакимов (Bakhretdin Khakimov)

1980-аад оны үед ЗХУ болон Афганистаны хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон бөгөөд Узбек гаралтай цэрэг болох Бaхретдин Хакимовыг амь насаа алдсан гэж хүмүүс үзэж байв. Армид эмчийн үүрэгт ажлыг хариуцаж байсан түүнийг Шейх Абдуллах (Sheikh Abdullah) гэх этгээд алсан гэж үзэж байсан хэдий ч, Бахретдин амьд байснаар барахгүй Афган хүүхэнтэй гэр бүл болж, АНУ-д амьдарч байсан байна. Түүнийг олон улсын цэрэг армийн холбооноос сургийг нь гаргаж олсон бөгөөд төрөлх хэл болох Оросоор ярих нь битгий хэл, юу ч ойлгохгүй байсан гэнэ.

Бахретдин Хакимов (Bakhretdin Khakimov)

3 Жон Т.Доуни (John T.Downey)

1952 онд Жон Тагнуулын төв газрын шугамаар Солонгосын дайнд нууц даалгавар биелүүлэхээр ирээд байжээ. Тэрээр Манжуурт очиж, Өмнөд Солонгосын талтай нууц хэлэлцээр байгуулах даалгавартай хөлгийн жолоо залсан бөгөөд харамсалтайгаар Хятадуудад баригдаж, 20 жилийн турш хоригдсон байна. Хятадын зүгээс АНУ-д хандан тагнуулчийг нь баривчилсан гэдгээ 1954 онд мэдэгдэж байжээ. Харин 1973 онд ерөнхийлөгч Ричард Никсон (Richard Nixon) түүнийг суллаж, Тагнуулын төв газрын хүндэт медалиар шагнаж урамшуулсан байна. Нэр төртэйгөөр амьдарсан тэрээр 2014 онд Харвардын их сургуульд багшаар ажиллаж байсан хэдий ч, өвчний улмаас таалал төгсчээ.

Жон Т.Доуни (John T.Downey)

4 Терүо Накамүра (Teruo Nakamura)

Тайванд байсан Японы цэргүүд рүү үл мэдэгдэх этгээдүүд гэнэт довтолсон бөгөөд Накамүра хэсэг нөхдийн хамт Моротай (Morotai)-д орших ой мод руу зугтан оржээ. Дайснаас хэрхэн зугтаж, амь гарах тал дээр тэд хоорондоо маргалдаж, улмаар Накамүра ганцаараа ой модонд үлдэхээр болжээ. Түүний ганцаардсан амьдрал 1956 оноос эхэлсэн бөгөөд идэж, уух зүйлсээ хажууханд орших тосгодын иргэдээс нууцаар хулгайлж, голоо зогоодог байв. Харин 1974 онд Тайванд Японы армийн удирдагч Хироо Онада ирсэн бөгөөд Накамүраг анх хараад Япон хүн гэдэгт нь эргэлзэж байсан тухай яриа байдаг байна.

Терүо Накамүра (Teruo Nakamura)

5 Суржеет Синх (Surjeet Singh)

1981 онд тэрээр Энэтхэгийг орхин явсан бөгөөд 30 жилийн турш эргэж ирээгүй юм. Түүний гэр бүлийнхэн түүнд юу тохиолдсоныг мэдээгүй бөгөөд бараг амь насаа алдсан байх гэж бодож байжээ. Харин тэрээр үхэлгүй амьд байсан бөгөөд Пакистаны цэргүүдэд олзлогдсон байв. Нууц даалгавар биелүүлэхээр Пакистаныг зорьсон түүнийг баригдмагц Энэтхэгийн тал даалгаврыг шууд цуцласан байна. 2004 онд түүнийг гэр бүлийнхэн рүүгээ захидал бичихийг зөвшөөрч, сая нэг юм гэрийнхнийх нь санаа амарсан байна. Харин 2012 онд Синхийг эргэн нутаг буцахыг зөвшөөрчээ. Синх өнөөдөр төрөлх нутагтаа зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.

Суржеет Синх (Surjeet Singh)

6 Лий Сон Сан (Lee Soon-Sang)

Тэрээр 1953 онд Солонгосын дайнд оролцож яваад олзлогдсон юм. Харин удалгүй түүнийг хүчээр Хойд Солонгос улсад туслуулж, зүтгүүлсэн бөгөөд он цаг өнгөрөхийн хэрээр түүний гэр, төрсөн нутаг руугаа буцаж явах хүсэл нь багассаар байв. Хэдийгээр тэрээр цаг ямагт гэр бүлийнхнээ санан, дурсдаг байсан ч Хойд Солонгосын нэгэн бүсгүйтэй хуримаа хийсэн юм.  Харин 2004 онд залуу өөрийн хуучин гэргийгээ олж уулзсан бөгөөд санасан сэтгэлээ дэвтээж, олон жил ор сураггүй байсандаа уучлал эрсэн байна. 

Лий Сон Сан (Lee Soon-Sang)

7 Ишиносүке Үвано (Ishinosuke Uwano)

Ишиносүке нь 1958 онд Оростой ойр байрлах Сахалин арлын ойролцоо алга болжээ. Түүний гэр бүлийнхэн эцэж, цуцахаа үл мэдэн хайсан боловч 2000 онд үхсэн болохыг нь дуулсан байдаг. Харин 2006 онд түүнийг Украйн улсад амьд байгаа нь тодорхой болж, олныг гайхшруулсан юм. Үнэн хэрэгтээ тэрээр алга болсноос хойш 3 жилийн дараа Украйн улсад очиж, дахин амьдрал зохиохоор шийдэж, гэр бүлтэй болжээ. Буцаж Япон улсыг зорих бодол нь замхран алга болж, тэндээ чимээ аниргүй амьдрахыг илүүд үзжээ.

Ишиносүке Үвано (Ishinosuke Uwano)

8 Ой дахь цэрэг

2015 онд нэр нь үл мэдэгдэх Орос цэрэг алга болсноос 10 жилийн дараа гэнэт гарч иржээ. Түүнийг 2004 онд нас барсан гэх мэдээ гэр бүлийнхэнд нь ирж, уй гашууд автуулжээ. Гэвч тэрээр амьд байсан төдийгүй ойд төөрч, тэндээс гарч чадахгүй болсон байна. Төгсгөл нь үл харагдах ойд төөрч, үхэлтэй олон удаа нүүр тулсан ч тэрээр амьд гарч чадсан бөгөөд 11 жилийг ганцаараа эзэнгүй ойд өнгөрүүлсэн юм. Тэрээр энэ тухайгаа "Би хичнээн их алхаж, хайсан ч зам, ул мөр, хүн олж чадаагүй. Сүүлдээ арга мухардаж амьд гарах талаар бодож, тэндээ суурьшсан. Харин тэнд 10 гаруй жилийг өнгөрүүлсэний эцэст зам олж, хүмүүстэй таарсан юм" хэмээн нулимс дуслуулан ярьсан байна. 

Ой дахь цэрэг

9 Андрас Toмa (Andras Toma)

2001 онд Андрас Тома нь 55 жил ор сураггүй алга болсны эцэст Унгар улс дахь гэртээ иржээ. Тэрээр 1944 онд буюу Дэлхийн Хоёрдугаар Дайны үеэр Унгар, Герман улсууд нэгдсэний дараа Зөвлөлтийн армийханд олзлогдож, 1945 онд Ленинградын ойролцоо байрлах шоронд хоригдсон байна. Харин 1947 онд тус шорон хаагдаж, Томаг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, хагас зууныг өнгөрүүлжээ. Гэсэн хэдий ч түүний гэр бүл Томаг хайх эрэлээ зогсоогоогүй тул эцэст нь олж, суллаж авсан гэдэг. 

Андрас Toмa (Andras Toma)

10 Хо Ван Танх (Ho Van Thanh)

Тэрээр Вьетнамын цэргийн армид алба хашдаг байсан бөгөөд 1972 онд түүний амьдардаг тосгонд дэлбэрэлт болж, залуу нэг настай бяцхан хүүгээ нурангаас аварч, ойн гүн рүү зугтсан байна. Хо Ван өөрийн эхнэр, том хүүгээ нас барсан, дайн хэзээ ч дуусахгүй гэж бодож, бяцхан хүүгийнхээ хамтаар ойд амьдрахаар шийджээ. Харин тус явдлаас олон жилийн дараа түүний том хүү болох Три ширэнгэн ойд амьдардаг хоёр хүний тухай яриаг сонсож, олж очиход түүний аав, дүү хоёр байв. Ингэж Хо Ван болон түүний хүүг 2013 онд тосгонд авчирсан бөгөөд хүү нь бүсэлхийгээр өвс уясан, яг л маугли шиг болсон байжээ. Тэд нийтдээ 40 гаруй жил ойд амьдарсан байна.

Хо Ван Танх (Ho Van Thanh)

Монголд ийм түүхтэй цэргүүд байдаг болов уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()