Үхэл судлаачийн фото тэмдэглэл

Америкийн гэрэл зурагчин Пол Кудунарис (Paul Kudunaris) буюу "үхэл судлаач" нэрээр олонд танигдсан энэ залуу занданшсан ламтан болон нас барсан хүмүүсийн гавлын ясны зураг зэргийг дардаг байна. Ингээд бид та бүхэндээ түүний авсан араг яс, нас барсан хүний хүүр гэх мэт аймшигтай зургууд болон бичсэн тэмдэглэлийг нь орчуулан хүргэж байна.
Үхэл судлаачийн фото тэмдэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Пол Кудунарис дэлхийн өнцөг булан бүрээр аялж, нас барагсдын биеийг сүмд, болон бусад зан үйлд хэрхэн ашигладаг талаар фото мэдээллийг хийдэг байна. Түүний хамгийн сүүлийн ном болох "Memento Mori" – д Боливын араг ясны баяр, Индонези дахь нас барсан хүнийг хувцаслан гэртээ хатаасан байдал болон католикийн лам нарын занданшуулсан бие гэх мэт зүйлсийн талаар өгүүлжээ. Энэ ном нь үхэл болон нас барагсдын холбоог нарийн харуулсан учраас дэлхий даяар түүнийг "үхэл судлаач" хэмээн нэрлэх болсон байна.

(Перугийн Лампад байрлах булштай сүм)



"Надад үргэлж нас барагсдын тухай мэдээлэл ихээхэн сонирхолтой санагддаг байсан. Би хүүхэд байхдаа булшны чулуу зурдаг байсан бөгөөд энэ нь ээжийн минь санааг ихээр зовоодог байж билээ.”

(Австрийн Мондзее дахь сүмийн чамин хувцасласан хамба ламын хүүр)



"Үхэгсдийн зураг авах мэргэжлийн тал дээр илүү нарийн ажиллахад Чехт байдаг энэ булш их нөлөөлсөн”

(Чехийн Седлец дахь булш)



"Чехт нас барагсдын араг ясаар чимэглэсэн Кутна Гора хэмээх сүм бий”

(Чехийн Седлец дахь булш)



"Харин надад илүү алдартай араг ясаар хийсэн өрөөнд орох боломж олдсон юм. Хотын иргэд энэ сүмийн талаар төдийлөн мэддэггүй юм билээ”

(Чехийн Седлец дахь булш)



"Би араг ясан гоёл чимэглэл, сүм хийд гээд л бүхий зүйлийг сонирхдог”

(Чехийн Седлец дахь булш)



"Орчин үед бид нас барагсдын далдын хүч зэргийг мэдэхгүйн улмаас энэ зүйлээс нэлээд хол зугтмал байдалтай амьдарах болсон”

(Чехийн Седлец дахь булш)



"Би бага зэрэг судалгаа хийсэн бөгөөд нас барагсдын араг яс, хүүрийг ашиглан элдэв зүйл хийдэг нэлээд олон хот, улс байдаг болохыг олж мэдсэн”

(Германы Мюнхен дахь ариун Мундициин хүүр)



"Хүн нас барсан бол түүний амьдралын мөч дууссан гэж үздэг”

(Австрийн Гальштат дахь будсан гавал)



"Та хэзээ нэгэн цагт нас барах нь үнэн гэдгийг санах нь зүйтэй”

(XVII зууны үеийн капуцинуудын булш, Италийн Ром хот)



"Гэхдээ миний хувьд үхэл гэдэг бол амьд болон нас барсан хүмүүсийг ялгах зааг юм болов уу...”

(Боливийн Ла-Пасе дахь гавлын баяр)



"Үхлийн зааг нь уян хатан байж болох бөгөөд нас барагсад дэлхий дээр буй амьд хүмүүсийн дунд тодорхой нэгэн үүргийг гүйцэтгэж байдаг. Харин заримдаа хатуу ширүүн ч байх магадлалтай."

(Сицилийн Буржио дахь капуцинуудын сүм)



"Миний ажил бол үхэл амьдралын уян хатан заагийг харуулах явдал юм”

(Боливийн Ла-Пасе дахь гавлын баяр)



"Нас барагсад болон амьд хүмүүсийн хоорондын холбоог бид хатуу, хүнд талаас нь илүү харж үздэг. Тэгэхээр бид их сонин улс байгаа биз. Гэвч зөөлөн холбоог тогтоохын тулд нас барагсдын заавал шүтээн болгох хэрэггүй.”

(Италийн Ореад байрлах занданшсан хүүр)



"Орчин үед хүмүүс нас барагсдаас соёлын талаар ч, түүхэн талаараа ч хол байхыг эрмэлзэх болсон”

(МЭ200-900 оны үеийн булш, Болив, Салар-де-Уюни)



"Энэ ажлыг хийх болсноор нас барагсад болон үхэлд хандах миний хандлага бүрэн өөрчлөгдсөн шүү”

(Чех, Колин дахь XVIII зууны үеийн булш)



"Өмнөд Итали болон Сицилд байрлах муми надад таалагдсан. Үхэгсдийг хүндэлсэн байдал зэрэг нь миний сэтгэлд үлдсэн”

(Сицилийн Ганжи дахь ламтан нарын занданшсан бие)



"Эдгээр ажлыг илүү их судлах болсноор би нас барагсадтай харьцах харьцааг зөв, буруу гэж ялгахаа больсон. Миний хувьд хамгийн чухал зүйл нь нас барагсадтай соёлын болон түүхийн хүрээнд харьцаж байгаа явдал юм. Тиймээс маш олон зөв зам бий гэж би үздэг.”

(Этиопи дахь нас барагдыг оршуулах агуй)



"Үхлийг хүлээж авах сэтгэл зүйн тал гэж бий.”

(Палермо дахь ламтангийн занданшсан бие)



"Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар нас барагсдын талаар соёл иргэншилийн тал дээр мэдлэгтэй хүмүүс илүү өөдрөг, үхлээс айхгүй амьдардаг гэнэ”

(Сулавестийн Ломбок тосгон, нас барагсдыг оршуулах агуй) 



"Барууны орнуудад үхэлд ханддаг хандлага нь сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг“

(Индонезийн Тана Тоража дахь нас барагсдыг оршуулах агуй)



“Нас барсан хүнтэй холбогдож чаддаггүй хүмүүсийн хувьд Парисын агуй аймшигтай санагдах болов уу.”

(Парисын агуй)



"Хэрвээ та ямар нэгэн өвөрмөц зүйлийг сонирхдог бол Сицилийн Палермо дахь агуйгаар аялахыг зөвлөж байна.
Энэ бол дэлхийн хамгийн сонирхолтой нас барагсдын агуй байх болно"




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()