КИНО ЕРТӨНЦ

Эмэгтэйчүүдийн усны поло буюу эротик агшнууд

Олимпын төрөл бүрийн спортын тоглолтуудыг маш нарийн ажиглавал ямар сонирхолтой үйл явдлууд өрнөдгийг та олж харах болно. Магадгүй алдаж боломгүй торгон агшныг олж харахад эгэл хүний нүдний хурд гүйцэхгүй байж мэднэ. Тэгвэл хүн бидний бүтээсэн технологийн ачаар бид спортын сонин содон агшнуудыг харж чадна аа. Жишээлбэл эмэгтэйчүүдийн усны поло нь үзэгчдийн нүдийг жинхэнэ хужирладаг спорт юм. Ямар утгаараа, яаж нүд хужирладгийг нь одоо танд харуулах гэж байна. Гэхдээ ажил дээрээ байгаа бол болгоомжтой үзэхийг зөвлөж байна.

Эмэгтэйчүүдийн усны поло буюу эротик агшнууд Хадгалах
2012-08-11, 20:22

Олимпын хамгийн халуухан эрэгтэй тамирчид

Энэхүү нийтлэл бол Олимпыг тохиолдуулан, зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан цуглуулга гэдгийг та гарчигнаас ойлгосон байх. Тиймээс энхрий ялдам бүсгүйчүүд минь, бусдыг хараагүй байгаа дээр дэлгэрэнгүй дээр дарж, 2012 оны Лондонгийн Олимп-т оролцож байгаа идэр насандаа яваа, гал цог шиг залуусын зургуудыг тольдоно уу. Эх орноо эд хаваараа төлөөлж, бие бялдрыг сэтгэлийн тэнхээтэй хослуулсан цэл залуу тамирчдаас өөр тачаангуй зүйл гэж хаана байх билээ.

Олимпын хамгийн халуухан эрэгтэй тамирчид Хадгалах
2012-08-09, 02:23

1908 оны Лондонгийн Олимп

Олимпийн наадам 1896 онд анх удаа Грекийн Афинд болж байжээ. Харин английн нийслэл Лондон хот нь Олимпийг 3 дахь удаагаа зохион байгуулж анхны улс билээ. Тэгвэл 1908 онд Лондон хотод анх удаа Олимпийн наадам зохиогдсон байна. Тэр үеэс хойш 104 жил өнгөрчээ. Ингээд 1908 оны Олимпийн наадмын сонирхолтой гэрэл зургуудаас хүлээн авч үзэцгээнэ үү.

1908 оны Лондонгийн Олимп Хадгалах
2012-08-07, 23:35

Олимпийн наадмын торгон агшнууд

2012 оны Лондонгийн Олимпийн наадам эхлээд долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд Монголчууд бид өөрийн орны тамирчдын төлөө санаа зовнин, дэмжин сууж байгаа билээ. Тэмцээн л учир нэг нь ялагдаж нэг нь ялдаг. Эдгээр ялалт, ялагдалаа хүн бүр өөрөөр хүлээж авдаг. Олимпод медаль авахын тулд өөрийн бүх хүч чармайлтаа гарган оролцож байгаа нь мэдээж. Тэгвэл одоо та бүхэндээ Олимпийн наадмын өнгөрсөн 5 хонгийн торгон агшнуудыг хүргэе.

Олимпийн наадмын торгон агшнууд Хадгалах
2012-08-06, 23:12

2012 оны Олимпийн сонирхолтой баримтууд

Олимпийн наадам гурав дахь удаагаа зохиогдож байгаа ганц хот бол Лондон юм. Мэдээж хэрэг олон улс орон, хэдэн мянган хүмүүсийг хамарсан энэхүү наадамд сонирхолтой баримтууд олон байх нь тодорхой. Ингээд эдгээр баримтуудаас та бүхэндээ сонирхуулъя.

2012 оны Олимпийн сонирхолтой баримтууд Хадгалах
2012-08-03, 23:15

Ижил хүйстэн олимпийн тамирчид

Энэ жилийн зуны Олимпийн 12 мянга гаруй хүнээс дор хаяж 14 хэвийн бус бэлгийн хандлага (ижил хүйстэн) -тай хүмүүс байжээ. Гэхдээ энэ нь зөвхөн өөрийн чиг хандлагын талаар нуулгүй мэдээлсэн хүмүүс юм. Үүний цаана хичнээн хүн энэ хэвийн бус чиг хандлагаа нуусан нь таашгүй. Ингээд ямар ямар алдартай тамирчид ижил хүйстэн болох талаар танилцуулъя.

Ижил хүйстэн олимпийн тамирчид Хадгалах
2012-08-01, 04:15

Олимпийн эргэн тойронд болсон 15 томоохон маргаанууд

Ямар ч олимпийн наадам дээр бүх юм ямар ч маргаангүй, жин тан болдоггүй билээ. Учир нь бүх тамирчид 4 жилийн хүч хөдөлмөр, идэвхи чармайлтаа үнэлүүлэхийг хүсэх нь мэдээж. Одоо та бүхэндээ өнгөрсөн Олимпийн наадмын эргэн тойронд болж байсан томоохон маргаантай асуудлуудын талаар сонирхуулъя.

Олимпийн эргэн тойронд болсон 15 томоохон маргаанууд Хадгалах
2012-07-31, 23:28

Найруулагч Б.Чингүүний “Life-Short film collection”

Богино хэмжээний кино урлагт хүч түрэн орж ирсэн, эзэнгүй байсан орон зайг нөхөж, амьдруулж чадсан найруулагч Б.Чингүүн сонирхолтой нэгэн санаа бодож олжээ. Богино хэмжээний кино урлагийн хөгжлийг шинэ шатанд ахиулж, кино сонирхогчдын анхаарлыг өөр зүгт хандуулж чадсан хэмээн үнэлэгддэг тэрбээр өөрийн бүтээсэн кинонуудыг нэгтгэн, анх удаа кино театрын дэлгэцээр үзэгчдэд хүргэхээр болжээ. Ингэснээр “Blind date” буюу  “Сохор болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Би танд хайртай, өвөө”, “Гэрэл”, “The Last Moment” буюу “Сүүлийн хором”, “Сарнай”, “Ээж ээ, танд баярлалаа” зэрэг түүний бүтээсэн богино хэмжээний найман уран бүтээлийг нэг дор үзэх боломжтой юм.

Найруулагч Б.Чингүүний “Life-Short film collection” Хадгалах
2012-07-08, 00:39

Евро 2012-ын хүндтэй үзэгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн байсан бэ?

Евро 2012 – хөл бөмбөгийн тэмцээний үзэгчдийн дунд эрх мэдэл, нөлөө ихтэй, олны танил хүмүүсээс хэн хэн байсан бол? Энэхүү асуултын хариу нь танд сонирхолтой байгаа бол уг нийтлэлийн үргэлжлэл дээр дараарай. Юуны өмнө хэлэхэд Европын аваргын тэмцээн дээр зарим орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, хунтайж, алдарт бизнесменүүд, олигархууд очсон гэдгийг танд хэлэх хэрэгтэй байх.

Евро 2012-ын хүндтэй үзэгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн байсан бэ? Хадгалах
2012-07-04, 21:40

Евро 2012 –ын аварга Испаний баг

2012 оны Европын Хөл Бөмбөгийн Аваргын Тэмцээний Киев дэхь финалын тоглолтын үеэр Испаний баг нь өрсөлдөгч - Италийн багаа 4:0-оор буулгаж авсныг хөл бөмбөгийн фанатууд мэдэж байгаа биз ээ. Тэгвэл одоо бүгдээрээ Европын аваргын тэмцээний цомыг эх орондоо авч ирсэн испаний шигшээ багийн тамирчдын торгон агшнуудыг хүлээн авцгаая. Магадгүй найз нөхөдтэйгөө хамт, асар майхан дотор, шар айраг шимэнгээ үзсэн мөчийн тань сэтгэл хөдлөлийг гүйцэхгүй л байх. Гэвч торгон агшнууд бол торгон агшнууд шүү дээ. Ингээд таалан соёрхоно уу.

Евро 2012 –ын аварга Испаний баг Хадгалах
2012-07-03, 22:23

Евро 2012 –ын торгон агшнууд

Европ-т л ганц хамаатай юм шиг хирнээ дэлхий дахиныг догдлуулсан бүтэн сарын тоглолтууд ард үлдэж, шувтаргын тоглолтыг бүгд амьсгаа даран хүлээж байх хооронд Евро 2012 – ын торгон агшнуудыг танд толилуулж байна. Хөл бөмбөг гэхлээрээ л адуу шиг эрчүүд өргөн талбайгаар гүйлдэхийн нэр биш болохыг, олон эрчүүд нэг дор цугласан газарт ч бүжгийн хөдөлгөөнүүдийг олж харж болохыг та эндээс мэдэх болно. Амьдрал бол тэр чигээрээ бүжиг юм. Ингээд Евро 2012 –ын торгон агшнуудыг таалан соёрхоно уу.

Евро 2012 –ын торгон агшнууд Хадгалах
2012-07-02, 00:46

Нисдэг хvмvvс

Эр зоригийг аз түшдэг гэдэг. Тэгвэл жинхэнэ зориг гаргаж, эрсдэлтэй боловч кайфтай алхмыг сонгогчдод зориулсан уралдаан Норвеги болон Швейцарт жил болгон хоёр удаа зохиогддог байна. Энэхүү тэмцээнийг анх 2008 онд, 43 настай германы иргэн Пола Фортуна санаачилжээ. Тэмцээний оролцогчид 1300 метрийн өндрөөс доош үсэрдэг байна. Тэмцээний дүрэм энгийн боловч бяцхан алдаа хийснээр хүнийг үхэлд ч хүргэж болох юм. Нисгэгчид тусгай зориулалтын далавчтай хувцасныхаа тусламжтайгаар шүхрээ нээхээсээ өмнө чиглэлээ тохируулж, алгуурхан доошилдог байна. 

Нисдэг хvмvvс Хадгалах
2012-06-28, 21:45