Нисдэг хvмvvс

2012-06-28, 21:45
14,371

Эр зоригийг аз түшдэг гэдэг. Тэгвэл жинхэнэ зориг гаргаж, эрсдэлтэй боловч кайфтай алхмыг сонгогчдод зориулсан уралдаан Норвеги болон Швейцарт жил болгон хоёр удаа зохиогддог байна. Энэхүү тэмцээнийг анх 2008 онд, 43 настай германы иргэн Пола Фортуна санаачилжээ. Тэмцээний оролцогчид 1300 метрийн өндрөөс доош үсэрдэг байна. Тэмцээний дүрэм энгийн боловч бяцхан алдаа хийснээр хүнийг үхэлд ч хүргэж болох юм. Нисгэгчид тусгай зориулалтын далавчтай хувцасныхаа тусламжтайгаар шүхрээ нээхээсээ өмнө чиглэлээ тохируулж, алгуурхан доошилдог байна. 

Нисдэг хvмvvс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Пола хэлэхдээ: “Би тамирчдад таарсан хамгийн шилдэг хадыг сонгоод, дараа нь vсэрцгээдэг. Энэ хэдийгээр их аюултай аймшигтай мэт санагдаж мэдэх ч, бид сайн хамгаалалт, бэлтгэлтэй байдаг юм."-гэжээ. Учир нь энэ тэмцээнд оролцохыг хvссэн хvмvvс эхлээд дор хаяж хаднаас эсвэл онгоцноос 80 удаа vсэрсэн байх ёстой гэнэ. Энэхvv тэмцээн нь маш олон vе шаттай боловч, хамгийн тvрvvнд заасан хадан цохионд хvрч чадсан нь ялагч болно. Оролцогчдоос зориг тэвчээрийг, айдсаасаа бvрэн салсан итгэлийг л шаардана. Ингээд зоригтонгуудын vсрэлтийн явцын зурагнаас vзэцгээе.




































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()