КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цаг хугацааны аяллын тухай өгүүлдэг шилдэг кинонууд

"Ирээдүй рүү буцсан нь"  буюу "Back to the Future" кино нь үзэгчдийн хамгийн хайртай бүтээлүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Зураг авалт, найруулга, хөгжим гээд үүн шиг бүх зүйл нь төгс зохицсон бүтээл ховор байдаг билээ. Ингээд "Ирээдүй рүү буцсан нь" кино шиг мэдрэмж өгөх чанартай бүтээлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Цаг хугацааны аяллын тухай өгүүлдэг шилдэг кинонууд Хадгалах

Кино урлагийн түүхэн дэх хамгийн оновчгүй дүрийн сонголтууд

Жүжигчин бүр л алдартай түүхэн дүр бүтээхийг хүсдэг байх. Гэхдээ зарим тохиолдолд кино компаниуд яагаад ч юм тухайн дүрд дэндүү тохиромжгүй хүнийг тоглуулахаар сонгодог бөгөөд үүнээс болоод үзэгчдэд "энэ арай биш ээ" гэх сэтгэгдэл төрдөг байна. Өнөөдөр та бүхэнд түүний жишээ болсон дүрийн сонголтуудаас хүргэхээс бэлтгэлээ. 

Кино урлагийн түүхэн дэх хамгийн оновчгүй дүрийн сонголтууд Хадгалах
2021-10-26, 21:45

Үзэгчдийн зэвүүцлийг хамгийн ихээр төрүүлдэг киноны дүрүүд

Кинонд өнгө нэмж байдаг хамгийн гол хүчин зүйлсийн нэг нь харизма буюу сэтгэл татах чадвар сайтай дүрүүд юм.. Гэсэн хэдий ч байнга ийм байна гэсэн үг бас биш аж. Ялангуяа эсрэг дүрүүдын хувьд бүдүүлэг, жигшүүртэй үйлдлээрээ киноны туршид үзэгчдийг залхаах нь олон тохиолддог. Энэ бол кино зохиолчийн хайхрамжгүй үйлдэл биш, харин зориудаар тийм байдалтай бүтээсэн хэрэг юм. Учир нь киноны муу дүрүүд үзэгчдэд таагүй сэтгэгдэл үүсгэж, ингэснээр бусад дүрүүдын баатарлаг шинжийг тодотгох зорилготой байдаг.  Ингээд та бүхэнд яг ийм зорилгоор бүтээгдсэн дүрүүдийг танилцуулж байна.

Үзэгчдийн зэвүүцлийг хамгийн ихээр төрүүлдэг киноны дүрүүд Хадгалах

Бодит хүмүүсийн дүрд дэндүү царайлаг жүжигчнийг тоглуулсан тохиолдлууд

Алдартай хүмүүсийн дүрийг бүтээх жүжигчнийг хайж олох нь тун хэцүү зүйл. Түүхэн хүмүүсийн дүрийг бүтээхдээ гадна царай төрх, биеийн хэмжээнээс гадна тухайн хүний зан байдал, чадвар зэргийг харуулахын тулд анхаарч үзэх зүйл их байдаг. Ийм тохиолдолд дүрийн сонгон шалгаруулалтыг маш их судалгаатай хийхээс өөр аргагүй ч хэтрүүлвэл дараахтай ижил үр дүнгүүд гардаг аж.

Бодит хүмүүсийн дүрд дэндүү царайлаг жүжигчнийг тоглуулсан тохиолдлууд Хадгалах

"Косплей"-г урлаг болгож чадсан хүмүүсийн гайхалтай хувиралтууд

Анхандаа косплейг сонирхогчийн түвшинд л хийдэг байсан бол өнөө цагт косплейчид өөрийн бүтээх гэж байгаа дүртэй адилхан болохийн тулд хамгийн нарийн ширийн зүйлд нь хүртэл анхаарал хандуулдаг болсон. Үүгээр ч зогсохгүй тэд дүрийнхээ зан араншин болон биеийн хэлэмжийг хүртэл судалдаг болжээ. Ингээд өнөө цагт косплей урлаг болтлоо хөгжсөнийг илтгэх 30 зургийг сонирхоцгооё.

"Косплей"-г урлаг болгож чадсан хүмүүсийн гайхалтай хувиралтууд Хадгалах

"Үзэгчдийн нүднээс зугтаж чадахгүй..." - Орлон тоглогчийг шууд анзаарах боломжтой киноны хэсгүүд

Биеийн авхаалж самбаа шаарддаг хэсгийн зураг авалтыг энгийн хүн бус мэргэжлийн бэлтгэгдсэн нэгэн хийх нь илүү тохиромжтой гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй байх. Ихэнх тохиолдолд тухайн жүжигчинтэй хамгийн адилхан төрхтэй хүнийг орлон тоглогчоор авдаг учраас үзэгчид кинон дээр бараг ялгадаггүй билээ. Харин зарим кинонууд дээр яг эгзгийг нь тааруулах юм бол гол дүрийг алдартай жүжигчин бус орлон тоглогч бүтээж байгааг нь бэлхэнээ харж болдог. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон кинонуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

"Үзэгчдийн нүднээс зугтаж чадахгүй..." - Орлон тоглогчийг шууд анзаарах боломжтой киноны хэсгүүд Хадгалах

Алдартай дүрүүдийн төрх киноны эхэнд ба төгсгөлд...

Ямар ч киноны дүрүүд төгсгөлдөө тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Чухамдаа үзэгчдийн хувьд дэлгэц дээр гарч байгаа хүн аливаа саад бэрхшээлтэй нүүр туулсны эцэст хэрхэн хувирч байгаа нь хамгийн сонирхолтой байдаг гэхэд болно .Энэ үүднээс та бүхэнд алдартай киноны баатрууд эхлэлээс төгсгөл хүртэл хэрхэн хувирсан тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Алдартай дүрүүдийн төрх киноны эхэнд ба төгсгөлд... Хадгалах

Өөр арьстны дүрд тоглож, маргаан дагуулж байсан жүжигчид

Алдартай жүжигчдийн гадаад төрхийг нүүр хувиргалтын аргаар өөрчлөн кинонд тоглуулах нь энгийн үзэгдэл билээ. Тэгвэл саяхныг хүртэл өөр үндэстний дүрд хүртэл хувирах нь "байх л асуудал" хэмээн олон хүн үздэг байв. Гэхдээ цагаан арьстай нэгэн нүүрээ хараар будаад, хээвнэг африк гаралтай нэгний дүрийг бүтээх нь тийм ч сайхан харагдахгүй нь мэдээж. Өнөөдөр та бүхэнд энэ мэт огт өөр үндэстний дүрд тоглосон жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өөр арьстны дүрд тоглож, маргаан дагуулж байсан жүжигчид Хадгалах

Орчин үеийн нийгэм Ираны шог зураачийн уран сэтгэмжинд...

Зарим зураач нар цаг үеийн байдлыг үнэхээр хураангуйлж чадсан бүтээл туурвих авъяастай байдаг. Тэдний нэг бол Иран гаралтай уран бүтээлч Алиреза Пакде (Alireza Pakde) юм. Түүний зургууд нь эхлээд харвал эншийн шог бүтээл мэт санагдар боловч цаанаа нарийн утга санааг агуулж байдаг аж. 

Орчин үеийн нийгэм Ираны шог зураачийн уран сэтгэмжинд... Хадгалах

"Squid Game" цувралын зураг авалтын үеэрх мартагдашгүй мөчүүд, сонирхолтой баримтууд

Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхий дахиныг шуурга мэт доргиосон Өмнөд Солонгосын "Squid Game" цувралын талаарх яриа хэлэлцүүлэг, трэнд, миймүүд одоо ч намжаагүй байна. Төсөөлөлд ч буумгүй асар их мөнгө хожихын төлөө 456 тоглогч дэндүү хатуу дүрэм бүхий хүүхдийн тоглоомуудаар өрсөлдөж буйг харуулах уг цуврал Netflix-ийн түүхэн дэх хамгийн их хүн үзсэн бүтээл болох нь цаг хугацааны асуудал болоод байгаа. Энэхүү амжилтынх нь нууц мэдээж онц сонирхолтой зохиол, чадварлаг найруулалтаас гадна жүжигчдийн сэтгэл татах увдис байв. Ингээд "Squid Game"-ын хөшигний арын сонирхолтой мөчүүд, зураг авалт болон жүжигчидтэй холбоотой баримтуудаас хүргэе.

"Squid Game" цувралын зураг авалтын үеэрх мартагдашгүй мөчүүд, сонирхолтой баримтууд Хадгалах
2021-10-08, 15:38

Оскарын "Шилдэг хувцасны дизайн" шагналыг хүртсэн кинонууд

21-р зуун гарсаар нийт 21 кино Оскарын "Шилдэг хувцасны дизайн" төрөлд шагнал авсан байна. Ихэвчлэн энэхүү шагналыг түүхэн сэдэвт кинонуудад тухайн үеийн загварыг хэр сайн гаргаж чадсан болохыг нь харгалзаж тодруулдаг боловч зарим кино өөрсдийн бүтээлч, өвөрсмөц загварын хүчээр бусдаасаа илүү тодорч чаддаг ажээ. Ингээд та бүхэнд Оскарын шилдэг хувцас загвар шагналыг хүртсэн кинонуудыг танилцуулж байна.

Оскарын "Шилдэг хувцасны дизайн" шагналыг хүртсэн кинонууд Хадгалах

Хүн бүр ижил тэгшхэн хайр энэрэл хүртэх эрхтэйг танд харуулах шилдэг 8 кино

Хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрал бусад хүмүүсийнхтэй харьцуулахад бараг ялгаа үгүй байх нь өнөөгийн нийгэмд байх ёстой гол үнэт зүйлсийн нэг юм. Тиймдээ ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс салбартаа бусдыг манлайлж, илүү том амжилт гаргасан түүх олон бий. Хүнд хэцүү амьдралыг даван туулж өндөр оргилд хүрсэн тэдгээр хүмүүсийн түүх олон кино зохиолын үндэс болсон юм. 

Хүн бүр ижил тэгшхэн хайр энэрэл хүртэх эрхтэйг танд харуулах шилдэг 8 кино Хадгалах