КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 агшин

"Титаник" киноны гараа алдлан зогсдог хэсэг хүн бүрийн дурсамжинд хоногшин үлдсэн байдаг. Яг үүнтэй адил бид өөрсдийн үзэх дуртай киноныхоо эгзэгтэй, гайхалтай агшин бүрийг хэзээ ч марталгүй санаж байдаг ажээ. Тэр ч утгаараа та бүхэнд кино шүүмжлэгчдийн жагсаасан бүх цаг үеийн шилдэг кинонуудын хамгийн сэтгэл догдлуулсан мөчүүдийг танилцуулж байна.

Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 агшин Хадгалах
2019-06-07, 16:42

Волейболчдын гоо үзэсгэлэн

Волейбол нь хамгийн өрсөлдөөнтэй, хурдан хэмнэлтэй спортуудын нэг юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн волейбол олны анхаарлыг татдаг. Учир нь зарим тоглогчид нь загвар өмсөгч юмуу мисс болмоор үзэсгэлэнтэй байх нь элбэг. Энэ үүднээс та бүхэнд хамгийн үзэсгэлэнтэй 10 волейболын тамирчныг танилцуулж байна.

Волейболчдын гоо үзэсгэлэн Хадгалах

"Хориотой" хайрын тухай өгүүлэх шилдэг 10 кино

Хэдийгээр сэдвийг нь сонсоход жирийн хэв маягаас гажсан, ёс зүйд нийцэхээргүй гэмээр боловч үзвэл үнэхээр сэтгэлийн утсыг хөндөж чаддаг бүтээлүүд олон бий. Бусдын үзэл бодол, дайсагнал болон нийгэм, ёс зүйн хүчин зүйлс зүрх сэтгэлтэй нь зөрчилдөж, тэдгээр саадуудыг даван бие биендээ тэмүүлж буй хосуудын "аюултай харилцаа"-ны түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм, сонирхолтой байх нь дамжиггүй.

"Хориотой" хайрын тухай өгүүлэх шилдэг 10 кино Хадгалах

Хамгийн сайхан төрийн дуулалтай 10 орон

Дэлхийн улс бүр өөрсдийн онцлогийг илтгэсэн төрийн дуулалтай байдаг билээ. Гэхдээ тэдгээр дуунууд тухайн орны түүх, соёл уламжлал, хүсэл эрмэлзэл зэргээс хамаарч өөр өөр утга агуулгатай байдаг. Ингээд бид танд хамгийн шилдэг 10 төрийн дууллыг танилцуулж байна.

Хамгийн сайхан төрийн дуулалтай 10 орон Хадгалах

Алдартай удирдагчдын уран бүтээлүүд

Хүн төрөлхтний түүхийг бичилцэж, өөрсдийн хийсэн үйл хэрэг, гаргасан шийдвэрүүдээрээ нэрээ мөнхөлсөн олон зуун улс төрчид, улс гүрний удирдагчид байдаг билээ. Хэдий тэд улс гүрнийг удирдах, олон улсын хэмжээнд томоохон шийдвэрүүдийг гаргах гээд завгүй хэдий ч өөрсдийн урлагийн сонирхол, хоббиндоо зав гаргаж чаддаг байв. Ингээд та бүхэнд "гарын уртай" удирдагчдыг танилцуулж, уран бүтээлийг нь толилуулж байна.

Алдартай удирдагчдын уран бүтээлүүд Хадгалах
2019-05-28, 14:57

"Marvel"-ын жүжигчид нүүр хувиргалтгүйгээр...

"Marvel" комиксын баатруудаас сэдэвлэн бүтээсэн кинонууд өдгөө дэлхийн хамгийн алдартай цуврал кино болж, олон сая фенүүдтэй болсон билээ. Харин тэдгээр кинонууд дээр гардаг энгийн бус дүрүүдэд тоглосон жүжигчид чадварлаг нүүр хувиргагч, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ачаар дүрээ амилуулдаг. Ингээд тэдгээр жүжигчдийн багны цаадах төрхийг та бүхэнд танилцуулж байна.

"Marvel"-ын жүжигчид нүүр хувиргалтгүйгээр... Хадгалах

Орос залуугийн зөвхөн балаар зурсан гайхалтай бүтээлүүд

Оросын уран бүтээлч Андрей Полетаев нь хотын гудамжинд өрнөх хүмүүсийн өдөр тутмын амьдралыг бидний хэрэглэдэг жирийн балыг ашиглан гайхалтайгаар дүрсэлдэг аж. Түүний бүтээлүүд нь гэрэл зурагтай андуурмаар бодьтой байдаг бөгөөд тэрээр нэг зураг зурахын тулд дор хаяж 200-300 цаг зарцуулдаг гэнэ.  Ингээд та бүхэнд балаар зурсан гайхалтай бүтээлүүдийг толилуулж байна.

Орос залуугийн зөвхөн балаар зурсан гайхалтай бүтээлүүд Хадгалах

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд

Бүрэн хэмжээний кино хийнэ гэдэг маш амаргүй ажил бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан уран бүтээлчид тухайн киногоо үргэлжлүүлж, амжилтаа давтахыг эрмэлздэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүсийн сэтгэлд хоногшсон киноны дараачийн анги олны таашаалд нийцэхгүй, үзэгчдийн урмыг хугалдаг нь харамсалтай.

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд Хадгалах
2019-05-20, 16:34

"Ералаш" цувралын бяцхан жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

“Ералаш” нэртэй хүүхэд багачууд болон өсвөр насныханд зориулсан телевизийн цуврал үзэгч биднийг хөгжөөгөөд 40 жил болжээ. Олон хүн энэхүү инээдмийн цувралыг үзэж өссөн гэхэд хилсдэхгүй ба анги бүр нь бидний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг билээ. Тэгвэл уг цувралд тоглосон жүжигчид өсч том болоод хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё.

"Ералаш" цувралын бяцхан жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Супер баатрууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бэ?

Супер баатрууд орчин үеийн кино ертөнцийн хамгийн том сэдэв нь болох болжээ. Эдгээр ер бусын хүчтэй, хүмүүст тусалдаг баатрууд олон нийтийн анхааралд саяхан орсон боловч анхны хувилбарууд нь бүтээгдээд 90 гаруй жил өнгөрч байна. Ингээд та бүхэнд супер баатрууд он цагийн эрхээр хэрхэн өөрчлөгдсөн болохыг танилцуулж байна.

Супер баатрууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Дэлхийн 2-р дайны сэдэвтэй таны заавал үзэх 15 кино

Хорвоо дэлхийг тэр чигт нь уй гашууд автуулж, хайраар холбогдсон хүн бүрийг хооронд нь хагацааж байсан аймшигт дайн дуусаад аль хэдийн 74 жил өнгөрчээ. Кино зохиолчид, найруулагчид мартаж үл болом тэрхүү үйл явдлын талаар өгүүлэх сэтгэл хөдөлгөм бүтээлүүдийг үеийн үед л гаргасаар ирсэн. Тэр ч утгаараа Аугаа Эх орны дайны ялалтын баяр тохиож буй энэ өдөр уншигч та бүхэндээ дэлхийн II  дайны тухай шилдгийн шилдэг 15 киног танилцуулж байна.

Дэлхийн 2-р дайны сэдэвтэй таны заавал үзэх 15 кино Хадгалах

Солонгос кино үзэх дургүй хүмүүст ч таалагдах шилдэг 7 цуврал

Солонгосын нийтийн соёлын давлагаа дэлхийн өнцөг буланд хүрч өдгөө хэдэн зуун сая хүн солонгос олон ангит кинонуудыг шимтэн үздэг болсон. Тэдгээрээс чухал сэдвийг хөндсөн, их зүйл ухааруулах чанартай бүтээлүүд олон, эсвэл зүгээр л Үнсгэлжингийн хайрын түүхийг давтсан нь ч бас олон. Ингээд солонгос кинотой төдийлэн танил биш уншигчдадаа зориулан алжаалаа тайлангаа үзэхэд тохиромжтой энгийн хэрнээ сонирхолтой цувралуудын жагсаалтыг хүргэж байна.

Солонгос кино үзэх дургүй хүмүүст ч таалагдах шилдэг 7 цуврал Хадгалах