Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс

Хүн болгоны айдаг зүйлсүүд харилцан адилгүй байдаг. Гэвч хүмүүс ихэвчлэн аалз, шавж, өндөр, харанхуй гэх мэт өөрсдийн бүрэн таньж мэдээгүй учир битүүлэг зүйлсүүдээс айдаг. Харин зарим нь маш хачирхалтай, бүр утгагүй ч гэмээр зүйлсээс айдаг ажээ.Тэдгээр зүйлс нь бүгд өөрийн гэсэн шинжлэх ухааны нэршилтэй гэнэ шүү.Ингээд та бүхэндээ хамгийн сонирхолтой, итгэмээргүй айдсуудыг танилцуулж байна.
Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Дейпнофобиа
Энэ нь оройн хоолны ширээний ард суух болон оройн хоолны үеэр хүмүүстэй ярилцахаас айх айдас юм. Тэд оройн хоолоо ихэнхдээ ганцаараа иддэг байна.



2. Аблютофобиа
Энэ бол харин усанд орох, юм угаах, цэвэрлэхээс айх айдас юм. Угаалгын өрөөнд орохоор л айдас, жихүүдэс нь хүрч, тэсэлгүй орилдог хүн ч байдаг гэнэ.



3. Генуфобиа
Генуфобиа бол хүний өвдөгнөөс айх айдас юм. Туранхай хүний өвдөг нь бүр их товойж гарсан байдгийг ийм төрлийн айдастай хүмүүс харж ч чаддаггүй.



4. Клинофобиа
Энэ бол орондоо орохоос айх айдас юм.



5. Ацерофобиа
Энэ бол гашуун, исгэлэн зүйл идэхээс айх айдас юм. Ийм айдастай хүмүүс нимбэг, жүрж, киви, зарим тохиолдолд тараг уухаас ч айдаг гэнэ.



6. Селенофобиа
Сарны туяа бол энэ дэлхий дээрх хамгийн романтик зүйл билээ. Гэвч яруу найрагчдын онгодыг хөглөсөн энэхүү гэрлээс үхтлээ айдаг хүмүүс ч бас байдаг. Тэдний энэ айдсыг нь харин “селенофобиа” хэмээн нэрлэдэг байна.



7. Консекоталеофобиа
Хэл хугалам нэртэй энэхүү айдас нь савхаар хоол идэхээс айх айдас ажээ.



8. Барофобиа
Харин энэ бол жингүйдэхээс айх айдас юм. Ийм төрлийн өвчтэй хүмүүс сансрын нисгэгчдийн тухай кино, зураг үзэхээрээ галзуу мэт болдог гэнэ.



9. Кониофобиа
Бохир тоос тортогоос айх айдсыг ингэж нэрлэдэг.



10. Эфэбифобиа
Харин энэ бол өсвөр үеийнхнээс айх айдас юм. Тэдний хөгжилдөх, хоорондоо ярилцах нь хүртэл маш аймшигтай санагддаг ажээ.



11. Скриптфобиа
Хүнд захиа бичих, олон нийтэд хандсан пост бичихээс айх айдсыг ингэж нэрлэдэг байна.



12. Алиумфобиа - Сармиснаас айх айдас.



13. Какоррафобиа
Алдаа гаргахаасаа айн, урагш тэмүүлж чадахгүй байгаа хүмүүст ихэнхдээ ийм айдас байдаг. Тэд үргэлж л "алдаа" гаргачихвий хэмээн болгоомжилж байсаар, бусдын ард үлдэх нь олонтаа.



14. Арифмофобиа
Цифрүүд болон арифмитекийн үйлдлүүдээс айх айдсыг ингэж нэрлэдэг байна.



15. Октофобиа
“8”-ын тооны дүрс болон хязгааргүйг илэрхийлэх тэмдгээс айх айдсын ийн нэрлэдэг. Ийм айдастай хүмүүс ихэнхдээ тоо бодох дургүй байдаг гэнэ.



16. Желиофобиа – Инээднээс айх айдас



17. Ануптафобиа
Энэ бол ганцаардах, гуниглахаас айх айдсын нэршил юм. Ихэнх өсвөр үеийнхэн болон сэтгэл гутралд орсон хүмүүс ийм айдсаар өвчилсөн байдаг.



18. Сингенесфобиа
Хамаатан садны хүмүүсээсээ айх айдас



19. Францофобиа
Франц улстай холбоотой соёл уламжлал, дурсгалт газруудаас айх айдас юм.



20. Библиофобиа – Энэ бол номноос айх айдас юм.



21. Омфалобиа – Хүйсний нүхнээс айх айдас.



22. Трискадекафобиа
“13”-ийн тооноос айх айдсыг ингэж нэрлэдэг. Энэ нь мэдээж 13 бол муу ёрын тоо гэсэн барууны итгэл үнэмшлээс улбаатай.



23. Порфирофобиа - Үзмэн ягаан өнгөнөөс айх айдас.



24. Коулрофобиа – Алиалагчаас айх айдас
Энэхүү айдас нь ихэнхдээ бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд томрох тусам бага багаар арилдаг байна. Гэвч насанд хүрсэн хүмүүс ч гэсэн алиалагчаас айдаг гэнэ.



25. Погонофобиа – Их сахал болон сахалтай хүнээс айх айдас.



26. Номофобиа
Гар утаснаас холдохоос айх айдас. Одоо цагт ихэнх хүмүүс ийм төрлийн айдастай болж байгаа хэмээн сэтгэлзүйчид хэлж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()