"Ералаш" цувралын бяцхан жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

“Ералаш” нэртэй хүүхэд багачууд болон өсвөр насныханд зориулсан телевизийн цуврал үзэгч биднийг хөгжөөгөөд 40 жил болжээ. Олон хүн энэхүү инээдмийн цувралыг үзэж өссөн гэхэд хилсдэхгүй ба анги бүр нь бидний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг билээ. Тэгвэл уг цувралд тоглосон жүжигчид өсч том болоод хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё.

"Ералаш" цувралын бяцхан жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Владимир Сычев

Владимир Сычев анх 12 настайдаа "Ералаш"-ын хэд хэдэн анги дээр нь тоглосон байдаг. Түүний дараа тэрбээр үргэлжлүүлэн жүжиглэсээр байсан бөгөөд "Физрук" нэртэй цувралд тоглосноор олны танил болж чадсан юм.

Владимир Сычев

2 Юля Волкова

Юля Волкова нь багаасаа шоу бизнест хөл тавьсан нэгэн бөгөөд 12 настайдаа "Ералаш"-т тоглож байжээ. Мөн тэрбээр алдарт "Тату" хамтлагийн гишүүн болж дэлхий даяар алдартай болсон юм. Өдгөө Юля Волкова нь ээж болсон бөгөөд ганцаараа уран бүтээл туурвих болжээ.

Юля Волкова

3 Наталья Ионова

Наталья Ионова нь 11 настайдаа "Ералаш"-т худалч охины дүрд тоглож байжээ. Тэрбээр өдгөө "Глюкоза" нэртэйгээр хөгжмийн салбарт гарч ирсэн бөгөөд түүнийг ОХУ даяар шүтэн биширдэг.

Наталья Ионова

4 Ольга Кузьмина

Ольга Кузьмина "Ералаш"-ын ердөө хоёрхон ангид тоглосон боловч жүжигчний гараагаа тэр үед амжилттай эхлүүлж чадсан юм. Тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд тоглож, төрөлх нутагтаа нэр хүндтэй жүжигчин болж чадсан юм.

Ольга Кузьмина

5 Сергей Лазарев

Сергей Лазарев 14 настайдаа "Ералаш"-т тоглож байжээ. Тэрбээр удалгүй хүүхдийн "Непоседы" чуулгад элсэж орсон бөгөөд Европ тивийн дууны тэмцээн “Eurovision”-д эх орноо төлөөлөн оролцож байсан юм.

Сергей Лазарев

6 Мария Рыбакова

Мария Рыбакова "Мосфильм" студи дээр "Пионерын үхэл" нэртэй киноны шалгаруулалтад оролцож байхдаа хэт чанга инээсэн бөгөөд түүнийг нь "Ералаш"-ын уран бүтээлчид анзаарч цувралдаа тоглуулахаар болжээ. Тэрбээр өдгөө мэргэжлийн жүжгийн багшаар ажилладаг.

Мария Рыбакова

7 Александр Лойе

Александр Лойе "Ералаш"-ын хэд хэдэн ангид тоглож байсан ба 1993 онд ундааны сурталчилгаанд тоглосноор алдар нэрд хүрсэн гэдэг. Александр өнөөг хүртэл жүжиглэсэн хэвээр байгаа юм.

Александр Лойе

8 Кирилл Емельянов

Кирилл Емельянов 9 настайгаасаа эхлэн жүжиглэж эхэлсэн юм. Тэрбээр жүжигчний гараагаа "Ералаш"-аас эхэлсэн бөгөөд "Сволочи" кино, "Цэргийн сургууль" телевизийн цувралд тоглож нэрд гарч чаджээ.

Кирилл Емельянов

9 Александр Головин

Александр Головин ч мөн адил жүжигчний гараагаа "Ералаш"-аас эхэлсэн бөгөөд Кирилл Емельяновтай "Сволочи" кино, "Цэргийн сургууль" телевизийн цувралд тоглож байсан юм.

Александр Головин

10 Павел Степанов

Павел Степанов хүүхэд байхаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд "Ералаш" цуврал дээр цагдаа, жолооч гэх мэт насанд хүрсэн хүмүүсийн дүрд тоглодог байжээ. Гэвч тэрбээр инженер мэргэжилтэй болж жүжигчний амьдралаа орхисон юм.

Павел Степанов

11 Павел Кассинский

"Ералаш"-аас урлагийн гараагаа эхэлсэн Павел Кассинский өдгөө тайз дэлгэцийн алдартай жүжигчин болсон билээ.

Павел Кассинский

12 Федор Стуков

"Ерелаш"-д тоглосныхоо дараа Федор Стуков Щукины нэрэмжит театрын сургуульд элссэн бөгөөд өдгөө кино найруулагчаар ажиллаж байна.

Федор Стуков

13 Михаил Казаков

Михаил Казаковыг хүмүүс "Ералаш"-аас илүү "Аавын охид" хэмээх цувралд тоглосноор нь сайн мэддэг.

Михаил Казаков

14 Анастасия Сиваева

Анастасия Сиваева мөн "Аавын охид" цувралаар нэрд гарсан бөгөөд анх "Ералаш"-аас жүжигчний гараагаа эхэлж байжээ.

Анастасия Сиваева

15 Анна Цуканова

Анна Цуканова нэгдүгээр ангид байхдаа "Ералаш"-т тоглож байжээ. Тэрбээр өдгөө олон тооны кинонд тоглож байгаагаас гадна сэтгэл зүй, гоо сайхны зөвлөгөө өгдөг "Нэг өдрийн хаан" хэмээх телевизийн нэвтрүүлгийг хөтөлдөг.

Анна Цуканова

16 Сергей Шелгунов

Сергей Шелгунов ганцхан "Ералаш"-т л тоглож байсан бөгөөд одоо даруухан гэгч нь олны нүднээс холуур амьдардаг.

Сергей Шелгунов

17 Екатерина Вуличенко

Екатерина Вуличенко "Ералаш"-т тоглосныхоо дараа Щепкинскийн нэрэмжит урлагийн сургуульд суралцсан бөгөөд телевизийн олон цувралд тоглосон байдаг.

Екатерина Вуличенко

18 Велимир Русаков

Велимир Русаков өөрийн гэсэн панк урсгалын хамтлагтай бөгөөд хэд хэдэн телевизийн цуврал болон уран сайхны кинонд тоглож байсан.

Велимир Русаков

19 Антон Колесников

Антон Колесников одоо дуу оруулагчаар ажилладаг гэнэ.

Антон Колесников

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()