КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эх орондоо хориглогдсон шилдэг 5 Хятад кино

Кино урлагийн хөгжлөөр Азидаа тэргүүлэгчдийн тоонд Хонконг, Тайвань ордог бол эх газрын Хятадын хувьд дээрх хоёроосоо нэлээн хол хоцрогджээ. Шинэ үеийн түүхийг шүүмжилсэн утга агуулгатай, Тянь Ан Мений талбайн хэрэг явдлыг дурссан, ижил хүйстний харилцааг үзүүлсэн гэх мэт коммунист намын хувьд "эмзэг сэдэв" олон тул энэ нь бүтээлч сэтгэлгээнд саад болдог байж болох юм. Хятад хэл дээр хийгдсэн кинонуудад өгдөг Оскарын шагнал гэж болохоор Тайваний "Алтан морь" шагналыг БНХАУ-ын нэлээд олон кино хүртэж байсан ч тэдгээрийн зарим нь эх орондоо хориглогдож байв. Ингээд та бүхэнд урд хөршид хориглогдсон ч бусад орны шагналуудыг хүртэж байсан шилдэг 5 киног танилцуулж байна.

Эх орондоо хориглогдсон шилдэг 5 Хятад кино Хадгалах

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд

Бүрэн хэмжээний кино хийнэ гэдэг маш амаргүй ажил бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан уран бүтээлчид тухайн киногоо үргэлжлүүлж, амжилтаа давтахыг эрмэлздэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүсийн сэтгэлд хоногшсон киноны дараагийн анги олны таашаалд нийцэхгүй, үзэгчдийн урмыг хугалдаг нь харамсалтай.

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд Хадгалах

Ашиг ихээр олж чадаагүй ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог 8 кино

Алдартай найруулагчийн бүтээл болгон ашиг орлого олж, алдар нэрд хүрнэ гэсэн баталгаа байдаггүй. Кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан ч үзэгчид ам муутай байвал хэдэн сая доллароор ч бүтсэн бай тухайн бүтээл амжилтгүй болж орхидог. Ингээд сүүлийн жилүүдэд "Бокс Оффис"-т ашиггүй ажилласан ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог дэлгэцийн бүтээлүүдийн хураангуйтай танилцацгаая.

Ашиг ихээр олж чадаагүй ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог 8 кино Хадгалах

“Титаник” киноны туслах дүрүүдийн амьдрал кино зураг авалтын дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1997 онд алдарт найруулагч Жеймс Кэмероны “Титаник” уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөөд зогсохгүй кино ертөнцийн томоохон шагналуудыг хүртсэн билээ. Хэдийгээр кино зураг авалтад маш олон хүмүүс оролцдог ч ихэнхдээ гол дүрүүдийн талаар шуугьж, туслах дүрүүдийг мартах нь элбэг байдаг. Гэтэл 5 настай хүүгийн дүрийг бүтээсэн Рис Томпсан одоог хүртэл буюу 25 жилийн дараа ч гэсэн кино түрээсийн орлогоос ашиг хүртдэг байна. Харин Роузын ачийн дүрд тоглосон Сьюзи Эмис киноны найруулагчтай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Ингээд алдарт “Титаник” кинонд туслах дүр бүтээсэн жүжигчдийн амьдрал киноны дараа хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоцгооё.

“Титаник” киноны туслах дүрүүдийн амьдрал кино зураг авалтын дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Охидын үзэх ёстой 10 кино

Энэ жагсаалтад царайлаг ханхүүтэй сууж, амар сайхандаа жаргасан үзэсгэлэнт гүнжийн тухай кино нэг ч байхгүй. Гэхдээ таны охинд хамгийн чухал зүйлийн талаар ярьж өгч чадах юм. Ингээд та бүхэнд охидын ирээдүйн амьдралд тус болох 10 киног танилцуулж байна. 

Охидын үзэх ёстой 10 кино Хадгалах

DC-гийн хамгийн муу кинонууд

Хуучин цагт DC болон Marvel аль аль нь чанартай дэлгэцийн бүтээл гаргадаг байсан. Харамсалтай нь DC-ийн кинонуудыг харьцуулаад харвал сайнаасаа илүү тааруу бүтээл олон гаргасан байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн мууг нь танилцуулахаар бэлтгэлээ. 

DC-гийн хамгийн муу кинонууд Хадгалах

Хамгийн сайн гар нийлдэг кино найруулагч, жүжигчид

Жүжигчин гэдэг мэргэжил харахад хэдий сайхан боловч цаг наргүй, дарамт шахалт дор найруулагчийн хүсэж байгаа дүрийг төгс гаргах үүрэгтэй хүмүүс. Найруулагч бол тэдний хаан л гэсэн үг. Хэлсэн бүгдийг хүссэнээр нь хийхгүй бол сайн, чанартай уран бүтээл гарна гэж үгүй тул жүжигчид утсан хүүхэлдэй мэт байдаг аж. Гэхдээ зарим тохиолдолд найруулагч, жүжигчин хоёр бие биеэ харилцан хүндэлж бас итгэж чаддаг. Ингэж чадсан тохиолдолд үнэхээр гайхамшигтай бүтээл төрдөг билээ. Энэ үүднээс та бүхэнд хамгийн сайн гар нийлдэг найруулагч, жүжигчин нарын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн сайн гар нийлдэг кино найруулагч, жүжигчид Хадгалах

Энэ сард HBO-ийн сувгууд дээр гарах онцлох кинонууд

Кино ертөнцийн хорхойтнууддаа зориулан энэ сар HBO-ийн сувгууд дээр гарах онцлох кинонуудыг танилцуулах гэж байна. Амралт, чөлөөт цагаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт кино ертөнцөөр аялаарай. Кино үзэх нь таны төсөөллийг бодит мэт болгохоос гадна мэдрэмж хийгээд мэдлэгийг тань нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм. 

Энэ сард HBO-ийн сувгууд дээр гарах онцлох кинонууд Хадгалах

2022 оны Каннын кино наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

Францын кино шүүмжлэгчдийн холбооноос санаачлан 1962 оноос эхлэн зохион байгуулж буй Шүүмжлэгчдийн долоо хоног нь Каннын кино наадмын гол хэсэг юм. Тус наадмын гол зорилго нь найруулагчдын анхны болон хоёр дахь бүрэн хэмжээний киног дэмжих явдал ажээ. Энэ жилийн хувьд 75 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ тун онцлог болсон. Ингээд та бүхэнд энэ жилийн Каннын кино наадмын шилдэг бүтээлүүдээс хүргэе. 

2022 оны Каннын кино наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо Хадгалах

Хямд өртгөөр бүтсэн ч асар их орлого олсон 10 кино

Кино зураг авалт хийх нь хүндрэлтэйгээс гадна маш өндөр өртөгтэй байдаг. Гэхдээ кино ертөнцөд хямд үнээр бүтсэн ч асар их орлого олсон түүхэн хэд хэдэн кино бий. Ингээд хямд зардлаар бүтсэн ч үзэгчдийн таашаалд нийцэж, амжилт дагуулсан 10 киног танилцуулж байна. 

Хямд өртгөөр бүтсэн ч асар их орлого олсон 10 кино Хадгалах

Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны зураг авалтууд

Орчин үеийн кино урлагт найруулагчийн хүссэн зүйл болгоныг амьд бодитойгоор гаргах боломжтой болсноор динозавр, луу, сансрын сүртэй тулаан, ид шидтэний ер бусын тэмцлийг киноноос үздэг болжээ. Кино урлаг хөгжихийн хэрээр компьютерын зураглал ч бас өндөр төвшинд хүрч, онцгой сайн эффект бүхий  уран зөгнөлт кино бүтээлүүд улам олноор үзэгчдийг байлдан дагуулсаар байна.

Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны зураг авалтууд Хадгалах

Бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг “Алуурчин Леон”-ы тухай сонирхолтой баримтууд

Тус кино анх 1994 онд Их Британид “Leon”, АНУ-д “Leon The Professional” нэрээр гарч байв. Англи хэлээр хийгдсэн франц кино бөгөөд алдарт найруулагч Люк Бессоны шилдэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Аль ч үеийн хүмүүс хэдэн ч удаа үзсэн уйддаггүй тус гайхалтай бүтээлийн тухай өнөөдөр хүргэхээр бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг “Алуурчин Леон”-ы тухай сонирхолтой баримтууд Хадгалах