DC-гийн хамгийн муу кинонууд

Хуучин цагт DC болон Marvel аль аль нь чанартай дэлгэцийн бүтээл гаргадаг байсан. Харамсалтай нь DC-ийн кинонуудыг харьцуулаад харвал сайнаасаа илүү тааруу бүтээл олон гаргасан байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн мууг нь танилцуулахаар бэлтгэлээ. 

DC-гийн хамгийн муу кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

14 Suicide Squad (2016)

IMDb:  5.9

Хэт алдартай жүжигчдэд найдсан энэхүү бүтээл өндөр хүлээлттэй байсан ч дэндүү тааруу зохиолоос болоод үзэгчдийн урмыг хугалсан билээ. Гэхдээ энэхүү кино багагүй хэмжээний мөнгө олсон бөгөөд Оскарын шилдэг хувцас дизайны төрөлд нэр дэвшээд амжжээ. 

Suicide Squad (2016)

13 Birds of Prey: The Fabulous Tale of Harley Quinn (2020)

IMDb:  6.0

Suicide Squad-ийн гол дүр Харлигийн адал явдлыг харуулдаг энэхүү кино өмнөх ангиасаа дээрдээд байх зүйлгүй байсан гэнэ. Дээрээс нь тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн гэхээр дараагийн анги нь гарахгүй байж ч мэднэ. 

Birds of Prey: The Fabulous Tale of Harley Quinn (2020)

12 Return of Superman (2006)

IMDb:  6.1

2006 онд хаа байсан 1980 оны "Superman 2" киноны үргэлжлэлийг хийсэн нь өөрөө том алдаа болсон юм. Үүний гайгаар үзэгчид зохиолыг нь бүрэн ойлгож чадаагүйгээс гадна жүжигчид ч өөрсдөө төөрөлдсөн гэдэг. 

Return of Superman (2006)

11 Wonder Woman: 1984 (2020)

IMDb:  5.4

Эхний анги нь үнэхээр үзэгчдэд таалагдсан тул дараагийн "Wonder Woman" гарах нь тодорхой байв. Харамсалтай нь дэндүү нуршуу, хүүхдийн гэмээр зохиол "Wonder Woman: 1984"-ийг үзэхийн аргагүй болгожээ. 

Wonder Woman: 1984 (2020)

10 Green Lantern (2011)

IMDb:  5.5

Энэ киноны зураг авалтын талбай дээр Райан Рейнолдс ирээдүйн эхнэр Блэйк Лайвлитай танилцсан гэхээс өөр сонирхолтой зүйл огт болоогүй юм. 

Green Lantern (2011)

9 Batman & Robin (1997)

IMDb:  3.7

Энэхүү кино үнэхээр муу болсон учраас зарим хүмүүс инээдмийн кино хэмээн хүлээн авдаг гэнэ шүү. 

Batman & Robin (1997)

8 Catwoman (2004)

IMDb:  3.4

Ид үедээ байсан жүжигчин Халли Берри уг кинонд тоглосон нь маш том алдаа болжээ. Энэхүү бүтээл бүр хамгийн муу кинонуудад өгдөг "Алтан бөөрөлзгөнө"-өөс оны хамгийн муу эмэгтэй жүжигчин, хамгийн муу зохиол, хамгийн муу найруулагч, хамгийн муу киноны шагналыг хүртсэн байдаг. 

Catwoman (2004)

7 Superman 3 (1983)

IMDb:  5.0

Энэхүү кинон дээр супермэнийг жинхэнэ маанаг амьтан болгож харуулдаг бөгөөд туслах дүрүүд дээр хэт их анхаарал хандуулдаг нь томоохон шүүмжлэлд өртсөн юм. 

Superman 3 (1983)

6 Superman 4: The Quest for Peace (1987)

IMDb:  3.7

Бүх цаг үеийн хамгийн муу тулаантай хэсэг энэхүү кинон дээр гардаг. Үүний зэрэгцээ төсөв дэндүү бага байсан учраас кино бүтээж байгаа хүмүүс хүртэл ямар ч сэтгэлгүй ажилласан юм. 

Superman 4: The Quest for Peace (1987)

5 Jonah Hex (2010)

IMDb:  4.7

Зэрлэг өрнөдийн үеийн супербаатрын тухай кино уг нь сонирхолтой байж болохсон. Харамсалтай нь бүх мөнгөө тулаант хэсгүүдэд зарснаас болоод найруулагч нь олигтой кино зохиолч хөлсөлж чадаагүй бололтой. 

Jonah Hex (2010)

4 Supergirl (1984)

IMDb:  4.4

Супермэний үеэл бүсгүй дэлхий дээр ирж хүн төрөлхтнийг хамгаалж буй тухай энэхүү кино өгүүлнэ. Харамсалтай нь үйл явдал дэндүү адармаатай учраас хүмүүс дуустал нь үзэж чаддаггүй. 

Supergirl (1984)

3 Return of the Swamp Thing (1989)

IMDb:  4.6

Уг нь хүмүүсийн төдийлөн сайн мэдэхгүй супер баатрыг цэнхэр дэлгэц дээр гаргаж ирэхийн тулд багагүй хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болдог. Харамсалтай нь энэхүү киноны бүтээгч нар шууд Гоо бүсгүй ба араатны зохиолыг хуулаад бага зардлаар хүн үзэхийн аргагүй бүтээл гаргаж ирсэн нь дэндүү залхуу хэрэг болжээ. 

Return of the Swamp Thing (1989)

2

1 Steel (1997)

IMDb:  2.9

Алдарт сагсан бөмбөгчин Шакил О'Нил ган хуягт супер баатрын дүрд тоглохыг оролдсон юм. Харамсалтай нь энэхүү бүтээлийг бараг хэн ч үзээгүйн дээр шүүмжлэгчдээс байж болох хамгийн муу үнэлгээг авчээ. 

Steel (1997)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()