За ингээд нилээдгvй буюу бvтэн сарын хугацаанд хойшилсоны эцэст єнєєдєр "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа 2009 онд нийтлэгдсэн нийт20дугаарын 1700 гаран зургуудаас хамгийн их хараа булааж, сэтгэл татам охидыг шалгаруулан, та бvхнийхээ хvртээл болгоход бэлэн боллоо. Уламжлал ёсоор бол энэ нийтлэл шинэ он солигдохын ємнє гарах байсан боловч тодорхой хугацаанд хойшлуулсандаа хvлцэл єчье. 2007, 2008 оны шалгаруулалтыг Саак єєрєє хийдэг байсан бол энэ удаа “Tick” модел агентлагийн тэргvvн, дизайнер А.Баянзултай хамтран шалгаруулалтыг явууллаа. Зурган дээр гол нь хєєрхєн бєгєєд нvдэнд дулаахан, энгийн, этгээд, секси, цэвэрхэн гэсэн vзvvлэлтvvдийг барьж сонгосон болно. Мєн зургуудын байрлал ямар ч хамаагvй бєгєєд энд багтсан бvх охид 2009 оны хамгийн vзэсгэлэнтэй бvсгvйчvvд хэмээн толилуулж байна. Харин та бvхэнд єєрсдийн санал сэтгэгдэлээ бичиж хамгийн шилдэгийг нь тодруулах эрхийг олгоё.
Хадгалах
2010-01-31, 06:40
161,363
Юуны тvрvvнд Монголынхоо бvх ард тvмэнд 2010 оны гал халуун мэнд хvргэе. Та хараад л ойлгосон биз, энэ бол бид бvхний хамгийн их хvсэн хvлээдэг "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ оны анхны дугаарыг таны хvртээл болгоход бэлэн болоод байна. Уул нь энэ дугаар єнгєрсєн жилийн 12-р сарын 31-нд орох байтал тухайн мєчид сайт дээр асуудал байсан учир нэг жилийн дараа нийтлэгдэж байна. Удахгvй буюу 2 хоногийн дараа 2009 онд нийтлэгдсэн бvх дугааруудын хамгийн шилдэгvvдийг шалгаруулж, та бvхэндээ хvргэхээр ажиллаж байна. За найзуудаа саакын зvгээс шинэ оны бэлэг болгон барьж буй vзэсгэлэнт охидыг хvлээн авна уу.
Хадгалах
2010-01-02, 01:48
113,136
Сайна уу найзуудаа, Их ажил давхцаад зvрхэлж орохгvй явсаар байгаад та бvхнийхээ шимтэн vзэх дуртай "Монгол vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг удаасандаа хvлцэл єчье. Энэ дугаартаа аль болох олон охидын єєр єєр єнгє тєрх, хэв маягыг харуулахыг хичээсэн бєгєєд энгийн тал руу нь нилээд анхаарлаа. За ямартай ч бvтэн єдрийг зарцуулан байж бэлтгэсэн цуврал маань ямар болсоныг таны гэгээн мэлмийд даатган vлдээе. Мэдээж энэ охидууд бидний нэгэн адил эх орны минь тасархай, эгэлхэн сэтгэлийн минь гvнд хайр бадраах хvчтэй, яг л миний ээж шиг эх хvн болох учраас хvндэтгэлтэй харьцаарай гэж та нараасаа хvсье.
Хадгалах
2009-12-07, 22:44
102,006
Ялдам ихэмсэг Монгол бvсгvйчvvд бvгд минийх, яалт ч vгvй миний хайраар тэд дутагдаж байгаа, дуулим хорвоод дурлах л гэж тєрсєн бvсгvйчvvдийг гомдоож, дурлалын бурханы ємнє би гэмтэн болж зогсмооргvй байна. Тиймээ, та яг одоо тэр л эмзэгхэн дэлбээн доор дурлал нэхэн уйлах "Монголын vзэсгэлэнт охид"-уудыг хvлээн авна уу. Гэгээн гуниг бvхнийг зvрхээр чинь дvvрэн асгачихаад, тvvнийгээ март гэх шиг чамруу ширтэх харцтай тулгархад бэлэн vv анд минь. Хэрвээ тийм бол тухлан суугаад, мэлмийгээ юугаан гоо vзэмжээр дvvргэ дээ.
Хадгалах
2009-11-16, 08:01
113,704
Хархан нvдтэй Монгол бvсгvйчvvд бvгд минийх, хайрын минь орон зай тэдний зvрхэнд байж л байгаа, уруулыг чинь vнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор уяхан сэтгэл дурлалаа надаас бvv харамла бvсгvй минь. Яг одоо чамайг би хайрын чинь эзэнд дахиад нэг харуулъя. Харин тэр нь чамайг хаа нэгтээ санаж л суугаа. Тиймээ ингээд омголон зvрхний минь тайтгарал болсон "Монголын vзэсгэлэнт охид" цувралын ээлжит дугаарыг таны мэлмий тийш дэлгэж байна. За ингээд найзууд минь хvсэн хvлээсэн мэдээллээ тухлан сууж vзэцгээнэ vv. Харин та дараа нь єєрийгєє хvндэлж, соёлтой харьцаарай. Тэр чиний найз охин, дvv, эгч, ээжтэй яг л адилхан эмэгтэй хvн юм шvv гэдгийг бvv мартаарай.
Хадгалах
Надад ганцхан хvсэл vлдэх юм бол чамтай анх учирсан vедээ эргэн очихыг хvснэ, надад ганцхан мєрєєдєл vлдэх юм бол чамтай дахин учирах мєчийг мєрєєдєнє. Тиймээ энэ бол цэлмэг хєх тэнгэрийн доор цэлийсэн удам талд vзэмж тансаг ургасан цэцэгс лугаа адил сэтгэл уяж, хараа булаасан "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шив шинэ дугаар байлаа. Ємнєх дугаар дээр хэрэглэгч нар маань нилээд шvvмжлэлтэй хандсан учир энэ удаагийн дугаартаа аль болох сэтгэл татам охидыг сонгож оруулахыг хичээлээ. Харин эрхэм хэрэглэгч та бvхнээсээ нэг зvйлийг хvсэхэд, єєрийгєє болон бусдыгаа хvндэлж санал сэтгэгдэл бичихдээ соёлтой боловсон байхыг чин сэтгэлээсээ хvсч байна.
Хадгалах
Cайхан амарч байна уу найзуудаа, та бvхнийхээ амралтыг илvv их сонирхолтой бас хvсэл мєрєєдлєєр дvvрэн гэгээн байлгахаар миний бие єглєєнєєс хойш суусны эцэст таны хамгаас илvv vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг бэлтгэж дуусав. Нэг дугаарыг бэлтгэхэд ямар их хvч хєдєлмєр цаг хугацаа ордгийг одоо та гадарлах болсон биз. Энэхvv дугаартаа аль болох таны харцыг булааж, зvрхийг чинь эзэмдсэн охидыг багтаахыг хичээлээ. За ингээд магтаал шvvмжлэл алин болохыг би мэдэхгvй ч хамгийн сайхан гэсэн бvхнийг сонгоод таны мэлмий тийш дэлгэж буйг минь хvлээн авна уу.
Хадгалах
2009-10-11, 04:16
116,281
Гадаа навчис хєглєрч намрын шаргал єдрvvд намайг бас чамайг аль хэдийнээ эзэмджээ. Єєрийн эрхгvй зvрхэнд зєєлєн гуниг хурах нь тэртээх он жилvvдэд би намар цагийн навчис байсан ч юм шиг. Энэ хорвоод бид мєнх биш нэгэн цагт модод навчисаа хаядгийн адил бидэнд буцах л жамтай гэдгийг сануулдаг болохоор бодолд автаж, хєнгєн гуньдаг ч юм билvv. За за баахан гуниг зvйл ярьсанд уучлаарай. Хаяа бас бодолд автаж, тvvхийг сєхєхєд гоё шvv дээ. Ингээд та бvхэндээ сайтынхаа уламжлал болсон "Монголын vзэсгэлэнт охид" цувралын ээлжит дуугаарыг єргєн баръя. Би энэхvv цувралд орж буй бvх охидоороо бахархаж, эх орны минь гэрэл гэгээ болж байдагт нь баярлаж явдаг юм шvv. Олон ч хvн ийм бодолтой байдаг болов уу, гэхдээ та нар энэ их итгэл найдварыг дааж ухаалаг амьдраарай гэж хvсье.
Хадгалах
2009-09-21, 23:20
127,213
Оройн мэнд хvргэе залуусаа, Баасан гарагийн vдэш их л жиндvvхэн байна даа. Арга ч vгvй биз дээ нарны элч буурч, навчис хvртэл шаргалтаад эхлэхэд... єнєєдєр би та бvхнийхээ амралтанд зориулан хамгийн их vзэгчидтэй "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаараар бэлэг барихаар шийдэн єдрєєс хойш суусны эцэст дуусгаж чадсандаа баяртай байна. Хэд хоног амраад ирэх хооронд хэрэглэгчдээс маань охидын зураг хангалттай олон иржээ. Харамсалтай нь тэдний 30 хувь нь л энэ удаагийн дугаарт багтав. Дахин хэлэхэд илгээж буй зургийнхаа чанар болон єнгє vзэмж дээрээ сайн анхаарч байхгvй бол хичнээн удаа илгээсэн ч шалгуурт шvvгдээд л vлдэнэ гэдгийг сануулъя. Одоо харин бvгдээрээ хэрэглэгч та бvхнээс ирсэн зургууд дээр хачир нэмэн бэлтгэсэн халуухан зуушыг амтлаад vзэцгээе.
Хадгалах
2009-09-05, 06:07
150,672
Зєрєєд л єнгрєхийн тєдийд, зvрх сэтгэлийг минь хулгайлдаг, харц булааж
ялдам мишээсэн, єдєр ч шєнє ч зvрхэнд минь л байдаг, эрхэмсэг оршихуйн
дээд, эх орны минь чимэг болсон "Монголын vзэсгэлэнт охид"-ууд таны vдшийн амгаланг айлтган мэндчилж байна, хvлээн авна уу. Энэ удаа хэрэглэгчдийнхээ хvсэлтийг харгалзан vзэж шинэ дугаарыг хурдан оруулахыг хичээлээ. Хугацаа богино байсан болохоор хэрэглэгчдээс ирсэн зураг цєєн байсан бєгєєд тэдгээрт нилээд хатуу шалгуур тавьсан шvv. Ємнєх дугаарын хувьд зєєлєн бодлого барьж, энгийн тал руу нь анхаарсан боловч vзсэн хvмvvсийн сэтгэл илvv гоё охидыг хvсэмжилсэн нь нєлєєлєв. Тэгэхээр таны харж буй эдгээр охидын бараг 90 гаран хувь нь xerox миний цуглуулга болж таарлаа.
Хадгалах
2009-08-10, 09:39
127,710
Саяхан би ийм нэгэн мэдээлэл авлаа. Энэ бол Польш улсад амьдардаг болон сурч буй ондоо vндэстний бvсгvйчvvдийн дунд зохиогдсон "Miss Egzotica International" хэмээх тэмцээний талаар юм. Мэдээж танд энэ нэр их хол сонсогдож байгаа байх, учир нь энэ жил анх удаа зохиогдож байгаа юм байна. Уг тэмцээнд манай улсыг тєлєєлєнПольшын Worclaw хотод суралцдагБуяннэмэххэмээх бvсгvй оролцжээ. Ер нь бол саяхан бидний танилцуулж байсан "Miss Asia USA 2009" тэмцээнтэй ижил бєгєєд жил бvр уламжлал болон зохиогдож байх гэнэ. Ингээд энэ тэмцээнд эх орноо тєлєєлєн оролцсон Коба-гийн Буяннэмэх хэмээх бvсгvйн талаар та бvхэндээ танилцуулахаар шийдсэн юм.
Хадгалах
Сайхан амарч байна уу, єнєєдєр би тантай сэтгэл бардам мэндчилж байгаадаа баяртай байна. Учир нь яг одоо та бvхнийхээ хамгийн ихээр хvсэн хvлээж, шимтэн vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын цоо шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Магадгvй энэ дугаарт сэтгэлийн чинь гvнд цэцэгс тарьж орхиод, гэгээн сарны зvг эргэж харалгvй одсон, гэгэлгэн зvрхний чинь хайр, єхєєрдєм хєєрхєн дvv чинь аль эсвэл эрхэмсэг бардам залуу насны чинь гангараа болсон найзууд чинь энд байж байхыг би vгvйсгэхгvй. Харин одоо зун цагийн цэцэгс шиг цэвэрхэн тєрсєн, энхрий ялдам Монгол бvсгvйчvvдээ хvлээн авцгаана уу.
Хадгалах