Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Олон улсын стандартад нийцсэн банкны дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэж, банкны салбарын хөгжилд үргэлж шинийг санаачлан нэвтрүүлдэг ХХБанк нь энэ удаад “Үнэт цаасны өмчлөх эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх тусгай зөвшөөрөл”-ийг авсан анхны Кастодиан банк боллоо. Энэхүү зөвшөөрлийг авснаар харилцагчдынхаа үнэт цаасны тухайлсан дансыг дотоодын болон олон улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвүүдэд нээх, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулагчдын тухайлсан бүртгэлийг хөтлөх, үнэт цаасны гүйлгээ хийх зэрэг мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм.