Амазон мөрөн дээгүүр яагаад ганц ч гүүр тавиагүй вэ?

Амазон бол манай гарагийн хамгийн том мөрөн билээ. Энд дэлхийн нийт цэнгэг усны 18 орчим хувь нь төвлөрсөн байдаг гэсэн тооцоо хүртэл бий. Нийт 6400 гаруй км урсах энэхүү аварга мөрнийг дагаад асар олон хүний аж амьдрал өрнөдөг. Тэгвэл тэдгээр хүмүүс яаж нэг ч гүүргүйгээр энэхүү мөрнийг гаталж амьдардаг юм бол? 

Амазон мөрөн дээгүүр яагаад ганц ч гүүр тавиагүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өмнөд Америкт орших Амазон мөрөн усны эзэлхүүн, ай савын хэмжээгээрээ дэлхийн хамгийн том мөрөнд тооцогдоно. Уугуул иргэдийн нэрлэдгээр "Паран-Тинг" буюу Голуудын хатан хаан болсон энэ мөрөн судлаачдыг ихээхэн гайхшруулдаг. 

Хэдэн мянган км замыг туулж далайд цутгадаг энэхүү мөрөнд яг тогтсон гольдрил гэж байдаггүй. Зарим хэсгээрээ олон гол болон салаалж, дараа нь нийлэхийн зэрэгцээ тоолшгүй олон жижиг гол мөрдийн усыг авна. 

Хуурай улиралд хамгийн өргөн нь 11 км хүрдэг бол борооны улирлын үед энэ тоо 50-80 км хооронд болж нэмэгддэг. Намгархаг эрэг дээр нь дэлхийн хаана ч байдаггүй амьтан, ургамлын төлөөлөгчид байдаг.

Эрдэмтэд саяхан мөрний ёроолоор өөр нэг гол урсдаг болохыг олж нээсэн байна. Амазоны ёроолоор зэрэгцэж 400 км урсдаг тэрхүү голыг Рио Хамза хэмээн нэрлэжээ. Хэдий Амазон "эгч"-тэйгээ нэг зүгт урсдаг боловч хамгийн сонирхолтой нь ус нь давстай ажээ. 

Жилд хоёр удаа далайгаас Амазоныг өгсөн аварга том давалгаанууд ирж эх газрын гүн рүү 800 км хүртэл зам туулдаг. Давалгааны чимээ таны нүдэнд харагдахаас хагас цагийн өмнө сонсогдож эхэлдэг байна. Уг үзэгдлийг "Поророка" гэж нэрлэдэг бөгөөд Португали хэлээр "хүрхрэх ус" гэсэн утгатай юм.

Энэ үед Амазон нь давалгааны чиглэлээс болж эсрэг зүг рүүгээ буцан урсаж эхэлдэг. Голын гольдрил нарийсах тусам эрэг рүү шахагдсан давстай усны урсгал илүү хүчтэй болдог. Улмаар давалгаа 4-6 метрийн өндөр болж, хурд нь цагт 20-27 км хүрнэ.

Хачирхалтай нь энэ үед дэлхийн хамгийн галзуу серфингчид Амазон дээр цуглардаг. Тэд дэлхийн хаанаас ч олдохгүй галзуу давалгааг хөлөглөж, өөрсдийн чадвараа сорих алтан боломжийг алдахыг хүсдэггүй байна. 

Амьтан судлаачид Поророкоос болж Амазон руу далайн амьтад орж ирдэг гэж үзсэн аж. Жишээлбэл, Амазоны ягаан дельфинүүд нь нэгэн цагт далайн давалгаанаас болж хол хаягдсан дельфинүүдийн үр удам байх бүрэн боломжтой гэнэ.

Дээрх шалтгаануудын улмаас Амазон дээгүүр гүүр барих боломжгүй юм. Өндөр давалгаатай, асар гүн, эрэгтээ намагтай, доороо давстай устай, гольдрил болон урсгалын чиглэлээ өөрчилдөг мөрөн дээгүүр ямар нэг бүтээн байгуулалт босгоно гэдэг бүтэшгүй хэрэг болж таарч байгаа биз? Бразилийн хөрш улсууд үүнтэй адил мөрөн дээр гүүр барих гээд аль хэдийн бүтэлгүйтсэн байдаг. Жишээ нь Гондураст маш үнэтэй гүүр Чолутека мөрөн дээгүүр барьсан юм. Намгархаг хөрстэй эрэг нь хүнд гүүрийг дор нь сорчихсон аж.

Хамгийн гол нь 11-80 км өргөн мөрөн дээгүүр гүүр барьж асар их хөрөнгө зарцуулах нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй юм. Нутгийн оршин суугчдын хувьд уг мөрнийг завиар гатлаад сурчихсан олон мянган жилийн түүхтэй учир гүүрний асуудалд толгойгоо өвтгөх хүн байдаггүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()