МАРКЕТИНГ

Худалдаа хөгжлийн банк “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дурын цусаа хандивлах аянд дахин нэгдлээ

ХХБанк жил бүр банкныхаа ойн баярыг угтан хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо идэвх, санаачлагатай оролцдог болоод цөөнгүй хугацааг ардаа үдсэн билээ. Өнөөдөр банкны хамт олон 28-н жилийн ойгоо угтан “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай сайн дурын цусаа хандивлах аяныг банкныхаа төв байранд нийт ажилтнуудынхаа дунд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Худалдаа хөгжлийн банк “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дурын цусаа хандивлах аянд дахин нэгдлээ Хадгалах

Голомт банк дижитал банкны үйлчилгээг харилцагчддаа бодитоор хүргэж эхэллээ!

Техник технологийн хурдацтай хөгжилтэй хөл зэрэгцэн алхаж байгаа дэлхийн хүчирхэг банкууд харилцагчдадаа хэзээ ч, хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг дижитал банкны үйлчилгээгээр дамжуулан хүргэх болсон билээ. Тэгвэл цахим банк, онлайн банкны үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн Голомт банкны хамт олон Монгол улсын банкны салбарт дахин нэг цоо шинэ түүхийг  бүтээж,  дижитал банкны үйлчилгээг анхлан хүргэж эхэллээ. 

Голомт банк дижитал банкны үйлчилгээг харилцагчддаа бодитоор хүргэж эхэллээ! Хадгалах

Түрээсийн байранд ч тухтай амьдаръя!

Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх гэр байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн нь орон сууцанд амьдарч байна. Орон сууцны оршин суугчдын багагүй хувь нь түрээсийн сууцанд оршин суудаг. Байр түрээслэгчдийн дийлэнх хувийг залуу гэр бүл эзэлдэг бөгөөд шинэхэн хосууд өндөр үнэтэй байр шууд худалдаж авахад хүндрэлтэй учраас ихэнхдээ байр түрээслэх замаар ая тухтай орчинд амьдрахыг илүүд үздэг. Бусад улс оронд ч энэ жишиг түгээмэл.

Түрээсийн байранд ч тухтай амьдаръя! Хадгалах

Худалдаа хөгжлийн банк ерөнхий боловсролын 13, 28 болон 72-р сургуулиудын номын санг тохижуулж өглөө

Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Эх орныхоо ирээдүйн эзэд нь болсон хүүхэд залуучуудын эрдэм мэдлэгийг тэтгэх үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр, ерөнхий боловсролын 13, 28 болон 72-р сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.

Худалдаа хөгжлийн банк ерөнхий боловсролын 13, 28 болон 72-р сургуулиудын номын санг тохижуулж өглөө Хадгалах

Загас барих арга

Өнөө үед IPO гэдэг зүүд мэт ойлголт энгийн болж, Дэлхий нийтийн адил Монгол хөрөнгө оруулагчид ч эрс нэмэгдсээр байна. Сүүлийн 5 жилийн дотор 551%-н өсөлттэй бодит ашиг хүртсэн хөрөнгө оруулагчид олон бий. Тэгвэл түүнээс ч илүү ашиг авчрахаар хүлээгдэж буй хувьцаануудыг хэрхэн эзэмших вэ? Та доорх зөвлөгөөтэй танилцана уу.

Загас барих арга Хадгалах

“X Apartment” 2-р ээлжийн загварын байранд зочлоод азтан болох боломж

Х-Апартмент 2-р ээлжийн загварын байранд зочлоод 14 хоног тутам Iphone утасны  азтан болох боломжтой.

“X Apartment” 2-р ээлжийн загварын байранд зочлоод азтан болох боломж Хадгалах

Эргэлтийн цэгээс шинэ амьдралаа эхлүүлэх боломж

Шарын шашинд хүний амьдралын хувь тавиланг 13, 25, 37, 49-ний жил гэж чухалчлан авч үздэг. Энэ насыг угтаж заслаа хийлгэх нь тохиолдож болох муу бүхнээс хамгаалдаг бөгөөд монголчууд эрт үеэс засал хийлгэх зан үйлийг дагаж мөрдөж ирсэн уламжлалтай. Харин дээрх наснаас чухал үе хүмүүний амьдралд байх агаад 33 насны мөчлөг хэмээх зүйл бидний амьдралд тохиолддог байна. Энэ мөчлөгийн талаар олон сонирхолтой жишээ, баримтууд байдаг бөгөөд “33” хэмээх тоо нь эртний үлгэр, туульст онцлогдон гардаг аж. Хүн төрөлхтний оршин буй манай гариг ертөнц 84 түвшинтэй гэж үздэг.

Эргэлтийн цэгээс шинэ амьдралаа эхлүүлэх боломж Хадгалах