МАРКЕТИНГ

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болоорой

Япон архитекторын орон зайн төгс шийдлээр баригдсан Х АПАРТМЕНТ-2 орон сууцнаас 0 хувийн хүүтэй зээлээр байртай болоорой.

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болоорой Хадгалах

Дурсамж бүхнийг бэлэглэе

Хайртай хүмүүстээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн тэр л бэлгээ өгөх нь, тэднийхээ инээмсэглэхийг харах тэр мөч гайхалтай сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Гэсэн хэдий ч хүн бүхний хэрэгцээ шаардлага өөр болсон энэ үед хайртай дотнын хүмүүстээ юу бэлэглэх, тэднийхээ юу хүсэж байгааг тааж мэдэх хүндтэй үүргийг хайртай хүмүүсийнхээ өмнө хүн болгон хүлээдэг. Зарим үед Та хаанаас эхэлж хайхаа ч мэдэхээ болих үетэй тулгардаг.

Дурсамж бүхнийг бэлэглэе Хадгалах

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

Төрийн банк байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын топ таван банкны нэг болох тус банкны хамт олон ойгоо угтан олон ажлуудыг хийж байгаа бөгөөд “Хариуцлагатай банк” сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа аж. Энэхүү аяны хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжийн 4000 орчим ажилтнууд нь өөрсдийн санаачилгаар хандивын аян өрнүүлж хандиваар нь ЭХЭМҮТ /эх нялхас/-ын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байгаа “Хүүхдийн амьсгал дэмжих багаж тоног төхөөрөмж”-ийг бэлэглэлээ.

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ Хадгалах

“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас “CREATIVE STUDENT SCHOLARSHIP нэрийн дор оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь залуу боловсон хүчний бүтээлч сэтгэлгээг нээн хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ. Хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр үндэсний томоохон үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК оролцож байна. Компанийн 20 жил энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг нь  “CREATIVE STUDENT SCHOLARSHIPтэтгэлэгт хөтөлбөр аж.

“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Хадгалах

“Moffice”-оос Монголд төдийгүй дэлхийд цойлох бизнесийн санаанууд төрнө

Дундын оффис, хамтын оффис гэдэг ойлголт одоогоос 4, 5 жилийн өмнөөс л бидний дунд яригдаж, ашиглагдаж ирсэн “шинэхэн” соньхон зүйл. Гэтэл дундын оффисын хэрэгцээ залуусын дунд ямар их байсныг, одоо хэр нь байгааг та дурын дундын оффисыг зорьж очиход л мэдэх болно. Залуус завгүй, бусдыг ч ажралгүй анхаарлаа төвлөрүүлж тэндээ өөрийн орон зайг бий болгож, бие биеэсээ суралцан, төсөөллийн мөрөөдлийн бизнесээ эхлүүлэхээр цаг нарыг умартан хичээж, тэмүүлж байна.

“Moffice”-оос Монголд төдийгүй дэлхийд цойлох бизнесийн санаанууд төрнө Хадгалах

ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

ХХБанкны эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэдийг төлөвшүүлэх зорилготой "Хязгааргүй мөрөөдөл" төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа улсын хэмжээнд 300-н номын сан тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжлэн БГД-ийн 40-р сургуульд амжилттай хэрэгжлээ. 1969 онд "500 айлын сургууль" нэртэйгээр байгуулагдаж байсан 40-р сургууль нь 50-н жилийн түүхэндээ Улс, Хот, Дүүргийн тэргүүний тодотголтой олон шагналуудыг хүртэж байсныг сургуулийн удирдлагууд болон ахмад багш нар бахархалтайгаар дурсаж байлаа.

ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө Хадгалах

1500 өрхийн 5000 гаруй оршин суугчид хотын даргын шийдвэрийг хүлээсээр байна

Эрх ашиг нь зөрчигдөж хохирсоор байгаа Маршал таун хотхоны 1500 өрхийн нийт 5000 гаруй оршин суугчид бид бүхэн Нийслэлийн засаг дарга, Хотын захирагч таныг манай хотхоны орц гарцны асуудлыг удахгүй шийдвэрлэн өгч, ажил хэрэг болгоно гэдэгт итгэл найдвар тавин хүлээсээр байна.

1500 өрхийн 5000 гаруй оршин суугчид хотын даргын шийдвэрийг хүлээсээр байна Хадгалах

Голомт Капитал компанийн “Interactive Brokers” гадаад арилжааны дунд шатны сургалтын бүртгэл эхэллээ

Та Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн “Interactive Brokers” үйлчилгээг ашиглан дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцон, хөрөнгө оруулалт хийж, өндөр өгөөж авахыг хүсэж байгаа бол тус сургалтад хамрагдахыг урьж байна. Монголын Хөрөнгийн Биржид 2019 оны 11-р сарын 23-ны өдрийн 09:00 цагт эхлэх тус сургалтаар гадаад арилжаанд хэрхэн оролцох, суурь болон техник шинжилгээг хэрхэн хийх, ямар стратегиар арилжаанд оролцох зэрэг арга барилд суралцах боломжтой юм. 

Голомт Капитал компанийн “Interactive Brokers” гадаад арилжааны дунд шатны сургалтын бүртгэл эхэллээ Хадгалах

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудаа хүлээн авч уулзлаа

Ирээдүйд эх орноо удирдаж авч явах залгамж халаа болсон оюутан залуусыг дэмжсэн хамгийн бодитой хөрөнгө оруулалтыг ХААН Банк сүүлийн 13 жилийн турш тасралтгүй тогтвортой хийж ирсэн билээ. Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан энэ хугацаанд нийт 1500 гаруй оюутанд 900 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Энэ хичээлийн жилд уламжлал болсон “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс гадна цоо шинээр нэгэн хөтөлбөр санаачилсан нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцагч залууст зориулсан тэтгэлэг юм.

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудаа хүлээн авч уулзлаа Хадгалах

“Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн шилдэг сурагчид тодорлоо!

Пицца Хат брэндийн санаачлан хэрэгжүүлж буй “Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн 3-р шатны шалгаруулалт 2019 оны 11 сарын 12 өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 17 сурагчийг шалгарууллаа. Пицца Хат брэнд нь “Боловсролтой ирээдүй бол эх орны эзэд” гэж үздэг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Ой тогтоолтын спортод суралцах чин хүсэл эрмэлзэлтэй сурагчдын дунд “Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн шалгаруулалтыг Оюун ухааны академитэй хамтран зохион байгуулсан билээ.

“Ирээдүйн ой тогтоолтын тамирчид”  хөтөлбөрийн  шилдэг сурагчид тодорлоо! Хадгалах

“Талын хөх чононууд”-ын эсрэг “Азийн арслангууд”

Монголын үндэсний шигшээ багынхан ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо 11-р сарын 19-ны өдөр Мьянмар Улсын шигшээ багтай хийх гэж байна. Энэхүү тоглолт нь Мьянмарын талбайд нь тоглох ба шигшээ багийн залуучууд маань өчигдөр Камбож Улсын шигшээ багтай нутагт нь нөхөрсөг тоглолт хийж 1:1-ийн харьцаатай тэнцсэн.

“Талын хөх чононууд”-ын эсрэг “Азийн арслангууд” Хадгалах