ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүүхдийг хичээлд нь дуртай болгох туршигдсан аргууд

Хүүхдээ ирээдүйд ухаантай, боловсролтой хүн болгож хүмүүжүүлэхийн тулд багаас нь хичээл хийх зөв дадал хэвшилд сургах хэрэгтэй. Дөнгөж цэцэрлэгийн танхимаас сурагчийн ширээний ард суусан хүүхдүүд хичээл хийхгүй хэмээн зөрүүдлэж, бухимдал төрүүлэх боловч, тэдний энэхүү ааш занг засах арга гэж бий. Хүүхэд тань хичээл хийх дургүй, анхаарал нь төвлөрөхгүй байгаа бол доорх 5 аргыг хэрэглээд үзээрэй. 

Хүүхдийг хичээлд нь дуртай болгох туршигдсан аргууд Хадгалах

Хүүхдийг шөнийн турш бүтэн нойртой хонуулах 10 арга

Шинэхэн эцэг эхчүүд минь наашаа суугаарай. Ээжүүд нь өдөртөө хүүхдээ харж ядраад, аав нар ажилдаа түүртээд шөнө унтаж амрах гэтэл хүүхэд тань уйлаад байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээг заавал уншаарай. Бид хүүхдээ бүтэн шөнийн турш нам унтуулах аргыг танд зааж өгье.

Хүүхдийг шөнийн турш бүтэн нойртой хонуулах 10 арга Хадгалах

Та өөрийгөө голдог уу? Тийм бол үүнийг заавал уншаарай!

Энэ дэлхий ертөнц дээр өөрийгөө ямар нэгэн байдлаар голж, дутуу үнэлдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Яг юунаас болж гэдгийг нь төдийлөн сайн мэдэхгүй ч гэлээ, хүмүүс өөртөө сэтгэл хангалуун бус явдаг нь нууц биш юм. Гэвч энэ нь эрч хүч, амьдрах урам зориг, итгэл үнэмшил, аз жаргал гээд гэгээлэг бүхнийг үгүй хийдэг ажээ. Тиймээс аль болох өөдрөг байж, өөрийгөө үнэлж, хайрладаг байх хэрэгтэй юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, яагаад өөрийгөө голж болохгүй шалтгааныг мэдэж авцгаая.

Та өөрийгөө голдог уу? Тийм бол үүнийг заавал уншаарай! Хадгалах

Фитнесс зааланд хэзээ ч хийж болохгүй 8 зүйл

Хэрвээ та өмнө нь фитнессээр хичээллэж байсан бол, эсвэл одоо хичээллэж байгаа бол, олон төрлийн зан чанартай хүмүүстэй таарч байсан гэдэгт итгэлтэй байна. Зарим тохиолдолд тэдгээр хүмүүсээс болоод, дасгалаа ч хийж чадалгүй, гэр рүүгээ явахад хүрдэг нь нууц биш юм. Тэгвэл өнөөдөр бид танд фитнесс зааланд хэзээ ч хийж болохгүй зүйлсийг танилцуулъя.

Фитнесс зааланд хэзээ ч хийж болохгүй 8 зүйл Хадгалах

Үлэг гүрвэлүүд мөхсөн өдөр яг юу болсныг эрдэмтэд олж тогтоожээ

Үлэг гүрвэлүүд энэ дэлхий дээр үгүй болсон мөч гэхээр бидэнд энд тэндгүй солир унаж, галав юүлж байгаа дүр зураг төсөөлөгддөг. Магадгүй зарим үлэг гүрвэл солирт өртөж устахад хүрсэн байж болох ч эрдэмтдийн саяхан олж тогтоосноор ихэнх амьд амьтад бидний боддогоос тэс өөр шалтгаанаар үхсэн гэнэ. Тэгвэл яг юунаас болж тэдгээр амьтад мөхсөн хэрэг вэ? 

Үлэг гүрвэлүүд мөхсөн өдөр яг юу болсныг эрдэмтэд олж тогтоожээ Хадгалах

Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл

Хүйн холбоо гэдэг гайхамшигтай. Тэр тусмаа монгол эхийн үрээ гэсэн сэтгэлийг үгээр хэлж, үзгээр бичих аргагүй юм. Гэхдээ хүүхэд төрүүлэхдээ юу мэдэрснээ, юу даван туулснаа тэд хэзээ ч, хэнд ч хэлэхгүй. Учир нь тэд хүүхдийнхээ төлөө зовж шаналж байгаагаа жаргал гэж тооцдог ч байж мэдэх уужим сэтгэлтэй хүмүүс билээ. Иймээс та ээждээ хайртай бол ээжийнхээ юу бодож санаж явдгийг, бас яагаад танд тэр тухайгаа ярьдаггүй болохыг доорх мэдээллийг уншиж, олж мэдээрэй. 

Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл Хадгалах

Хамгийн нууцлаг бөгөөд айдас хүргэм 10 археологийн олдвор

Бидний амьдарч буй дэлхий ертөнц тайлагдашгүй, нууцлаг зүйлсээр дүүрэн хэвээр байна. Археологичдын илрүүлсэн нууцлаг олдворууд тэдэнд хариултаас илүү тоолж баршгүй олон асуулт л үлдээдэг. Та бүхэнд тэрхүү хачин жигтэй, цочирдмоор археологийн  олдворуудыг хүргэж байна.

Хамгийн нууцлаг бөгөөд айдас хүргэм 10 археологийн олдвор Хадгалах

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 10 зүйл

Хүүхэд өсгөх амаргүй ажил хэдий ч ээжүүд маань чадах чинээгээрээ сайн ээж байхыг хичээдэг билээ. Гэхдээ эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг олон шалтгааны улмаас өөр байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Харин бид энэ удаад танд охидоо яаж хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болгон өсгөх аргыг толилуулж байна. 

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 10 зүйл Хадгалах

Ийм залууг хэзээ ч битгий алдаарай

Таныг ямар ч үед байгаагаар тань хайрлаж, халамжилж, гоо үзэсгэлэнгээр чинь нэг л амьдрах насандаа өөрийгөө чимж, юу ч болж, ямар ч зүйл тохиолдож байсан хайр сэтгэлдээ үнэнч байх, мэдлэг боловсролтой, сайхан залуутай учрахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Харин энэ төрлийн залуустай учирсан ч, хайрлаж чадалгүй түүнийгээ өөр нэгэнд алдах нь цөөнгүй. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд учирсан л бол хэзээ ч алдаж болохгүй залуугийн гайхалтай зан чанаруудыг өгүүлэх болно. 

Ийм залууг хэзээ ч битгий алдаарай Хадгалах

Энерги, эрч хүчийг үгүй хийдэг 10 хорт зуршил. Тэдгээрээс хэрхэн ангижрах вэ?

Заримдаа таны санаж, бодсон зүйлс бүтэхгүй, амьдрал нэг л болж өгөхгүй байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Учир шалтгааныг нь ойлгохыг хичээсэн ч чадахгүй байна уу? Тэгвэл энэ нь хорт муу зуршлуудтай холбоотой бөгөөд эдгээр нь энерги, эрч хүчийг үгүй хийдэг аж. Гэхдээ уг асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх боломжтой юм. Тиймээс өнөөдөр бид танд энерги, эрч хүчээр дүүрэн байх, Далай ламын айлдсан 10 үнэт зөвлөмжийг дуулгахаар бэлтгэлээ.

Энерги, эрч хүчийг үгүй хийдэг 10 хорт зуршил. Тэдгээрээс хэрхэн ангижрах вэ? Хадгалах

300 мянган километр гүйлттэй байсан ч санаа зоволгүй авч болох 10 машин

Хүн бүр чанартай, туулах чадвар сайтай, загварлаг автомашин худалдаж авах хүсэлтэй байдаг билээ. Хэдийгээр автомашины хэлбэр хэв маяг, чанарын үзүүлэлт жил ирэх тусам хувьсан өөрчлөгдөж байгаа ч олон арван жил өнгөрсөн ч шилдэг автомашины тоонд зүй ёсоор багтсаар байгаа машинууд ч бий. Хэрвээ та машин худалдаж авахаар шийдсэн бол санаа зоволтгүй эдгээр машинуудаас сонгож болно.

300 мянган километр гүйлттэй байсан ч санаа зоволгүй авч болох 10 машин Хадгалах

Эцэг эхдээ хэлж болохгүй үгс

­Биднийг өөрсдийнхөө оюун санаа, сэтгэл бодлыг гүйцэт ч ойлгож амжаагүй байхад аав ээж нар алган дээр тавьсан мэт мэддэг нь үнэхээр гайхалтай хэрэг шүү. Насан туршдаа үр хүүхдээ хүн шиг хүн болгох гэж хичээсээр, өөрсдийн нэг насыг бардаг нь хорвоогийн жам хэдий ч хайр хүрэм, басхүү өр өвдөм зүйл билээ. Тиймээс хамгаас хайрт аав ээжийнхээ сэтгэлд сэв суулгах дараах үгсийг хэзээ ч бүү хэлээрэй.

Эцэг эхдээ хэлж болохгүй үгс Хадгалах