ТАНИН МЭДЭХҮЙ

Хэзээ ч хуучрахгүй эрэлт ихтэй мэргэжлүүд

Дэлхий ертөнц өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувирч байгаа бөгөөд хүн төрөлхтөн үүнд дасан зохицох хэрэгтэй болж байна. Нэг талаас олон хүн “ирээдүйтэй” мэргэжил эзэмших хэрэгтэй үзэж байхад, нөгөө талд нь олон ажил мэргэжлийг роботууд орлоод эхэлсэнд олон хүний сэтгэл түгших болжээ. Энэ бүхнээс үүдээд залуус ямар мэргэжил эзэмших нь зөв юм бол хэмээн төөрөгдөх болсон юм. Гэхдээ ямар ч эрин үед эрэлт хэрэгцээ нь буурахгүй мэргэжлүүд бас бий. Бид уншигч та бүхэндээ эдгээр ажил мэргэжлүүдийг танилцуулахаар доорх мэдээлэл бэлтгэлээ. 

Хэзээ ч хуучрахгүй эрэлт ихтэй мэргэжлүүд Хадгалах

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

Хүүхдийг бага байхад авга, нагац нар нь нар боломж гарах бүрд хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хичээдэг. Тэд хамт байхдаа бие биеийнхээ зан аашинд ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг гэж гэр бүлийн сэтгэл судлаач нар үздэг.  Мөн нагац, авга эгч нар хүүхдийн хүмүүжилд аав, ээжээс нь дутахааргүй нөлөөлдөг гэнэ. Ялангуяа эгч нар хүүхэдтэй илүү ойр дотно байж чаддаг учир хүмүүжилд нь шууд анхаарах ёстой ажээ. 

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг Хадгалах

Өнөөг хүртэл олж чадаагүй 4 эрдэнэсийн сан

Эртний судлаач, хайгуулчид, олборлогчид болон сониуч жуулчдын хүчин чармайлтыг оролцуулахгүйгээр эрдэнэс хайгч түүхчдийн ч хайж олж чадаагүй эрдэнэсүүд байдаг. Манай гарагийн хаа нэгтээ олсон хүнээ саятан болгож чадах зоостой авдар, үнэт эдлэл, эртний урлагийн бүтээлүүд, их хэмжээний алтан гулдмай болон өөр янз бүрийн эд зүйлс нуугдсаар байна. Бид энэхүү нийтлэлдээ одоо хүртэл олдоогүй байгаа дөрвөн эрдэнэсийн сангийн тухай өгүүлнэ. Та эрэлд гарахад бэлэн үү?    

Өнөөг хүртэл олж чадаагүй 4 эрдэнэсийн сан Хадгалах

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

Залуу хосуудад тулгардаг нэг том асуудал нь хол зайн харилцаа байдаг. Тэр үед хосууд хэрхэн харилцаагаа хадгалж үлдэх тал дээр анхаарч, олон арга замыг эрэлхийлдэг. Хэрвээ томилолт, гадаадад сургуульд сурах гэх мэт та хоёрыг салгах ямар нэг үйл явдал тохиолдсон бол сэтгэлээр унах хэрэггүй. Хол зайд хосуудын харилцаанд ямар асуудал тулгардаг болон тэдгээрийг хэрхэн даван туулж болохыг энэхүү нийтлэлээс уншаарай. Доорх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлснээр та хоёрын харилцаа бат бөх хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ? Хадгалах

Сэтгэл санааг өөдрөг болгох ер бусын 7 арга

Эрүүл саруул байхын тулд дан ганц биеийн тамираар хичээллэх, шатаар өгсөж уруудах, гадуур алхах, хоолны дэглэм барих хангалтгүй байдаг. Үнэндээ эдгээрээс илүүтэйгээр өдөр тутмын дадал зуршлууд нь таныг бие болоод сэтгэл санааны хувьд  эрүүл байлгаж чаддаг гэнэ. Бид танд сэтгэл санаагаар унахгүй өөдрөг байж, сэтгэлийн дарамтаасаа салж, бухимдлаа тайлах ер бусын 7 зөвлөгөөг хүргэж байна. Та өөрийн амьдралдаа туршаад үзээрэй.

Сэтгэл санааг өөдрөг болгох ер бусын 7 арга Хадгалах

Бүх хүний хайрыг татдаг 10 зан чанар

Хэчнээн удаан нөхөрлөж, цаг хугацаа өнгөрөөлөө ч холдож чадамгүй байхад, нөгөө заримтай нь хэсэгхэн хугацаанд ярилцаад л бушуухан холдохын түүс болдог тийм тохиолдлыг та анзаарч байсан уу? Хүнд таалагдах чадвар нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай тухайн хүний сэтгэл татам зан төрхөөс болдог гэдгийг сэтгэл судлаач эрдэмтэд хэлж байна. Сэтгэл татам байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд л байдаг төрх биш юм. Хүн бүрийн сэтгэлийг татдаг сайхан чанаруудыг дараах байдлаар тодорхойлж болдог юм.

Бүх хүний хайрыг татдаг 10 зан чанар Хадгалах

Англичуудаас суралцах ёстой 15 соёл

Их Британи улс нь зөвхөн манан будан, эх болсон хатан хаан болон Шерлок Холмс төдийхөн улс биш юм. Хэтэрхий ёсорхуу англичуудад гадаадынхныг бол гайхуулан алмайруулж чадах бөгөөд тэдгээрээс суралцах олон зүйл бий. Даруухан зантай англосаксууд бол манай гаригийн хамгийн соёлтой, хүмүүжилтэй улсуудын нэг гэдэг билээ. Тиймээс бид уншигчдадаа англичуудаас суралцах ёстой хамгийн чухал зан чанаруудыг онцлон хүргэж байна.

Англичуудаас суралцах ёстой 15 соёл Хадгалах

Амьдралын мөн чанарыг хамгийн бодитойгоор өгүүлсэн хосгүй зохиолууд

"Хэн уншихаа болино, тэр хүн сэтгэхээ болино" хэмээх алдарт үг байдаг. Номын амтыг мэдэрч, түүгээрээ оюунаа цэнгүүлдэг уншигч та бүхэнд зориулж хүмүүний ертөнцийг бодитойгоор буулгаж чадсан зохиолуудыг хүргэж байна. Эдгээр номнууд нь хүний нийгэм болоод амьдралыг ямар ч илүү, дутуу зүйлгүйгээр харуулж хүнд ухаарал хайрлаж чаддагаараа онцлог юм.

Амьдралын мөн чанарыг хамгийн бодитойгоор өгүүлсэн хосгүй зохиолууд Хадгалах

Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ дараах зүйлсийг хийхийг хориглодоггүй

Эцэг, эхчүүд хүүхдээ өлгийтэй байхаас нь л анхаарч, зөв төлөвшүүлэхийг хичээдэг. Угтаа хүүхдийг хэвлийд байхаас нь эхлэн хүмүүжүүлдэг гэсэн үг ч бий. Эцэг, эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх хамгийн түгээмэл арга нь "хориглох" байдаг. Телевиз удаан үзэх, интернет ашиглах, аюултай тоглоомоор тоглох, зодоон хийх гэх мэт бүх л зүйлд хориг тавьж "болохгүй" гэдэг үгээр сургамжилдаг. Хэдийгээр хүүхдээ хамгаалж байгаа нь зөв ч ихэнхдээ хүссэнээр нь болдоггүй нь харамсалтай. Ихэнх хүмүүс хүүхдээ хэт хүссэнээрээ байлгах байдал нь ямар хор уршигтайг мэддэггүй. Тийм учир бид эцэг, эхчүүд хүүхдийнхээ юуг хориглох хэрэггүй байдаг талаарх мэдээллийг хүргэж байна.

Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ дараах зүйлсийг хийхийг хориглодоггүй Хадгалах

Юу ч хийхгүй байснаар бүтээлч сэтгэлгээ сайжирдаг

Эргэн тойронд маш олон зүйл өрнөж байхад юу ч хийхгүй байна гэдэг сэтгэлд багтамгүй, өнөө үед зохимжгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ яг одоо өөрийн дотоод тэнцвэрээ хадгалж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд юу ч хийхгүй байх нь маш чухал зүйл болоод байгааг эрдэмтэд нотолжээ.

Юу ч хийхгүй байснаар бүтээлч сэтгэлгээ сайжирдаг Хадгалах

Хүнийг шивээсээр нь хэрхэн таньж мэдэх вэ?

Хэрвээ та шивээстэй бол эмээ, өвөө нарын хажуугаар өнгөрөхдөө таатай үгс сонсохгүй л болов уу. Шивээстэй бүсгүйчүүдэд эргэн тойрны хүмүүс янз бүрээр ханддаг болохыг Францын судлаачид туршилтаар баталжээ. Тэд далайн эрэг рүү усны хувцастай шивээстэй болон шивээсгүй бүсгүйчүүдийг явуулсан бөгөөд шивээстэй бүсгүйчүүдтэй танилцах хүсэлтэй залуус их байсан гэнэ. Ингээд шивээсээр нь тухайн хүнийг хэрхэн таньж мэдэх боломжтой талаар зөвлөгөөг хүргэж байна.

Хүнийг шивээсээр нь хэрхэн таньж мэдэх вэ? Хадгалах

IQ тестийн оноогоор хүнийг дүгнэж болох уу?

Оюун ухаан бол хүний гар, хөлтэй л адил биеийн нэг хэсэг билээ. Оюун ухаангүй хүн гэж үгүй, гагцхүү тухайн хүнд хэр хэмжээтэй байгаагаас хамаарч бусдаас ялгагддаг. Оюун ухаан удамшихаас гадна амьдралын турш төлөвшдөг ба өөр хоорондоо ялгаатай олон чанаруудын нийлбэр юм. Зарим хүн бусдыг үнэтэй машин, машины чанар, орон сууцаар нь харьцуулж үздэг бол нэг хэсэг нь IQ тестийн оноогоор нь үнэлж дүгнэх жишээтэй. Ер нь оюун ухаан чухал уу, ашигтай юу, та юу гэж бодож байна вэ?

IQ тестийн оноогоор хүнийг дүгнэж болох уу? Хадгалах