ТАНИН МЭДЭХҮЙ

Та дараах нөхцөл байдлуудаас амьд гарч чадах уу? /Сонжоо/

Та өөрийгөө аварга загастай тааралдсан, эсвэл догшин хар салхи таныг чиглэн ирж байгаа нөхцөлд байгаагаар төсөөл дөө. Та тэдгээр нөхцөл байдлуудаас амьд үлдэж чадна гэдэгт итгэлтэй байна уу? Хэрвээ тийм бол дараах сонжоог бөглөөд үнэхээр амьд үлдэж чадах эсэхээ мэдэж аваарай. Байж болох хамгийн зөв хариултыг хуудасны төгсгөлд тайлбарлан оруулсан байгаа.

Та дараах нөхцөл байдлуудаас амьд гарч чадах уу? /Сонжоо/ Хадгалах

Хаврын синдромыг хэрхэн даван туулах вэ?

Хаврын улиралд зарим хүмүүс эрч хүчийг мэдэрдэг бол зарим нь ядарч сульдан, сэтгэл санааны хувьд тогтворгүй болдог. Олон хүмүүст тохиолддог тэрхүү үзэгдлийг ерөнхийд нь "хаврын синдром" гэж нэрлэдэг байна. Ингээд та бүхэнд хаврын синдром яагаад үүсдэгийг тайлбарлаж, мөн түүнийг хэрхэн даван туулах зөвлөгөөг хүргэж байна. 

Хаврын синдромыг хэрхэн даван туулах вэ? Хадгалах

Скандинавчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг 11 арга барил

Улс орон бүрд өөр өөрийн гэсэн онцлог, уламжлал, хүмүүжлийн арга барилтай бөгөөд тэдгээр ёс заншлаас заримыг нь бусад оронд ч хэрэгжүүлэх боломжтой байдаг. Ялангуяа хүүхэд хүмүүжүүлэх тал дээр Скандинавын орны эцэг, эхчүүдээс суралцах зүйлс маш их байдаг. Скандинавын хүүхдүүд дуулгавартай байдаг учир эцэг, эх нь ч тайван байж чаддаг гэнэ. Тэд бүх зүйлийн үнэ цэнийг мэддэг бөгөөд амьдралынхаа хором мөч бүрээр бахархаж чаддаг гэнэ.

Скандинавчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг 11 арга барил Хадгалах

Нийгмээс айх өвчнөөс хэрхэн салах вэ?

Өнөө үед нийгмээс айх өвчний талаар их ярьж байгаа ч үнэндээ тодорхой мэдээлэл байдаггүй. Хүмүүсийг үзэн ядахыг "Социофобия" гэж нэрлэдэг бөгөөд үүнийг энгийн нэг ичимхий, аймхай, хулчгар зантай хольж хутгах нь цөөнгүй байдаг. Бид танд нийгмээс айх өвчин гэж яг юу болох, хэрхэн илэрдэг, яаж эмчилж болох талаарх мэдээллийг хүргэж байна. Хэрвээ таны эргэн тойронд нийгмээс айх өвчтэй хүн байдаг бол нэн түрүүнд сэтгэл зүйчид хандах хэрэгтэй шүү. 

Нийгмээс айх өвчнөөс хэрхэн салах вэ? Хадгалах

Суут хүмүүсийн баримталдаг байсан нийтлэг 7 зарчим

Түүхэн дэх алдартай суут хүмүүсийн ихэнх нь өөрсдөдөө ажлын зөв арга барил хэвшүүлж, түүгээрээ ч дамжуулан амжилтанд хүрч чадсан байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүсийн баримталдаг нийтлэг 7 зарчмыг та бүхэнд танилцуулж байна.

Суут хүмүүсийн баримталдаг байсан нийтлэг 7 зарчим Хадгалах

Өнөө цагийн хамгийн хачирхалтай бөгөөд ховор сэтгэцийн өвчнүүд

Сэтгэл зүйн хувьд асуудалгүй хүмүүс орчиндоо төвөггүйхэн дасан зохицож, аливаа асуудлыг амархан шийдэж чаддаг. Харин зарим хүмүүс эдгээр зүйлсийг хийж чаддаггүй бөгөөд тэдэнд амьдрал маш хэцүү санагддаг. Судалгаанаас харахад дэлхийн хүн амын 5 хүн тутмын 1 нь сэтгэл зүйн асуудалтай байдаг гэнэ. Та уг нийтлэлээс хүмүүст сэтгэл зүйн ямар хямралууд тохиолддог талаарх мэдээллийг аваарай.

Өнөө цагийн хамгийн хачирхалтай бөгөөд ховор сэтгэцийн өвчнүүд Хадгалах

Орон орны аз жаргалын жор

Хүн бүр аз жаргалын талаарх өөрийн гэсэн ойлголттой байдаг. Зарим улсад хүмүүсийг амьдралдаа сэтгэл хангалуун болоход туслах зорилготой аз жаргалын “яам” гэх зүйл ч байдаг аж. Тэгвэл үндэстэн бүрд стрессээс ангижирч, жаргалтай амьдрах өөрийн гэсэн үзэл баримтлал байдгийг та мэдэх үү? Бид тэдгээрээс 7 улсыг онцолж хүмүүс нь аз жаргалтай амьдрахдаа ямар жор ашигладгийг танд танилцуулж байна. Та яг одооноос өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээрэй.

Орон орны аз жаргалын жор Хадгалах

Харилцаж буй хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд мөрдөх ёстой 7 алхам

Хүнтэй яриа эхлүүлж, эерэг сэтгэгдэл төрүүлэхэд зөв асуулт асуух нь амжилттай харилцааны эхлэл болдог. Тийм ч учраас бид танд бусадтай хэрхэн хялбар яриа эхлүүлэх талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. Нийт уншигчдадаа шинэ сарын, шинэ 7 хоногийн мэндийг дэвшүүлье. Бүгд амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. 

Харилцаж буй хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд мөрдөх ёстой 7 алхам Хадгалах

Их хотын соёлтой иргэн таны заавал мэдэх ёстой алтан дүрмүүд

“Ёс суртахуун” гэдэг үг биднийг салшгүй дагаж байдаг. Хэдийгээр орчин үед эелдэг байх дүрэм эрт үеийнхээс өөрчлөгдсөн ч бид мэдлэг боловсролоосоо гадна өөрсдийн хүмүүжилд анхаарч байх хэрэгтэй юм. Ингээд бид танд хүн бүрийн мэдэх хэрэгтэй нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Та бусдыг болон өөрийгөө эвгүй байдалд оруулалгүй хэрхэн соёлтойгоор тулгамдсан асуудлаа шийдэж болохыг энэхүү нийтлэлээс маань уншаарай. 

Их хотын соёлтой иргэн таны заавал мэдэх ёстой алтан дүрмүүд Хадгалах

Хачирхалтайгаар занданшиж үлдсэн эртний 10 амьтан

Үхсэн амьтан эсвэл хүнийг занданшуулдаг өвөрмөц соёлтой байсан улс орон зөвхөн эртний Египетчүүдээр хязгаарлагддаггүй аж. Тухайлбал, хятадууд мөн занданшуулах соёлтой байсан юм. Египетчүүд мөн уг соёлыг хамгийн анх гүйцэтгэдэг байсан улс биш бөгөөд Чилийн Чинчоро (Chinchorro)-чууд МЭӨ 5000 оны үед үхэгсдийг занданшуулдаг байв. Египетийн хамгийн анхны занданшуулсан шарил энэ хугацаанаас харьцангуй сүүлд, 2000 жилийн дараагаас үүссэн байна.

Хачирхалтайгаар занданшиж үлдсэн эртний 10 амьтан Хадгалах

Үг цээжлэх шалгарсан 3 арга

XXI-р зуунд гадаад хэл мэдэх нь хувь хүний өөртөө бий болгох зайлшгүй чадваруудын нэг болоод байна. "Хэлтэй бол хөлтэй" гэдэг үг байдаг шүү дээ. Өндөр боловсролтой нэгэн бол дор хаяж НҮБ-ийн таван хэл мэдэх хэрэгтэй. 21 насандаа Германд очоод, таван жил өнгөрөхөд тангарагтны шүүхэд орчуулагч хийж герман хэлийг төрөлх хэл шигээ сурсан Татьяна Истомина бүсгүйн зөвлөгөөг бид та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Үг цээжлэх шалгарсан 3 арга Хадгалах

Сэтгэл санаагаа удирдах 7 энгийн арга

Бухимдал, сэтгэлийн дарамт нь хүнийг сэтгэл хөдлөлгүй болгон, бүтээлч байдлыг бууруулан, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг. Харин энэ бүхнийг хянаж, зохицуулж болдог гэдгийг та мэдэх үү? Үүний тулд маш энгийн хэдэн аргыг мэдэж байхад л хангалттай аж. АНУ-ын Йельийн Их сургуулийн судлаачид хэрхэн сэтгэл амар тайван байх тухай хариуг олжээ. Тэд хүний тархинд өөрийгөө хянах чадвар бий болгож бухимдлыг багасгах үүрэгтэй саарал эд тархинд байгааг олж илрүүлсэн юм. Ингэснээр дарамтыг бууруулж, бухимдлын эсрэг тархины дасгал эхэлнэ. Сэтгэлийн дарамт, бухимдлыг хянаж, тайвшран тархиа сэргээхэд тус болох долоон аргыг нэрлэж байна.

Сэтгэл санаагаа удирдах 7 энгийн арга Хадгалах