Үг цээжлэх шалгарсан 3 арга

XXI-р зуунд гадаад хэл мэдэх нь хувь хүний өөртөө бий болгох зайлшгүй чадваруудын нэг болоод байна. "Хэлтэй бол хөлтэй" гэдэг үг байдаг шүү дээ. Өндөр боловсролтой нэгэн бол дор хаяж НҮБ-ийн таван хэл мэдэх хэрэгтэй. 21 насандаа Германд очоод, таван жил өнгөрөхөд тангарагтны шүүхэд орчуулагч хийж герман хэлийг төрөлх хэл шигээ сурсан Татьяна Истомина бүсгүйн зөвлөгөөг бид та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Үг цээжлэх шалгарсан 3 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Харах толь бичиг

Энэ юу вэ?

Харах толь бичгүүд нь бүх үгийг гэр бүл, спорт, амралт, амьтан гэх зэргээр төрөлжүүлсэн зурагтай. Зураг бүрийн ард эх хэлийг гадаад үгтэй нь бичиж өгсөн байна. Үгүүдийн ард бичмэл шрифтээр тухайн үгийн хүйс, хэлзүйн мэдээллийг тодруулга болгон бичсэн байдаг. Өнөөдөр ямар ч хэлний зурагтай толь бичгүүд түгээмэл зарагдах болсон.

Давуу тал

Ийм төрлийн толь бичигт байгаа хэл зүйн мэдээллийг ашиглан дээрх үгийг нь хувиргах замаар өөрийгөө хөгжүүлэн ажиллаж болно. Үгсийг тусгай дэвтэр дээр бичиж аваад чөлөөт цагаараа цээжлэх боломжтой.

Дутагдалтай тал

Ийм толь бичгүүд зарим тохиолдолд стандартын дагуу байдаггүйгээс болж таны сонирхож сурах гэсэн үгнүүд байхгүй байх нь бий. Өөрийн хэрэгцээт үгсээ олохын тулд интернетээс дахиад л зураг, орчуулгыг нь хайх гэж их цаг зарах хэрэгтэй болно. Нөгөө нэг зүйл бол зурагт толь бичигт үгсийн дуудлага байхгүй учир бүх үгийг анхнаас нь өөрөө зөв дуудаж сурах хэрэгтэй болдог.

Харах толь бичиг

Хэнд хамгийн  илүү зохимжтой вэ?

Зурагт толь ер нь хүн бүрт тохиромжтой, үр дүнгээ сайн өгдөг. Хүмүүс зургаар нь дамжуулаад үгийг дүрстэй нь тогтоодог сайн талтай. Нөгөө талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт энэ толийг ашиглаад гадаад хэл сурч болно.

Яаж ашиглах вэ?

Зургийг нь сайтар ажиглаад сурч байгаа хэлээрээ шинэ үг, өгүүлбэр зохио. “Би байшин харж байна” гэх мэт. Хэрэв та гэр бүлээрээ хэл сурч байгаа бол тухайн хэлээрээ бүтэн өгүүлбэр, жижигхэн түүх, дурсамж зохиож хоорондоо ярилцаарай. “Муур орон доор сууж байна” гэх ч юм уу.

Үгээр тоглож, бие биедээ асуулт тавь. “Чиний мөрөөдлийн байшин ямар харагдаж байна вэ?”, “Өнгөрсөн амьдралдаа чи хэн байсан бэ?” гэх мэт. Ийм үед хүн сурсан үгээ амархан тогтоож, мартдаггүй.

Нэмэлт арга

Гар утас, электрон толь бичиг бариад тухай үгийг хэрхэн дуудаж байгааг тогтоогоод ав.

2 Үгсийн хүснэгт

Хоёр баганатай үгийн хүснэгт хийж зүүн талд нь гадаад үгээ, баруун талын хүснэгтэд орчуулгыг нь бичнэ. Та дэвтэр эсвэл компьютер дээрээ бичээд, байнга ашиглаж болно. Хэлний шалгалтад зориулсан хэлзүйн ийм электрон хүснэгт интернетэд бас бий. Нөгөө талаас аль ч хэл сурахад зориулсан “Англи хэлний чухал хэрэглэгдэх 2000 үг” зэрэг ном авах хэрэгтэй. Бас ийм хэлний хүснэгтийг өөрөө ч хийгээд байнга авч явж болно.

Давуу тал

Электрон хүснэгт нь хэдэн ч үг бичин хадгалж болох хамгийн багтаамжтай хэлбэр. Бүх үгсээ цагаан толгойн дарааллаар юм уу, сэдвээр нь ангилан хадгалж болно. Бас ард нь нэмэлт шугам үүсгээд тэндээ дуудлага, хэлзүйн ангиллыг нь бичих хэрэгтэй.

Дутагдалтай тал

Торхонд бал байлаа ч халбага байхгүй гэдэг шиг хүснэгтээ хэл сурах, үг тогтооход уйтгартай, бүтээлч чанар бага, бүхий л үйл явц механикаар явдаг муу талтай. Заримдаа бүр дөрөвдөх үгнээс л залхуурах явдал байдаг. Тиймээс хичээл зүтгэл их гаргах хэрэгтэй гэдгийг санаарай. Гэхдээ нөгөө талаараа, амар зүйл энэ хорвоод байхгүй шүү дээ.

Хэнд зохистой вэ

Аливааг хүснэгтээр илэрхийлэх дуртай эсвэл төлөвлөгөө сайн гаргаж түүнийгээ чанд баримталдаг хүмүүст хамгийн тохиромжтой арга.

Үгсийн хүснэгт

Яаж ашиглах вэ?

Яг л спортоор хичээллэж байгаа юм шиг гурван алхмаар цээжил. Нэг өдөрт нэг алхам. Алхам бүрийн дараа харандаагаар юм уу, өнгийн балаар өнөөх үгийг цээжилж чадсан эсэхээ тэмдэглэ. Гадаад үгийг эхлээд уншихдаа орчуулгыг нь хаахгүйгээр шууд хар. Харин хоёр дахь удаагаа уншихдаа монгол орчуулгыг нь хааж байгаад, ямар үг гэдгийг нь санахыг хичээ.

Хүснэгтийн гадаад үгтэй хэсгийг хааж байгаад тухайн үгийг юу гэж дууддаг болоод ямар утгатай гэдгийг нь сана.

Нэмэлт арга

Өдөр бүрийн ном, сонин сэтгүүл, дуунаас харсан сонссон 10 үгээ дэвтэртээ нэмж бич. Тэдгээр үгсээрээ өөрт тухайн өдөр тохиосон явдлын тухай бяцхан түүх зохио. Үүнийгээ дэвтэр дээрээ бичихээс гадна хэн нэгэнд ярьж өгөхөө бүү мартаарай. Тухайлбал, “Тахь сэтгэл зүйчид очоод:

-Эмч ээ би нойрондоо яриад байна

-Та эрээн зүүд зүүдэлж байна уу. Үүнийг эмчилж болно оо.

-Үгүй эмч ээ, би нойрондоо яриад байна. Одоо ч гэсэн өрөөгөөр дүүрэн инээмээр л байна” гэх ч юм уу....

3 Шпаргалка/ Үгтэй цаас

Энэ юу вэ?

Дунд сургуульд, оюутан байхдаа гээд бүх хүн л ийм арга хэрэглэж байсан биз. Хэд гурван үг бүү хэл бүхэл бүтэн сэдвийг жижигхэн цаасан дээр шпаргалка болгон бичдэг байсан. Цаасны тань хэмжээ  хэдэн үг бичихээс шалтгаалаад өөр өөр байна. Өөрөө цаас зүсээд дуртай хэмжээгээрээ бэлтгэж ч болно. Цаасныхаа нэг талд гадаад үгээ, нөгөө талд орчуулгыг нь бичээрэй.

Давуу тал

Ийм хөзөр цаас бэлтгэж хэрэглэхэд зардал орохгүй, эхний үгсээ цээжилчихсэн бол дараагийнхыг нь хийхэд цаг зав шаардахгүй,

Дутагдалтай тал

Механик ажиллагаатай, жаахан уйтгартай, нэг удаад сайндаа л 10 үг бичиж авч цээжлэх хандлагатай байж болно. Гэхдээ хамгийн гол нь шантарч болохгүй.

Хэнд илүү зохих вэ?

Ой тогтоолт муутай хүнд илүү зохимжтой, байн байн гаргаж харж байхад амар.

Шпаргалка/ Үгтэй цаас

Яаж ашиглах вэ?

Ерийн л  гурван алхмын зарчмаар ашигла.

  • Гадаад үгээ, орчуулгатай нь хамт хар. Гадаад үгнийхээ дуудлагыг заавал сонс.
  • Монгол орчуулгыг нь харахгүйгээр гадаад үгээ давт.
  • Цаасныхаа монгол үгтэй талыг харж байгаад гадаад үгийг нь хэл.
  • Бүх үгээ энэ гурван алхмаар давтаад цээжилсэн бол цаасаа дугтуйд хийн хадгалаад долоон хоногийн дараа дахин сэргээж хар
  • Сайн цээжлээгүй алдаж байгаа үгтэй цаасаа өөр дугтуйд хийж тусад нь хадгал. Маргааш нь дахиад харж давт.

Нэмэлт арга

Энэ цаасаа өнгө өнгөөр хийж, үгсийнхээ сэдвээр ялгаж бич. Аяллын тухайг үгсийг ногоон, хичээлийн тухай үгсийг ягаан гэдэг ч юм уу. Бэлэн ийм цаас худалдаад авсан бол сэдэв тус бүрээр нь өөрөө тусгай тэмдэг тавьж болно. Аялалд ч юм уу, дэлгүүр рүү гарахын өмнө энэ үгнүүдийг сэргээн харахад сайндаа л ганц цаг хэрэгтэй болдог учир үг хурдан цээжлэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()